Та маш амттай, хийхэд хялбар хачиртай талхны жор хайж байна уу? Тэгвэл энэ 8 жорыг танд зориулж байна

2

Хачиртай талх – өглөөний хоол болохоос гадна олон хүмүүсийн хувьд хоолны дундуур сайхан зууш болж өгдөг. Хийхэд маш амархан. Тэгээд бас амттай болно.

“Бутерброд” гэдэг үгийг герман хэлнээс орчуулбал “маслотой талх” гэж бууна. Зарчмын хувьд хачиртай талх гэдэг масло түрхсэн талх мөн л дөө, дээр нь хүссэнээрээ баяжуулж болдог. Хамгийн гол нь таны хязгааргүй төсөөлөл байх хэрэгтэй, өндөгтэй, ногоотой, жимстэй. Хувилбарууд маш их.

Хэрвээ танд жирийн амттай хачиртай талх таалагдахаа больсон бол дараах энгийн жоруудыг туршиж үзээрэй. Танд таалагдах нь лавтайяа.

Амттай хачиртай талх бэлтгэх жорууд

 

Чидун жимс, аарц, сонгино болон базиликтай хачиртай талх

Орц:

  • 0,5 лааз хар чидун жимс
  • 100 г аарц
  • 20 г ногоон сонгино
  • 20 г базилик
  • Хар талх
  • Давс

Бэлдэх арга:

  1. Хар чидун жимсээ блендерээр бутална.
  2. Ногоон сонгино, базиликээ жижиглэн хэрчээрэй.
  3. Аарцтайгаа холино.
  4. Давслаад зүссэн талхан дээрээ түрхэнэ. Амт гэж ванлий.

 

Сонгино, сардин загастай талх

Орц:

  • 1 лааз тосонд даршилсан сардин загас
  • 2 дунд зэргийн сонгино
  • 2 лууван
  • Цагаан талх

Бэлдэх арга:

  1. Луувангаа чанаад жижиг ширхэгтэй үрүүлээр үрнэ.
  2. Сонгиноо жижиг хэрчээд шаргал өнгөтэй болтол нь шарна.
  3. Сэрээгээр сардинаа нухаад шарсан сонгино, луувантайгаа сайтар хольж хутгана.
  4. Цагаан талхан дээрээ түрхээд базиликийн навчаар чимэглээрэй.

 

Өндөг, мөөг болон цоохор майлзтай талх

Орц:

  • Овоолон давсалсан мөөг
  • 1 иш цоохор майлз
  • 2 чанасан өндөг
  • Майонез
  • Хар талх

Бэлдэх арга:

  1. Мөөг, цоохор майлзаа блендерт хийж бутална.
  2. Өндгөө үрээд мөөгтэйгөө холино.
  3. Майонезээр амтлаад сайтар хутга.
  4. Хар талханд түрхэж идвэл илүү амттай болно.
  5. Дээрээс нь шарсан мөөг, ногоон навчит ногоо тавьбал улам гоё амттай болно.

 

Хатуу бяслаг болон гичтэй талх

Орц:

  • 200 г хатуу бяслаг
  • 1 х.х гич
  • 100 г цөцгийн тос
  • Улаан перец
  • Бүхэл үрийн талх

Бэлдэх арга:

  1. Бяслагаа жижиглэж үрнэ.
  2. Бяслагаа гичтэй холиод чимх улаан перец хийгээрэй.
  3. Амталсан бяслагаа цөцгийн тостой холино.
  4. Бүхэл үрийн талхтай илүү зохицно. Дээр нь самар, ногоон навчит ногоо зэргээр чимэглэж болно.

 

Өндөг, элэгний нухаштай талх

Орц:

  • 1 лааз элэгний нухаш
  • 2 чанасан өндөг
  • Боодол ногоон сонгино
  • 1 х.х нимбэгийн шүүс
  • 1 х.х майонез
  • Давс

Бэлдэх арга:

  1. Элгээ сэрээгээр сайтар нухна.
  2. Дээрээс нь чанасан өндгөө хийнэ.
  3. Нухаад сонгиноо нэмээрэй.
  4. Зуурмагийг нимбэгийн шүүс болон майонезоор амтална.
  5. Өөрийн амтанд тааруулж давслаад сайтар хутгана.
  6. Талхандаа түрхээд амтархан идээрэй.
  7. Шинэхэн ногоо болон ногоон навчит ногоо илүү амт оруулахаас гадна гоё чимэглэл болж өгнө.

 

Хайлуулсан бяслаг болон май загастай талх

Орц:

  • 1 давсалсан май загасны цээж
  • Хайлуулсан бяслаг
  • 1 чанасан өндөг
  • 1 х.х цөцгийн тос
  • Боодол ногоон сонгино
  • Хар талх

Бэлдэх арга:

  1. Май загасны цээжээ жижиглэнэ.
  2. Дээрээс нь үрж жижиглэсэн бяслагаа хийнэ.
  3. Өндгөө жижиглээд бяслаг дээрээ нэмнэ.
  4. Цөцгийн тосоор амтлаад жижиглэн хэрчсэн ногоон сонгиноо хийж сайтар хутгаарай.
  5. Хар талхтай илүү амттай болдог байна.

 

Хүрэн манжин болон хайлуулдаг бяслагтай талх

Орц:

  • 1 хүрэн манжин
  • 1 хайлуулдаг бяслаг
  • 20 г ногоон сонгино
  • Хар перец
  • Цагаан талх

Бэлдэх арга:

  1. Хүрэн манжингаа жигнээд нухаж жижиглэнэ.
  2. Ногоон сонгиноо жижиг хэрчинэ.
  3. Хүрэн манжин дээрээ хайлуулдаг бяслаг, ногоон сонгиноо хийгээд перецээр амтална.
  4. Цагаан талхтай идвэл илүү амттай болно. Дээрээс нь авокадо, яншуй зэргийг нэмбэл илүү амттай бөгөөд үзэмжтэй болдог. Зочлохоор ирсэн найз нарыгаа ийм талхаар дайлаарай.

 

Брынзатай талх

Орц:

  • 250 г брынза
  • 1 дунд зэргийн сонгино
  • 2 х.х зөөхий
  • Хар талх

Бэлдэх арга:

  1. Брынзагаа сайтар нухна.
  2. Сонгиноо жижиглэн хэрчээрэй.
  3. Зөөхийгөөр амтлаад сайтар хутгана.
  4. Хар талх, нимгэн хэрчсэн улаан лооль, ногоон навчит ногоотой идвэл улам амттай болно.

Хачиртай талхны амттай гэрэл зураг аль хэдийн таны идэх дуршлыг хөдөлгөсөн биз? Та жоруудыг туршиж үзэхээр босов уу? Эдгээр жорууд танд таалагдах нь ойлгомжтой. Танд амжилт хүсье.

Эдгээр жоруудыг хадгалаад аваарай, бас найз нөхөдтэйгөө ч бас хуваалцаарай.

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *