Амьдралын тав тухыг шинэ түвшинд гаргаж ирсэн 16 бүтээгдэхүүн

0

Ирээдүй хаяанд иржээ. Дрон, ховерборд, гироскутер – эдгээр үгс бол бидний бодит амьдралд байгаа зүйлсийн нэршил. Хэний ч гайхашралыг төрүүлэхгүй.

Бидний амьдралыг хамаагүй хөнгөвчлөх зарим нэг зүйлийг танилцуулахаар бэлдлээ. Яг л одоо авчихмаар санагдаад байгаа юм. Та алийг нь сонгох вэ?

1. Усны силикон сав

Аялагч эсвэл тамирчдад эвхэгддэг усны сав хэрэгтэй байлгүй яах вэ. Спираль хэлбэр бүхий Que Bottle силикон усны сав нь хэмжээгээрээ 2 дахин багасна, ингээд үүргэвч зэрэгт хоосон зай их гарна.

 

2. Ургамал арчлах цахилгаан цэцэрлэгчин

Parrot Flower Power нь тасалгааны эсвэл гадна цэцэрлэгийн цэцгэнд зориулагдсан. Ухаалаг төхөөрөмж нь ухаалаг гар утсанд мэдээ дамжуулна: систем, эргэн тойрны орчин, хөрс бордох шаардлагатай эсвэл ургамлыг өөр газар байрлуулах тухай мэдээллэнэ.

 

3. Эзнээ дагаж явдаг робот чемодан

Travelmate Robotics – тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар эзнийхээ байршлыг тогтоож мөрийг мөшгиж явна.

 

4. Хогны сканнер

GeniCan – хогны саванд орж байгаа штрихкод болгоныг сканнердаж ямар худалдан авалт хийгдсэн мэдээллийг ухаалаг гар утсан дээр ирүүлнэ.

 

5. Олон үйлдэлт чих цэвэрлэгч

Eeears зохион бүтээгчид өөрсдийн үйлчлүүлэгч болон байгаль орчинд анхаарал тавьдаг. Хэрэглэхэд хялбар, эрүүл мэндэд аюулгүй – чихний хэнгэргийг гэмтээхгүй.

 

6. Камертай шил

Blincam-аар зураг дарахыг хүсвэл нүдээ ирмэхэд л хангалттай. Камернаа буулгах гайхалтай мөчүүдээс та хоцрохооргүй болсон.

 

7. Бэлтгэл сургуулилтын үеэр зүүх ороолт

Энгийн боловч эмэгтэйчүүдэд маш их хэрэгтэй – Booband. Гүйлт болон үсрэлтийн үеэр хөхийг хамгаалах боолт юм. Эрч хүчтэй бэлтгэл сургуулилтын үеэр бүсгүйчүүдэд хэцүү байдаг бол энэ боолтыг зүүснээр өөртөө итгэлтэй байхын зэрэгцээ хөхний гоо сайхнаа хадгалж үлдэнэ.

 

8. Камертай шүдний сойз

Prophix – амны хөндийн зургийг шууд ухаалаг гар утас руу илгээх шидэт шүдний сойз. Энэхүү цахилгаан сойзоор шүдээ угааж байхад өөрт харагдахгүй шүдийг хүртэл та олж харж чадна.

 

9. Устай бугуйвч

Wetsleeve – идэвхтэй амралт болон спортоор хичээллэдэг хүмүүст нэн тохиромжтой. Гүйж байхдаа шууд усаа ууж болно, тэр ч бүү хэл дугуйгаа унаж байхдаа уух боломжтой. Гэрэл, дулаан ойлгох даавуугаар хийгдсэн тул ус халахгүй, нэмэлт халаасанд түлхүүр, карт зэргээ хийж болно.

 

10. Зохион бүтээгч тавилга

Spyntex – урлагийн ертөнцөөр аялах бүрэн боломжийг өгч байна. Хоорондоо холбогдсон хавтангууд нь ямар ч хэлбэрт хувиран шилжинэ, тавилга, чимэглэл тэр ч бүү хэл тоглоом ч болох ажээ.

 

11. Гоожуурын силикон цэвэршүүлэгч

Tapi–гийн тусламжтайгаар гоожуурын усаа шууд цэвэршүүлээд ууж болно.

 

12. Бялуу зүсэх хэв

Zenker – гэртээ бялуу хийх дуртай гэрийн эзэгтэй нарт зориулагдсан. Тусгай хэвний тусламжтайгаар бялууны 8 давхарга зүсэж гаргах ажээ.

 

13. Эмэгтэй шээлтүүр

Travel Toilet – эмэгтэй хүний зөөврийн шээлтүүр, тоглоом шоглоом гэмээр этгээд зүйл байгаа биз? Жирэмсний сүүлийн саруудад сууж шээхэд хэцүү байдаг эсвэл аяллын үеэр бие засах газаргүй бол энэхүү шээлтүүр нэн тохиромжтой.

 

14. Халаасны хулгайч нараас хамгаалсан үүргэвч

Мэргэжлийн хулгайч нар хүн ихтэй газар үүргэвчний цахилгааныг татаад хэнд ч мэдэгдэлгүйгээр юу хүссэнээ авч чаддаг. Bobby – халаас нь далд байдгаараа онцлогтой. Үүргэвч эзнийхээ нуруунд байхад онгойлгох ямар ч боломжгүй.

 

15. Эсрэг байрлалтай шүхэр

Энэ шүхрийг насан туршдаа хүлээж байсан мэт – Suprella гэх энэ шүхэр эсрэг тал руугаа дэлгэгдэнэ. Илүүц тайлбар хэрэггүй болов уу.

 

16. Том сахлын хутга

BaKblade 2.0 – нурууныхаа үсийг хэний ч тусламжгүйгээр өөрөө авах хүсэлтэй эрчүүдэд зориулсан. Энэхүү сахлын хутга нь бодибилдингчдэд буюу их үсний доор өөрийн булчинлаг биеэ нуух хүсэлгүй эрчүүдийн хэрэгсэл болох ажээ.

32
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *