Төрсөн эцэг эхийнхээ хайр халамжаар дутаж өссөн ч нэрд гарсан алдартнууд

0

Төрсөн эцэг эхийнхээ хайр халамжаар дутаж өссөн ч нэрд гарсан алдартнуудХүүхдийг хүн болж төлөвшихөд төрсөн эцэг эхийн хайр халамж хамгаас чухал. Гэвч олон хүн хүүхэд насандаа гэр бүлийн салалт, үхэл хагацлаас болж эцэг эхийн хайр халамжийг амсаж чадалгүй өнгөрсөн байдаг. Гэхдээ тэдний дундаас дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулсан алдартай хүмүүс төрөн гардаг. Амьдралын хатуу бэрх, хүнд хэцүү тэднийг хатуужуулан саад бэрхшээлийг давж, бүхний хайр хүндлэлийг хүлээсэн хүн болоход нь нөлөөлдөг ч байж магадгүй. Ямартай ч төрүүлсэн эцэг эхийн хайр халамжаар дутуу өссөн ч түүнийгээ хожим нь олны хайр хүндлэлээр нөхөж чадсан 18 нэр хүндтэй хүмүүсийн тухай мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя.

1. Мэрилин Монро / Marilyn Monroe/
Сэтгэцийн эмгэгтэй болсон бэлэвсэн эхдээ хаягдсан ирээдүйн секс билэг тэмдэг хүүхэд насныхаа ихэнх хугацааг холын хамаатныдаа өнгөрүүлжээ.
2. Жеймс Браун /James Brown/

Жаахан байхад нь эцэг эх нь салж, Жеймсийг авга эгч нь Атланта руу авч явжээ. Ядуу зүдүү амьдралын эрхээр сургуулиа орхиж, гудамжны тэнэмэл амьдралаар амьдарч яваад 16 настайдаа гэмт хэрэгт холбогдож, өсвөр насны гэмт хэрэгтнүүдийг хорьдог шоронд хүртэл орж байжээ.
3. Жон Леннон /John Lennon/

Дэндүү жаахан байхад нь эцэг эх нь салж, ээж нь өөр хүний хүүхэд төрүүлэх болсноор Жон нагац эгч Мими Смит /Mimi Smith/-ийнхээ халамжинд хэсэг байсан байна. Мими болон түүний нөхөр Жорж /George/ нар өөрийн гэсэн үр хүүхэдгүй байжээ.
4. Ингрид Бергман /Ingrid Bergman/

Касабланкагийн ирээдүйн одыг 3 настайд эх нь нас барж, 10 жилийн дараа эцэг нь нас барсан юм. 13 настай охиныг авга эгч нь асрамжиндаа авсан ч 6 сарын дараа мөн л нас барснаар Ингрид 6 хүүхэдтэй нагац ах Оттогийнх руугаа нүүсэн байна.
5. Нелсон Мандела /Nelson Mandela/

Манделаг 9 настайд эцэг нь нас барж, ээж нь түүнийг Тембу омгийн удирдагч Жонжинтаба Далиндиебо /Jongintaba Dalindyebo/-гийн хамгаалал доор үлдээж байжээ.
6. Эрик Клептон /Eric Clapton/

Клептоны ээж нь 16 настай охин байсан бол эцэг нь 24 настай Монреалын цэрэг байсан ба хүүгээ хэзээ ч хараагүй юм. Бяцхан Эрик эмээ болон эмээгийнхээ хоёр дахь нөхөртэй амьдарч байхдаа ээжийгээ эгч, эмээ өвөө нарыгаа эцэг эхийгээ гэж боддог байв. Он жил өнгөрч, ээж нь өөр нэг Канад цэрэгтэй гэрлэн Герман руу нүүж, Эрикийг эмээ өвөөтэй нь орхисон юм.
7. Рэй Лиотта /Ray Liotta/

6 сартайдаа үрчлэгдсэн Рэй 40 гаруй жилийн дараа төрсөн ээжийгээ олохын тулд хувийн мөрдөгч хөлсөлж байжээ.
8. Майк Тайсон /Mike Tyson/


Нэрт боксчины хүүхэд нас үнэхээр хүнд байдалтай өнгөрчээ. Азаар түүнийг Кас Д’Амао /Cus D’Amato/ анзаарч, өөрийн хүн болгож авсан ба Майкын дурссанаар түүний эцэг эх нь мансууруулах бодист донтсон хүмүүс байсан бөгөөд нас барцгаасан гэнэ. Майкын хүүхэд насанд хамт байсан хүмүүсээс одоо амьд үлдсэн хүн бараг үгүй, зарим нь шоронд сууж, зарим нь түүний нүдний өмнө нас барсан гэнэ.
9. Труман Капоте /Truman Capote/

Нэрт зохиолчийг 8 настайд ээж нь түүнийг хамаатнуудтайгаа амьдруулахаар явуулсан байна.
10. Ричард Бартон /Richard Burton/


17 настай Ричард Женкинсийг багш Филипп Бартон нь өргөж авсан бөгөөд Ричард багшийнхаа төрсөн хүү шиг Бартон хэмээн овоглох болжээ.
11. Стив Жобс /Steve Jobs/

Жобсын эцэг эх хоёулаа оюутнууд байсан ба бүсгүйн эцэг эх залууг зөвшөөрөхгүй байсан учир тэдэнд хүүхдээ авахуулахаас өөр арга байхгүй байв. Гэвч тэд хүүхдээ төрүүлсэн боловч Паул Рейнхолд Жобс /Paul Reinhold Jobs/, Клара Жобс /Clara Jobs/ нарт өргүүлсэн юм.
12. Франсуа Трюффо /Francios Truffaut/

Францын ирээдүйн нэрт найруулагч бутач хүүхэд байсан ба тэрээр өөрийн төрсөн эцэг еврей гаралтай шүдний эмч Роланд Левай /Roland Levy/-г огт мэддэггүй байв. Ээжтэй нь гэрлэсэн Роланд Трюффо /Roland Truffaut/-ын нэрээр овоглосон Франсуа янз бүрийн асрагчид болон эмээгийнхээ халамжинд өсөхдөө ном болон хөгжимд дуртай болжээ. Эмээгээ нас барах хүртэл хамт амьдарсан Франсуа 10 настайдаа эмээгээ нас барсны дараа төрсөн ээж болон хойд эцэгтэйгээ хамт амьдрах болсон байна.

13. Эдгар Аллан По /Edgar Allan Poe/

1809 онд мэндэлсэн Америкийн нэрт зохиолчийг төрсний дараах жил эцэг нь гэр бүлээ хаяж, жилийн дараа эх нь нас барсан байна. Өнчин хөвгүүнийг Жон /John/ болон Фрэнсис Аллан /Francis Allan/ нар өргөж авчээ.

14. Жек Никольсон /Jack Nicholson/

Эмээ өвөө хоёрыгоо өөрийн эцэг эх гэж бодож өссөн жүжигчин эрхэм 1974 онд Тайм сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өөрийн эгч гэгдэх Жюн /June/ үнэн хэрэгтээ ээж нь болохыг нууж явсан тухайгаа анх удаа илчилсэн байдаг. Гэвч тухайн үед Никольсоны ээж Жюн хавдар өвчнөөр хорвоог орхиод 11 жил болсон байсан ба эмээ нь 1970 онд нас барсан байна.
15. Коко Шанель /Coco Chanel/

Коког дөнгөж 12-той байхад ээж нь нас барж, тэрээр дөрвөн эгч дүүсийн хамт аавтайгаа үлджээ. Дараа нь Коко хамаатнуудынхаа асрамжинд очсон ба хэсэг хугацааг асрах газарт өнгөрүүлсэн байна.
16. Эдди Мерфи /Eddie Murphy/

Эддигийн эцэг нь түүний жаахан байхад өөд болсон. Нөхөр нь нас барсны дараа ээж Лиллиан /Lillian/ нь өвчилж, Эдди болон түүний ах нар нэг жил асрамжийн газарт амьдарсан байна. Ээж нь эдгэрсний дараа хүүхдүүдээ дараагийн нөхрийнхөө хамт өсгөжээ.
17. Лев Толстой

Оросын язгууртнуудын дунд зэгсэн нэр хүндтэй гэр бүлийн таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн Толстойг 2 нас хараахан хүрээгүй байхад ээж нь охин дүүг нь төрүүлээд нас барсан байна. Эцэг нь ч мөн нас барж, ах дүүсийг холын хамаатан нь өөр дээрээ авчээ.
18. Элла Фицжеральд /Ella Fitzgerald/

Жазз хөгжмийн хатан хаан гэгддэг Эллаг 14 настай байхад ээж нь зүрхний шигдээсээр нас баржээ. Хойд эцэгтээ дарамтлуулсан Элла авга эгч рүүгээ зугтаж очсоноор мөрийтэй тоглоомчид, дээрэмчидтэй амьдралынх нь нэг хэсэг холбогдсон байна. Бронксын асрах газарт очсон ч удалгүй тэндээс зугтаж, нэг хэсэг гудамжинд амьдарчээ.
4
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/11 at 09:40

    steve jobs torson etseg eh n bish ch orgoj avsan etseg eh n ih l hairlaj osogson shuude

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *