Айдас, гайхширал, болоод бахархлыг зэрэг төрүүлэм Z үеийнхний онцгой 9 шинж. Тэд үеийнхнээс юугаараа ялгаатай вэ?

0

Z үеийнхэн буюу зумерчүүд нь 1997 оноос хойш төрсөн хүмүүс бөгөөд интернетийн эрин үед өсөцгөөсөн. 2000-аа оныхны өсвөр насны асуудалтай ойролцоо, гэхдээ үнэ цэнэ нь тэс өөр. Жишээ нь, тэд сошиал сүлжээндээ маш нухацтай хандана, мөн блог болон компьютер тоглоомыг зугаа наадам гэж харахгүй харин орлого ихтэй бизнес гэж үздэг.

Орчин үеийн өсвөр насныхны онцлог шинжийг авч үзэцгээе, бусад үеийнхнээс тэд юугаараа ялгаатай вэ?

Өөрсдийн амьдарч байгаагүй өнгөрсөн үеийг дуурайдаг

© sezhukov / Instagram, © sezhukov / Instagram

Z үеийнхэн хэдий өөрсдөө тэр үед амьдарч байгаагүй ч гэлээ өнгөрсөн үеийг дуурайх дуртай. Тодруулж хэлбэл 1980-аад он болон 1990-ээд оныхны үнэ цэнийг дахин сэргээж, тэр үеийнхэн шиг байхыг хүсдэг.

Үүнээс гадна, энэ чиг хандлага дуу хөгжимд ч илэрнэ. Жишээ нь гэхэд л “Руки вверх” хамтлаг 1990-ээд оны залуучууд, өнөөдрийн залуучуудын дунд ч алдартай хэвээр явна. Хамтлагийн гишүүн Сергей Жуков үүнд их гайхаж байгаагаа ч хэлжээ: “Яагаад ийм зүйл болж байгааг заримдаа ойлгодоггүй юм, яагаад танхим дүүрэн залуучууд цуглачихав?”. Мөн өнөөгийн залуучууд хуучны дууг ковер хийж их дуулах болсон нь үүнийг гэрчилнэ.

 

Тэд өөрсдийгөө ямар нэгэн хязгаарт барихгүй

© Pledge This! / National Lampoon, © Euphoria / HBO

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар сүүлийн үед моодны гэх зүйлийн тоо улам ихсэж байгаа ажээ. Орчин үеийн залуучууд өөрийн уран бүтээлч сэтгэлгээг хэрэгжүүлэх хувилбар маш их байгаа юм, тэд өөрсдийгөө ямар нэгэн хил хязгаараар хязгаарлахгүй байна.

Аль ч үед трендийг дагах хүсэл байсан, харин одоо энэ болгоныг амьдралд хэрэгжүүлэх хувилбарууд маш олноороо гарчээ. Жишээ нь, 2000-аад онд сургуулийн хамгийн хөөрхөн охин ягаан өнгийн хувцастай, цэв цэвэрхэн байсан бол одоо цагт үсээ хурцаар будсан, дураараа охид байх болж. Анги ахих тусам хувцаслалт нь чөлөөтэй болно, нүүрээ ч будахгүй. Энэ байдлаараа Z үеийнхэн хуучирсан үзлийг үгүй хийх бололтой: “гоо бүсгүй”, “онц сурлагатан”, “хулигаан”:

 

Ирээдүйгээ хэт өөдрөгөөр төсөөлөхгүй

© thesollers / Unsplash

Милленилуудыг Z үеийнхэнтэй харьцуулж үзвэл эхний үеийнхэн ирээдүйгээ их өөдрөгөөр хардаг, харин зумерчүүд илүү бодит байдлаар юмыг хүлээж авахыг эрхэмлэдэг байна.

Судлаачдын үзэж байгаагаар, үеийнхэн “америк мөрөөдөл” хэрэгжих магадлал бага гэж бодож явдагтай холбоотой байж болох ажээ. “Америк мөрөөдөл” – цагаан цэвэрхэн хашаа, 2 хүүхэд (заавал хүү, охин байх ёстой), сайхан машин, тогтвортой ажил. Үүний оронд тэд бодит ертөнцийг таниулах бүтээгдэхүүн, харилцааг эрэлхийлнэ, тэдэнд төгс дүр зураг сонин биш. Энэ л шалтгааны улмаас Z үеийнхэн гоо сайхан эсвэл өнгөрсөн үеийнхэний санаа зовох зүйлгүй амьдралын тухай уламжлалт ойлголтоос татгалзжээ.

 

Эрүүл мэнд, гоо сайхандаа онцгой анхаарал хандуулна

© emmachamberlain / Instagram

Z үеийнхэн эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулдаг болсон, тэд миллениалчууд шиг халуун цай, хоол гэж сүйд болохгүй. Тэдний амьдралд спорт ч багагүй хувийг эзлэх болж. Ашгийн бус байгууллага болох Hope Lab болон Well Being Trust сангийн хамтран хийсэн судалгааны үр дүнгээс харахад орчин үеийн залуучуудын гуравны хоёр нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжих аппликейшн ашиглаж байна.

 

Тодорхой шалтгааны улмаас сэтгэл зүйн асуудалд илүү өртөмтгий болжээ

© isroxen / Instagram, © billieeilish / Instagram, © dualipa / Instagram

Тэд айдас болон сэтгэл гутралд ихээр орж байна, энэ нь сошиал сүлжээнд удаан цагаар орж байгаатай нь холбоотой. Сэтгэл зүйч Жин Твенге сэтгэл санаа болон ухаалаг утасны харилцан уялдаа холбоог судалж үзжээ. Түүний үзэж байгаагаар бол миллениалуудын хойч үеийнхэнд найз нөхдийнхөө дунд сууснаас илүү интернетээр зугаалж байх нь илүү таатай байгаа юм. Тэр ч бүү хэл одоогийн өсвөр насны залуучууд гараасаа ухаалаг утсаа тавихгүйгээр үдэшлэгт наргиж цэнгэх болжээ.

Бие махбодын талаас авч үзвэл бусад үеийн залуучуудыг бодвол тэд амьдралын аюулгүй хэв маягаар амьдарч байна. Гэхдээ амьдралын энэ хэв маяг нь сэтгэл зүйн эрүүл мэндэд аюул занал хийнэ. Үүнээс гадна дэлгэцийн хурц гэрэл нь залуучуудыг нойргүйдэлд хүргэх аюултай ажээ.

 

 

Хэн ч амжилтад хүрч чадна гэж үзэх болж

© Matthew Yohe / wikipedia, © a4omg / Instagram

Миллениалууд аливааг тэгээс эхлүүлэх зарчмыг баримталдаг, тэгэхдээ ямар нэгэн салбарт төсөөлөхийн аргагүй амжилт гаргаж чадсан чадварлаг, авьяастай хүмүүсээр үлгэр жишээ авч ажилладаг. Z үеийнхэн эсрэгээрээ, яг л өөр шигээ хүнээр үлгэр жишээ авдаг байна. Энэ нь сошиал сүлжээний ач тус гэж хэлж болох юм: өөрийн давхаргын ямар ч хүнийг амжилтад хүрснийг харж болно. Тиймээс дэлхийд гайхагдсан гоц ухаантай эсвэл Стив Жобс шиг хүмүүс бус мөн жирийн хүмүүсийн түүх их алдаршиж байна.

Дэд соёл үеийн үед амьдралын бүхий л салбарт (дуу хөгжим, хувцасны хэв маяг зэрэгт) тодоор харагдаж байлаа, Z үеийнхэнд бол чухал биш бололтой. Дэд соёл нь тоон орон зайд шилжиж, бие биетэйгээ төдийлөн холбоогүй элдэв янзын сонирхлын цуглуулга болон өөрчлөгджээ. Үүнтэй зэрэгцээд түүх ч өөрчлөгдөж, түүхээр өгүүлэгдэх баатрууд ч өөрчлөгдөж.

 

Байнга сонголт хийхэд хүрнэ

© phodopus / depositphotos, © Mactrunk / depositphotos

Мэдлэг шалгах тестийн систем нь Z үеийнхэнийг бага наснаасаа эхлэн сонголт хийхэд хүргэжээ (1 зөв болон 3 буруу хариулт байгаа). Энэ нь асуудлыг шийдэх арга зам нь бэлэн сонголтуудаас хийнэ гэсэн үг. Үүнээс гадна залуучуудад дүр зурган төсөөлөл ихэд хөгжжээ. Орчин үеийн технологийн өндөр хөгжил, сошиал сүлжээ гарч ирсэн, “лайк” болон “свайп” зэрэг механик сонголтууд хийдэг болсонтой холбоотой юм.

Жишээ нь, Tinder гэх танилцах алдартай аппликейшнд хурууны хэдхэн хөдөлгөөний тусламжтайгаар л өөрт тохирох хүнийг сонгох боломжтой. Ингэснээр мэдээлэл хүлээж авах зарчим өөрчлөгдсөн бөгөөд аливаа мэдээллийг дүгнэх явц 2 дахин буурч байгаа юм: таалагдсан/таалагдаагүй.

 

Бие биенээ дуурайхаас айдаггүй

© suedebrooks / Instagram, © luvanthony / Instagram

Z үеийнхэн бие биенээ дурайхаас айж ичдэггүй. Тэдэнд дуурайх маш олон сонголт болон аргууд бэлэн бий, жишээ нь сошиал сүлжээний амжилттай яваа блогуудыг дурдаж болно. Судалгаанаас харахад орчин үеийн залуучууд өдөрт ойролцоогоор 68 бичлэг үзэж байна, энэ нь зөвхөн YouTube-ийн тоо юм.

Контентыг бүтээгч хэн ч байж болно гэдгийг тэд бүгд сайн мэдэж ойлгосон, үүний тулд заавал гоц авьяастан байх ч ёсгүй. Z үеийн хүмүүс мөнхийн өөрчлөлт дунд амьдарч байна, тэд шинэ үзэл бодол, ойлголтын мөнхийн эрэлд яваа.

 

Гипер хэлийн ачаар харилцаж чадна

© radvxz / Instagram

Зумерчүүд өөр хоорондоо харилцахдаа гипер хэл гэгч зүйлийг ашиглах болж. Тэд бол текстийн оронд мийм, стикер, gif зураг, эможи ашиглан харилцах болсон анхны төлөөлөл. Хэлний соёл өөрчлөгдөхөд мөн тоглоом ч нөлөөлсөн байж болох талтай. Орчин үеийн залуучуудын хэл ярианд тоглоомын үгс багагүй сонсогддог юм.

Энэ бүх өөрчлөлтүүд Z үеийнхний амьдарч байгаа нийгэм, интернет хэрэглээ зэрэг олон зүйлээс шалтгаалан гарч байна.

Орчин үеийн залуучууд өмнөх үеийнхнээс юугаараа ялгаатай гэж та боддог вэ?

5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2020/07/24 at 09:10

    1980 -1990 онд төрөгсөд ямар үе вэ сэтгэлгээний үйлдлийн онцлог юу вэ ? Мэддэг хүн байвал тавиад өгнө үү.

  2. Khasaa Lu

    Khasaa Lu

    2020/07/24 at 22:31

    Bolowsroliin systemiin turshiltiin tuulainuud

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *