Гэрт хүнгүй үед ургамлаа усаар таслахгүй байх 5 ухаалаг арга: Эдгээр усалгааны аргыг мэдээд авчихсан байхад танд эрт оройгүй хэрэг болно шүү

0

Гэрийн ургамлууд бидний амьдарч буй орчны уур амьсгалд гайхалтай эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь, хүчилтөрөгчөөр хангах, агаарыг цэвэршүүлэх болон агаар дахь чийгшлийг тогтворжуулах гэх мэт. Ургамал биднээс зөв арчилгааг шаарддаг бөгөөд гэртээ байхгүй үед зарим арга бидэнд тус болох болно.

Гэрт хүнгүй үед ургамлыг услахад туслах хамгийн энгийн бөгөөд шилдэг аргуудыг бид та бүхэндээ хүргэж байна.

1. Дийзийг усалгааны зориулалтаар ашиглах

Энэ арга тэгтлээ их арчилгаа шаардаад байдаггүй ургамалд тохирно. Танд хэрэг болох зүйлс бол ургамал цэцгийн сав болон дийз юм.

  • Зохимжтой хэмжээтэй дийзийг сонгох – савнаас үл ялиг том эсвэл ижилхэн хэмжээтэй байх хэрэгтэй.
  • Усаар дүүргэж, дээр нь савтай ургамлаа тавина. Ингэснээр ургамал усанд хүрч, хатахгүй байх давуу талтай.

Хугацаа: 2-3 өдөр

 

2. Усалгааны шилэн сав хийх

Энэ арга өдөр бүр услах шаардлагатай ургамалд тохирно. Танд хөнгөн цагаан тагтай шилэн сав хэрэг болно.

  • Хадаас авч, шилэн савны тагийг 5 удаа нүхлэнэ. Тагны дунд хэсгээс болгоомжтой нүхлээрэй.
  • Шилэн савыг усаар дүүргэнэ.
  • Ургамлын хөрсөнд нүх гаргаж, шилэн савны тагийг доош харуулан хийнэ.

Хугацаа: Ойролцоогоор 5 өдөр

 

3. Ургамалд зориулж ванн бэлдэх

Энэ бол маш их ус шаарддаг боловч, наранд тэгтлээ тавих шаардлагагүй ургамалд хамаатай арга. Тиймээс та энэ ургамлыг гэртээ байхгүй үедээ угаалгын өрөөнд тавьж болно. Дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй:

  • Угаалтуурт таны ургамалд хэрэг болно гэж үзсэн хэмжээгээрээ ус дүүргэнэ.
  • Усны дээгүүр зурганд үзүүлсэн шиг алчуур тавина.
  • Угаалтуурт ургамлаа тавьж, ургамлын сав зөв байрласан эсэхийг шалгана.

Хугацаа: Нэг 7 хоног

 

4. Шилэн савтай усаар ургамлыг услах

Энэ шийдэл урт хугацаа хожих хэрэгтэй үед хамгийн тохиромжтой. Та энэ аргаар нэгэн зэрэг хэд хэдэн ургамлыг услах боломжтой. Таны хийх хэрэгтэй зүйлс бол:

  • Даавуун олс – даавуу байх ёстой, яагаад гэвэл энэ нь усыг хөрсөнд хамгийн сайн дамжуулдаг материал юм.
  • Даавуун олсныхоо нэг үзүүрийг ургамлын хөрсөнд хийж, нөгөөхийг нь стакантай усанд хийнэ.
  • Ургамлыг услаж, шилэн савыг мөн усаар дүүргэнэ.

Хугацаа: 1-3 долоо хоног

 

5. Гялгар уутаар хүлэмж хийх

Энэ арга маш энгийн бөгөөд удаан хугацаанд шийдэл болж өгч чадна. Болгоомжтойгоор дараах алхмуудыг хийгээрэй. Бүх зааврыг зөв хийх нь чухал юм шүү:

  • Хүлэмжийн суурийг хийх: 4 ширхэг модон гадсыг ургамлын савны булан тус бүрт хатгана.
  • Ургамлаа ердийн үед усалдаг шигээ услана. Халахаас сэргийлж, нарны хурц туяанаас өөр газар тавина.
  • Ургамлаа гялгар уутаар орооно. Гялгар уут ургамлын навчинд хүрэхээргүй хангалттай том байх ёстой.

Хугацаа: 6-8 сар

Аль арга нь таныг гэртээ байхгүй үед ургамалд чинь зөв зохистой арчилгаа болж чадна гэж бодож байна вэ?

13
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Manduna Manduna Sis

    Manduna Manduna Sis

    2020/11/15 at 21:58

    Zolzaya Sukhbaatar

  2. Manduna Manduna Sis

    Manduna Manduna Sis

    2020/11/15 at 21:59

    Zolzaya Sukhbaatar kkk egche eniig mdeed awchih. Tsetsgiig chn alsanda odoonoos l orowdood bdg blson kk

  3. Ган Цэцэг

    Ган Цэцэг

    2020/11/16 at 11:51

    Ganjargal Batbayar

  4. Д. Саруул

    Д. Саруул

    2020/11/16 at 15:35

    Ж. Алтанцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *