Женнифер Лопезийн залуу насны нууц – түүний хувьд нас гэдэг зүгээр л тоо бололтой

1

7-р сарын 24-нд Женнифер Лопес 49 насныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Наран шарлагын газар болсон цэнгүүнд найз нөхөд, төрөл төрөгсөд, хүү Макс, охин Эмми нар болон өнгөрсөн жил танилцсан хайртай залуу сагсчин Алекс Родригес хүрэлцэн очжээ. Төрсөн өдрийн баяр хөгжилтэй болж өнгөрсөн байна.

Алдартай бүсгүй төрсөн өдрийнхөө баярын зургуудыг сошиал сувагт байрлуулж шүтэн бишрэгчдээ ч гэсэн өөрийнхөө өмнөөс сайхан баярлаарай гэж мэндчилгээ дэвшүүлжээ. Жей Ло-гийн галбир хамгийн их анхаарал татсан байна. Тэр бараг 50 настай, харин яг л 25-тай бүсгүй шиг харагдаж байв. Түүний хувьд нас гэдэг зүгээр л тоо бололтой.

Усны хувцастай Женнифер Лопесийн зураг тэр болгон олон нийтэд тавигдаад байхгүй. Таны үзэх зураг болгон дээр тэр гоо үзэсгэлэн хэвээр. Биеийн галбир ч цагийн эрхэнд огт өөрчлөгдсөнгүй.

Усны хувцастай Женнифер Лопес

Женнифер Лопесын залуу дүр төрх нь түүний амьдралын хэв маягтай шууд холбоотой. Эдгээр нууцын зах зухаас дурдвал.

Түүний гоо сайхны нууцаас

1. Зөв хооллолт

“Би согтууруулах төрлийн ундаа уудаггүй, тамхи татдаггүй, кофеиноос эрс татгалзсан – энэ бүгд арьсны гол дайсан, үрчлээтэх, арьс өнгөө алдахын гол шалтгаан” гэж Женнинфер үздэг. Түүний хоолны цэсэд ямар ч амттан, хуурч хайрсан хоол байхгүй, зөвхөн чанасан эсвэл ууранд жигнэсэн хоол л иднэ. Хоолны орц нь ихэвчлэн улирлын шинжтэй шинэхэн ногоо, жимс л багтана.

Ногоонууд дундаас брокколи, спаржа, ногоон навчит ногоо хэрэглэдэг. Уургийн эх сурвалжаа загас, тахианаас авна, нүүрс усыг – бор будаа болон киноагаас авдаг байна.

Женнифер өөртөө ер нь чанга ханддаг. Холливудынхан ч гэсэн түүнийг ядаргаатай нэгэн гэж үздэг байна, тэрээр өөрийгөө их зүйлээс хязгаарладаг. Дуу шуугиан, хөл хөдөлгөөн ихтэй цэнгүүний үеэр тэр л эрүүл саруул явж байхаас гадна хоолны таваг дээр ганц л төрлийн багахан хоол тавьсан байх ажээ. Тэр эрүүл амьдралын хэв маягийн үнэнч баримтлагч.

 

2. Спорт

Женнифер биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмждэг нэгэн. Таван наснаасаа эхлээд л бүжгээр  хичээллэж эхэлсэн. Сургуульд байхдаа гимнастик, гүйлтээр хичээллэхээс гадна сургуулийн софтболын багт багтаж байв. Гүйлтээр үндэсний хэмжээний тэмцээнд оролцож байсан нэгэн.

Женнифер ажлын гараагаа бүжигчин болон хореографаар эхлүүлсэн бөгөөд дараа нь жүжигчин, дуучин бас бизнес-эмэгтэй болсон юм. Олон нийтийн өмнө байнга гардаг учраас биеийн галбиртаа байнга анхаарал тавих хэрэгтэй болж, тиймдээ ч өөр дээрээ маш их ажилладаг.

Одоо 49 настай гэхэд бэлхүүс гэж гуалиг, нарийхан чанга хөлтэй – энэ бол спорт зааланд уйгагүй хичээллэсний гавьяа. Долоо хоногт гурван удаа тэрээр оройн цагаар фитнесээр хичээллэдэг: хагас цаг нь кардио, 40 минут нь хүчний ачаалал авах дасгал. Өглөө болгоныг 20 минутын йогийн дасгалаар эхлүүлнэ.

 

3. Өөртөө анхаарал тавьдаг

Хамгийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн бол шөнийн бат бөх нойр гэж үздэг байна. Түүний бодлоор бол 00:00 цагаас өмнө унтах ёстой, харин өглөө 8:30-аас хэтрэхгүй боссон байна. Энэ хугацаанд бие махбодь, сэтгэл санаа, оюун ухаан бүрэн амарч чадсан байдаг.

Өдрийн дэглэм нь ажлын чадамжийг дээшлүүлдэг гэж үзэх тул Женнифер маш чухалд тооцдог. Тэрээр одоогоор зураг авалтанд идэвхтэй оролцож байгаа, энд тэнд тайлан тоглолт хийнэ, теле шоу хөтөлж байна бас хувцас болон үнэртэй ус эрхлэн гаргаж байгаа юм. Түүний хамгийн том ажил нь хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ажил ажээ.

“Аливааг болон өөрийгөө хянах” – энэ бол Женниферийн уриа үг. Хүн болгон өөрийнхөө сонголтыг хийдэг. Хэн нэгэнд түүний амьдрал уйтгартай санагдаж болно. Харин зарим нэгэнд нь түүний зохион байгуулалт таалагдана. Таалагдаж байгаа хүмүүс Жей Логийн үлгэр жишээгээр явж турах программ-ыг мөрдөж үзээрэй.

Жей Ло амьдралаа наргиан цэнгээн болгосонгүй, түүний зорилго – амьдралын тэнцвэртэй төгс байдлыг л олохыг эрмэлзэж байна. Тэрээр зорилгодоо хүрч чадсан гэж хэлж болно. Ямар ч фотошопгүйгээр усны хувцастай байгаа Женнифер Лопес – гайхалтай харагдаж байгаа биз дээ? Өтөл насандаа өөрийнхөө галбираар гайхуулж чадах цөөн тооны алдартнуудын нэг дээ.

35
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *