Захирангуй, түрэмгий зан авиртай охидууд ирээдүйд илүү амжилттай нэгэн болж өсдөг

1

Эрх танхил ааш, зөрүүд зан хоёр нийлэх үед захирангуй зан авир хүүхдэд төлөвших нь бий. Харин зарим судлаачдын үзэж буйгаар энэхүү зан авир нь охидуудын хувьд ирээдүйд илүү амжилттай нэгэн болох үндэс болдог гэжээ. Манай сайт уншигч танд бага насандаа захирангуй ааш авиртай байсан охид насанд хүрээд ямар давуу талыг өөрийн болгодог талаар танилцуулахаар бэлдлээ.

1. Сэтгэл хөдлөл ихтэй охид ирээдүйд бусдын хувьд үлгэр жишээ нэгэн болж өсдөг.

© Modern Family / ABC

Бага наснаасаа сэтгэл хөдлөлөө ил илэрхийлдэг байх нь тэднийг насанд хүрээд хүчирхэг, биеэ даасан нэгэн болохын илрэл байдаг ажээ. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг энэ зан чанар нь зарим хүмүүст муу зуршил мэт сэтгэгдэл төрүүлдэг боловч үнэн хэрэгтээ энэ нь ирээдүйд бусдыг манлайлах чадвартай нэгэн болохыг илтгэдэг.

 

2. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүй тэмцдэг.

© Shutterstock.com

Ийм зан ааштай хүүхэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө эргэлт буцалтгүй зүтгэдэг нэгэн болж өсч торних хандлагатай байдаг ажээ. Бид хүүхдэдээ өөрийн гэсэн бахархалтай, хүчтэй нэгэн байхыг зааж сургадаг бол захирангуй зан авиртай хүүхэд тэдгээр шинж чанарыг зөнгөөрөө өөрийн болгосон байдаг бөгөөд энэ нь тэднийг биеэ тоосон мэт харагдуулах магадлалтай ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэх хүчийг тэдэнд өгдөг байна.

 

3. Тэд аливаа сорилтод бэлэн байдаг.

Khloekardashian / instagram

Захирангуй зан ааштай охид өөрсдийн зорилгыг тодорхойлж, тулгарч болох сорилтуудад ямагт бэлэн байдаг аж. Тэдний хувьд ямар ч сорилтыг давж гарна гэсэн бүрэн итгэлтэй байхын зэрэгцээ, бусдад өөрийгөө юу чаддаг гэдгээ харуулахыг үргэлж зорьдог байна.

 

4. Тэд аз турших дуртай, амьдралд туйлын ихээр тэмүүлдэг.

© Pool/Samir Hussein / Wire Image / Getty Images

Тэд аз туршиж, эрсдэл үүрэх дуртай ба эцэг эхийнхээ юу гэхийг үл тоож, өөрийн хүсэл сонирхлын дагуу аливаа зүйлсийг хийх хандлагатай, амьдралд тэмүүлэх асар их тэмүүлэлтэй байдаг аж. Тэд өдөр бүрийг алдалгүй ашиглаж, өөрийгөө улам бүр дaйчлахыг илүүд үздэг.

 

5. Тэд өөрт буй бүхнээ шавхаж, шаргуу ажиллаж чаддаг.

© Zendaya / Instagram, © Joe Russo / MEGA/Mega Agency/East News

Тэд өөртөө итгэх итгэл дүүрэн хүмүүс бөгөөд өөрсдийг нь бусад хүмүүс тодорхойлж ярихыг төдийлөн хүлээн зөвшөөрч чаддаггүй. Иймээс ч тэд аливаа шинэ зүйлсийг туршиж үзэх, аливаа зүйлсийн тэргүүнд байх асар их тэмүүлэлтэй. Шаргуу хөдөлмөрч, эцэж цуцашгүй зан ааш нь тэднийг зорилгынхоо төлөө бүхнээ зориулж, амжилтад хүрэх боломжийг бүрдүүлдэг.

 

6. Тэд тууштай, үнэнч шударга байхыг эрхэмлэдэг.

© Shutterstock.com

Тэд ямагт өөрсдийн үзэл баримтлалд үнэнч үлдэхийг эрхэмлэдэг. Тэд бусад хүнээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд зан аашаа хувиргаж, өөрчлөхийг тэвчдэггүй. Түүнчлэн санал нийлэхгүй аливаа зүйлсийг тэвчиж дуугүй өнгөрүүлэлгүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлдэг, өөрөө өөрийгөө зөвтгөж муйхар ааш гаргадаггүй байх хандлага ажиглагддаг ажээ.

 

7. Тэд төрөлхийн удирдаж манлайлах зан чанартай.

© lenadunham / Instagram

Эцэст нь захирангуй зан ааштай охид бүх хүн чимээгүй болсон ч манлайлагч болж дуу хоолойгоо өргөдөг, бусдыг тэргүүлж, удирдах төрөлхийн зөн билэгтэй нэгэн байдаг аж. Тэд шударга ёс, эх дэлхийн сайн сайхны төлөө тэмцэх оргилуун хүсэл эрмэлзэл, өөртөө итгэлтэй байдал зэрэг нь ганцаараа байсан ч зөв зүйлийн төлөө тэмцэх хүчийг тэдэнд өгдөг байна.

Таны хувьд захирангуй зан ааштай охид насанд хүрээд хүчирхэг, өөртөө итгэлтэй бие хүн болж төлөвшдөг гэдэгтэй санал нийлэх үү?  

8
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *