Насанд хүрсэн ч гэсэн мөнгөний гахайтай болж хуримтлал үүсгэх 7 шалтгаан

2

Мөнгө цуглуулах хуучин арга ч гэсэн хуванцар карт болон виртуал төлбөр тооцооны эрин үед бидэнд ашигтай хувилбар юм.

1. Хүүхдүүддээ сайн үргэж жишээ үзүүлнэ

Хуримтлал хийх ур чадвар – хүүхэд байхаасаа суралцах ёстой чухал чадвар юм. Хүмүүжлийг үгээр бус үйлдлээр харуулж сургавал илүү үр дүнтэй. Задгай мөнгөө шилэн саванд хийж цуглуулж, энэ тухайгаа хүүхдүүдээ хэлж ойлгуулаарай – бид хэмнэлт гаргаж чадсан бөгөөд бодлогогүй зарлага хийхээс татгалздаг гэр бүл. Хүүхдүүд хуримтлалын механизм болон зорилгыг амархан ойлгоно.

Сайн үлгэр жишээ зөвхөн хүүхдүүдэд ч ганцхан хэрэгтэй бус. Гэр бүлийн бусад насанд хүрсэн гишүүдэд ч мөн хэрэгтэй – үрэлгэн байх нь санхүүгийн хувьд хамгийн муу стратеги гэдгийг тэд ойлгоцгоог.

2. Та ахицыг ажиглах боломжтой

Одоо элдэв янзын аппликейшн ухаалаг утас дээр нь байдаг ч гэсэн цаас, харандаа аваад тэмдэглэл хөтөлдөг хүмүүс зөндөө байгаа. Хадгаламж нээлгэх бас нэгэн сонгодог хуримтлал үүсгэх арга бий.

Дансан дахь тоо нэмэгдэж байгааг харах ямар таатай байдаг билээ дээ? Гэхдээ шилэн сав дүүрч байгаа мөнгийг харахад ч гэсэн сайхан байдаг. Ялангуяа нэг зорилго агуулж байгаа шүү дээ: шилэн савыг амаар нь гартал мөнгөөр дүүргэх. Ийм арга хуримтлал бий болгох ажлыг зугаатай ажил болгон хувиргана.

3. Үл үзэгдэх санхүүг та барьдаг болно

Задгай мөнгө халаасаар дүүрэхээр төвөгтэй, бас гэрийн аль ч булангаас гарч ирэх тохиолдол ч байдаг: орны доороос, угаалгын машинаас, хивсний доороос. Ийм байдлаар задгай мөнгөнд хог мэт хандаж байгаа юм.

Үүний оронд том шилэн сав гаргаад хуримтлуулаад байгаарай.

4. Хуримтлалаараа ямар нэгэн үнэтэй зүйл авч болно

Энэ зүйл өмнөх зүйлтэйгээ холбоотой. Задгай мөнгөнд хайнга ханддаг, яагаад гэвэл дангаар нь юу ч авч чадахгүй. Хэрвээ зөв цуглуулж чадсан бол хэсэг хугацааны дараа овоо мөнгө болсон байх нь дамжиггүй.

Мэдээж байрны мөнгө цуглуулах нь юу юм, гэсэн хэдий ч мөнгө үрэх хайран санагдаад байсан зүйлд зарцуулах боломжтой болохыг үгүйсгэхгүй.

5. Ямар ч хүч гаргахгүйгээр хуримтлуулна

Яг одоо таны халаасанд хэдий хэр задгай мөнгө байгааг та хэлж мэдэхгүй дээ. Томоохон дэвсгэрт задлаад л мөнгөний үнэ цэнэ алдагддаг талтай.

Энэ задгай мөнгийг зориулалтын саванд хийгээд байхад таниас ямар ч хүч гарахгүй.

6. Яарч сандарсан үед бэлэн мөнгөтэй л байх нь

Орчин үеийн бидний түрийвчинд төлбөрийн карт хэд хэдээрээ л байгаа мөртлөө ямар ч бэлэн мөнгөгүй явдаг. Бэлэн мөнгө авах машинууд хаа сайгүй гэж боддог нь зөв. Асуудал хаана ч, хэзээ ч гарч ирж болно, гэртээ хоол захиаллаа гэж бодъё. Бэлэн мөнгө авахаар гарах хэцүү, гэрээр хоол захиалж авчруулсны зорилго алдагдана. Тэгэхээр нөгөө задгай мөнгөний хуримтлал аминд орох нь байна.

Хоол хүргэлтийн хүнд баахан задгай мөнгө бариад зогсох нь эвгүй л юм, гэхдээ л гэрээсээ гаралгүйгээр хүссэн хоолоо авч чадлаа.

7. Хуримтлах үйл явцыг зугаатай болгоно

Хуримтлал үүсгэх – энэ дэлхий дээрх таагүй ажлуудын нэгд тооцогддог. Мөнгөө цуглуулах савыг зугаатай, сонирхол татахуйц хийж болно. Танд даалгавар бий – тодорхой дүн хүртэл эсвэл савны ам хүртэл мөнгө хуримтлуулах. Та өөрөө тоглоомын дүрмийг зохио. Жишээ нь, өдөр болгон хуримтлалдаа 1000 хүртэл төгрөг хийнэ. Эцэст нь таныг том шагнал хүлээж байгаа – “банк”- нд цуглуулсан мөнгө.

10
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *