Зайлшгүй мэдэж байх ёстой зүйл: нэгдүгээр болон хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин хоорондоо ямар ялгаатай вэ?

2

Чихрийн шижин нь цусан дахь глюкозын өөрчлөлттэй холбоотой дотоод шүүрлийн эмгэгийн бүлэг бөгөөд үнэмлэхүй эсвэл инсулины дутагдлын үр дүнд үүсдэг. Энэ гормон цусан дахь глюкозыг нэмэгдүүлэх үүрэгтэй – эсийг тэжээж, нөхөн төлжүүлнэ. Гэвч үүний тулд эсүүдэд инсулин хэрэгтэй болно. Нэг болон хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчний гол ялгаа бол эхнийх нь хүний бие инсулин ялгаруулах боломжгүй байх үед илрэх бол хоёр дахь нь инсулинд хариу үйлдэл үзүүлэхгүй ба тодорхой хугацааны дараа бага хэмжээгээр гормон ялгаруулах үед илэрнэ.

Нэг болон хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчний шинж тэмдгүүд

Гол шинж тэмдгүүд:

  • Байнга шээс хүрэх
  • Ядрах
  • Харааны асуудал
  • Ам цангах
  • Өлсөх
  • Арьс шархлах болон эдгэх гэж удах
  • Микрофлор мөөгөнцрөөс болж архаг өвчтэй болох
  • Дархлаа сулрах
  • Үе мөч мэдээ алдах

Хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болно – хамгийн эхлээд хараа муудаж мэдрэгдэнэ. Харин нэгдүгээр түвшний чихрийн шижин өвчний үед шинж тэмдэг хурдан хугацаанд илэрч, өвчний тархац цааш даамжирна.

Нэгдүгээр түвшний чихрийн шижин өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:

  • Уур уцаартай болох
  • Хурдацтай жин хасах

Хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:

  • Хэт таргалах
  • Цусны даралт ихсэх

Нэг болон хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин тусах шалтгаан

Нэгдүгээр түвшний чихрийн шижин өвчин бол дархлааны системийг алдаа гаргаж, бие организмын бета эсүүд рүү дайрахад хүргэдэг аутоиммун өвчин юм. Эдгээр эсүүд нойр булчирхайд инсулин ялгаруулах үүрэгтэй. Бие дэх инсулины хэмжээ байхгүй болох хүртлээ буурдаг тул өвчтөнүүдэд энэ нь нөлөөлдөг байна.

Харин хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчний хувьд биеийн эсүүд инсулинд хариу үйлдэл үзүүлдэггүй ба цусан дахь глюкозыг шингээж авна, инсулины рецепторууд эмзэг, мэдрэмтгий байдаггүй. Их хэмжээний шаардлагагүй инсулин цусыг эргэлтэд оруулна. Энэ гормоны хэмжээ ихсэх нь таны биед хэрэгцээгүй болж байгааг илэрхийлж байгаа юм.

 

Нэг болон хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчний бусад ялгаанууд

Нэгдүгээр түвшний чихрийн шижин өвчин:

  • Хүүхэд болон өсвөр насныханд ихэвчлэн тохиолдоно
  • Таргалалттай холбоогүй
  • Бие дэх хэт их хэмжээний кетонтой холбогддог
  • Инсулин хэрэглэх эсэхээс үл хамаарч хяналтандаа байлгах боломжгүй

Хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин:

  • 30 өдрийн дараа анхны шинж тэмдгүүд илэрнэ
  • Илүүдэл жинтэй холбогдоно
  • Цусны даралт болон холестеролын хэмжээ ихсэхтэй холбоотой
  • Энгийн глюкозын хэмжээ шим тэжээлийг хэвээр нь хадгална

 

Нэг болон хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчний эмчилгээ

Зөв хооллох нь чихрийн шижин өвчний эсрэг тэмцэхэд хамгийн сайн нөлөө үзүүлнэ. Эмч нар тохирох эмчилгээг хэлж өгөх ба ямар төрлийн хоол хүнс идсэний дараа хэр их хэмжээтэй инсулин хэрэглэх талаар зөвлөгөө өгөх болно.

Хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчтэй хүмүүс ихэвчлэн илүүдэл жингээс болж шаналдаг ба иймд аль болох эрүүл хоолны дэглэм баримтлах нь чухал юм.

Биеийн тань нөхцөл байдал таагүй болохоос урьдчилан сэргийлж, эмчид хандан, тогтмол үзүүлж байх хэрэгтэйг анхаарна уу. Тэд таны цусан дахь сахарын хэмжээг хянахаас гадна өвчнийг хүндрэхээс сэргийлнэ.

6
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *