Япончууд дэлхийн алдартай брэндүүдийг өөрсдийн амьдралын онцлогт тохируулан огт өөр байдлаар хэрэглэдэг 19 жишээ

0

Японы ард иргэд аливаа бараа бүтээгдэхүүний төрөл зүйлээр хахаж, ер нь эрхэлсэн гэж хэлж болохоор улс. Энэ улсын дэлгүүрийн лангуун дээр бараг л хүний нүднээс бусад нь бүгд байдаг гэхэд буруудахгүй. Юу хүсэж байна, тэрийгээ хайхын зовлонгүй авч чадна. Ийм хангалуун байдал самурайн үр удам болсон худалдан авагчдыг шаардлага өндөртэй болгожээ. Тиймээс Наран улсын зах зээлд өөрийгөө танилцуулж буй олон улсын компаниуд япон хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг татахын тулд жинхэнэ утгаараа толгойгоо гашилгадаг байна.

Япончууд чухам ямар бараа бүтээгдэхүүнд дурладаг болон олон улсын алдартай брэндүүд тус улсын онцлогт хэрхэн уусаж өөрчлөгддөг болохыг цугтаа сонирхоцгооё.

Киото дахь Starbucks, Хуучин хотын дүр төрхөд мөн хувиран өөрчлөгдөх хэрэгтэй болжээ

© morgs420 / Reddit, © yakisoba_kaoru / Twitter

 

Японы “Макдоналдс”-д талхны оронд шахсан будаатай бургер санал болгоно шүү

© teamABC_JUSTICE / Twitter

 

IKEA хоолонд дурлагч япончуудыг ёстой л алмайруулдаг, тэд шарсан зайдастай “нинжа хот дог”-оор үйлчилдэг

© souchong_y / Twitter, © xxxshelterxxx / Twitter

 

Өнөөдөр Япон дахь Starbucks ороод хоосон түрийвчтэй гарч ирсэн дээ, хөөрхий…

© MangoCandy / Reddit

 

“Neon Genesis Evangelion” алдартай аниме-ийн баримлуудыг японы IKEA-д олж харлаа. Тэд үнэхээр сонирхол татахаар

© rmlight / Reddit
  • Япончууд шилэн хоргыг бүрэн ашиглаж мэдэх юм аа.  @t-licus / Reddit

 

Япончууд улирлын шинж чанартай бараа бүтээгдэхүүнд их дуртай. Охидын өдөрт зориулсан Baskin-Robbins-ийн зайрмаг. Идэхэд ч хайран санагдаж байна

© gackt2603 / Twitter

 

Бас л Baskin-Robbins-ийнх, гэхдээ покемонд дурлагчдад зориулжээ

© shonpipikachu39 / Twitter, © shonpipikachu39 / Twitter

Хэрвээ та япон хүнийг “Баскин Роббинс”-д зайрмаг идье гэж уривал тань руу гайхсан шинжтэй харах болов уу. Яагаад гэвэл зайрмагны алдартай энэ газрыг япончууд «31» гэж хэлдэг юм.

 

Япон дахь Häagen-Dazs зайрмагны бренд зөвхөн энэ улсын ард иргэд л дурлан идэх амттай зайрмаг гаргадаг: туулайн бөөрний бас амтат шошны амттай

© aranshia_ll / Twitter, © Tlkiz0LfcuTFrGM / Twitter

 

Burger King япон ард түмний анхаарлыг өнгөт бургерээр татахыг хичээдэг, бяслаг нь хүртэл этгээд өнгөтэй шүү

© GATA3104 / Twitter, © nekokan86 / Twitter

 

Халуунд ам нь цангаж байгаа япончуудад зориулж Coca-Cola хөлдөөсөн ундаа гаргажээ. Амны цангаагаа тайлахаас гадна идсэн ч болно

© Sugoi_Mart / Twitter

 

Бидний сайн мэдэх Rexona дезодорант Rexena нэрээр гардаг

© wakimen_ha_life / Twitter

 

Зөвхөн Японд л та шинэ Converse кет аваад тэр дэлгүүртээ өөрийнхөө хүслээр кетээ гоёж болно

© warawara0823 / Twitter

 

Японы Starbucks- т номын дэлгүүрээр үйлчлүүлж болно: аяга кофе ууж байхдаа таалагдсан ном, сэтгүүлээ уншаарай, худалдаж авахгүйгээр шүү

© nkains0376 / Twitter

Энэ улсад зогсоогоороо ном унших ийм сайхан боломжийг олгодог.

 

Японы iPhone утаснууд камерын зураг дарах дууг идэвхгүй болгох боломжгүй. Ингэснээр эрчүүд эмэгтэйчүүдийн банзал доор юу байгааг нууцаар харах боломжгүй болно.

© Shanti Hesse / Shutterstock, © MAHATHIR MOHD YASIN / Shutterstock

Бичигдээгүй нэгэн дүрэм байх бөгөөд бүгд дагаж мөрдөнө. Японы зах зээл дээр зарагдаж байгаа бүх гар утасны бичлэг хийх болон зураг авах үед камер заавал ямар нэгэн дуу гаргах ёстой. Энэ тохиргоог идэвхгүй болгох ямар ч боломж байхгүй ажээ.

 

Японы KitKat төрөл бүрийн амтаар баярлуулаад зогсохгүй мөн цаасан савлагаагаараа ч гайхагдана. Цаасан боодлоор нь оригами хийх боломжтой.

© SSRescargot / Twitter

 

Токио дахь Nescafe кафе ажил дээрээ ядарсан үйлчлүүлэгчдэдээ анхилуун кофе санал болгохоос гадна унтах боломжийг олгодог

© fashionpressnet / Twitter

Ор, бас арьсаар хийсэн тав тухтай кресло, зөөлөн гэрэл, тайвшруулах дуу гэх мэт тайван унтахад хэрэгтэй юм бүхэн энд бий.

 

Японд зугаалж байхдаа KitKat-бургер идэж үзлээ. Хачирхалтай л хослол юм, гэхдээ сонирхол татсан

© kenniixp / Reddit, © kenniixp / Reddit

 

Зөв сурталчилгааны ачаар Procter & Gamble-ийн Febreze үнэр дарагчийг япончууд өргөн хэрэглэдэг

© P&G 公式ファブリーズチャンネル / Youtube, © TBY_you / Twitter

Япончууд үнэр дарагчгүйгээр амьдарч чадахгүй. Тэд матрассаа угаадаггүй, тиймээс хөлсний үнэрээ дарах шаардлагатай. Борооны улирлын үед цагаан хэрэгслээ гэртээ хатаахаас өөр аргагүй тул заримдаа мөөгөнцрийн таагүй үнэр гарч эхэлдэг. P&G Япон улсын ард иргэдийн хэрэгцээг Febreze-ээр хангаж өгчээ: хувцас, цагаан хэрэгсэл зэрэгт үнэр дарагчийг өдөр болгон цацах боллоо.

 

KFC-ийн шарсан тахиагүй Зул сарын баяр гэж Японд үнэхээр байхгүй

© RURU66770450 / Twitter

1970-аад оны үед Япон дахь KFС-ийн менежер Такеши Окавараг үндэсний телевизэд ярилцлага өгч байхад нь Баруунд Зул сарын баяраар үнэхээр шарсан тахиа иддэг юм уу гэж сурвалжлагч асуужээ. Менежер ч өөртөө итгэлтэйгээр “тийм” гэж хариулсан байдаг юм. Ингээд Зул сарын баяраар шарсан тахиа иддэг уламжлал Японд тавигдсан юм. Япончууд 12 дугаар сарын баяраар хоосон хоцрохгүйн тулд бүр урьдчилж захиалга өгдөг гэнэ..

Дээр дурдсан зүйлсээс алийг нь та өөрсдийн зах зээл дээр хармаар байна?

31
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Anhbayr Anhaa

    Anhbayr Anhaa

    2020/11/15 at 10:18

    om..poopoop

  2. エッコ ジョジョ

    エッコ ジョジョ

    2020/11/16 at 14:32

    Eniig teguul uur utsaar avsan ym bn te hha

  3. Sumya Bat

    Sumya Bat

    2020/11/16 at 14:47

    yee bi bolgtsiishd

  4. Э. Амараа

    Э. Амараа

    2020/11/16 at 19:07

    Hudlaa miniih zgr l bn

  5. Oogoo Ogi

    Oogoo Ogi

    2020/11/16 at 22:32

    Ypon neeree yum bolgon no goe shvv .Gaduur garval gerlvgee harimaargui sangddag shd

  6. Egshiglen Gej Hein

    Egshiglen Gej Hein

    2020/11/17 at 03:12

    Nomin Slyk ci utsaa yponoos avsnu

  7. Энхсүлд

    Энхсүлд

    2020/11/17 at 08:51

    Э. Амараа hulhiud n tgdimo

  8. Altjin Chinbayar

    Altjin Chinbayar

    2020/11/17 at 11:29

    Tanai site haa ocij gaigu shu ondor zeregleliin

  9. Лхагва Эрдэнэ

    Лхагва Эрдэнэ

    2020/11/17 at 12:44

    Хуульдаа бүр тусгаад заачихсан байдаг юм байна лээ.

  10. Г. Аззаяа

    Г. Аззаяа

    2020/11/17 at 13:35

    Г. Алтаншагай

  11. Monhoo Munkhbayar

    Monhoo Munkhbayar

    2020/11/17 at 17:08

    Орж уншихгүйгээр ойлгочих үед

  12. Hnge Bn

    Hnge Bn

    2020/11/18 at 00:35

    japan aas av j bsn iphone zgr l bnshd ;-;

  13. Wyrm Corion

    Wyrm Corion

    2020/11/18 at 01:04

    Hnge Bn then its made to take thigs

  14. Hnge Bn

    Hnge Bn

    2020/11/18 at 01:04

    Wyrm Corion i will take

  15. Wyrm Corion

    Wyrm Corion

    2020/11/18 at 01:11

    Hnge Bn thighs

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *