Сара ямар нэгэн супер баатар биш юм шүү. Гэсэн хэдий ч тэр өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж байхыг бусдад үлгэрлэн явдаг нэгэн юм.
Сара Гертс – Элерс-Данлосын хам шинжтэй залуу бүсгүй. Тэр дөнгөж 32 настай, өвчний улмаас наснаасаа хөгшин харагддаг. Уг хам шинж нь удамшдаг гэх бөгөөд коллагены бүтцийн согогоос үүдэлтэйгээр үүсдэг. Үүнээс болж арьс унжиж хэтэрхий сулбагар болно.
Сараг 10 настай байхаас эхлээд хам шинж илэрч эхэлжээ. Охин тэр л цагаас хойш загвар өмсөгч болох мөрөөдөлдөө улам хөтлөгдөх болсон гэдэг. Учир нь түүний мөрөөдөл биеллээ олох магадлал улам холдсоор байв.
Гэхдээ Сара бууж өгөхийг хүссэнгүй: жилийн дараа 2015 онд онцгой арьстай хүмүүст зориулсан Love Your Lines сурталчилгааны кампанит ажлын хүрээнд өөрийнхөө түүхээс хуваалцжээ. Тэр цагаас хойш бүсгүй төрөл бүрийн сэтгүүлийн зураг авалтад оролцож амьдралынхаа түүхээс хуваалцаж эхэлсэн байна.
Сара олон жилийн турш өөртөө сэтгэл дундуур явсан, арьсны өөг зузаан, урт хувцасны цаана нууж иржээ. Нэг л өдөр өөрийгөө нуухаас залхаж бусдаас ялгагдах онцлогоо ил гаргахаар шийдэв.
Сарагийн түүх хүн болгонд онцгой бөгөөд бусдын хайр хүндэтгэлийг адилхан хүлээх ёстойг илтгэнэ.
Ganaa Ganbat
2023/06/26 at 14:57
Ewguin be