Эерэг цэнэг: хэрхэн бүтэн өдрийн турш өөрийгөө азтай байлгах вэ?

0

Ихэнх хүмүүс амжилтад хүрэх нууц өөрийгөө эерэг энергиэр цэнэглэхэд оршдог гэдгийг ухаардаггүй. Гэхдээ та битгий санаа зов, бүтэн өдрийн цэнэгээ хэрхэн олж авахыг бид танд хэлээд өгнө.

Сэтгэл санаагаа өөдрөг байлгаснаар та өөрийгөө илүү азтай байгаагаа мэдрэхээс гадна мөнгө олоход илүү хялбар байх болно. Харин аз, мөнгө хоёрыг дагуулдаг амьтан бол муур юм. Гэртээ муур тэжээснээр та өөрийнхөө болон гэрийнхээ энергийг цэвэрлэж байгаа гэсэн үг юм.

Хэрхэн азтай байх вэ?

Өглөө болгон өөрийгөө сэргээж ямар ч хүндрэлд бэлэн байж сурах нь азтай байхын үндэс суурь юм.

Сэтгэл санаа өөдрөг байх нь юу юунаас чухал бөгөөд хорвоо ертөнц тэр чигээрээ таны эсрэг байсан ч азын тэнгэр таныг ивээх болно.

Сэтгэц судлалын үүднээс:

Бүтэхгүй гэдэг үүднээс харж үзэх юм бол ямар ч ажил нурах магадлал ихэсдэг. Санаа зовох, эхлээгүй байхад бууж өгөх нь бидний сэтгэх чадварыг эрс буруулдаг ба энэ нь эцсийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг аж.

Бүх зүйл сүйрч байсан ч найдвар байгаа гэдгийг үргэлж ойлгох хэрэгтэй. Ингэснээр бид тархиныхаа хүчин чадлыг бүрэн гаргах боломжтой болдог ба ямар ч асуудлыг шийдвэрлэх чадвартай болдог.

Бясалгал:

Өглөө бүр 30 минутыг өөртөө зарцуулж бясалгаж сурах нь маш чухал. Бясалгал нь таныг өдрийн турш эерэг энергиэр цэнэглэхээс гадна сэтгэл санааг амар тайван байлгадаг ач тустай. Ингэхийн тулд ердөө биеэ суллаад тааламжтай зүйл бодоход л хангалттай.

Ердөө 1 сар бясалгал хийхэд л ер бусын үр дүнг та мэдрэх болно. Ажил хэрэг бүтэмжтэй байх, хувийн амьдралд ахиц гарах гэх мэт давуу талууд нь таны аура тогтворжсонтой холбоотой юм.

Давтамж:

Унтахын өмнө мөн сэрсний дараа таны хүссэн бүх зүйл бүтэж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Ингэснээр таны хааяа боддог сайхан бодлууд амьдралын тань зарчим болж хувирах юм. Энэ нь цаашдаа таны сэтгэлгээг илүү өөдрөг болоход хүргэх учиртай.

Ерөнхий зөвлөгөө:

Сэрэнгүүтээ кофе уух гэж бүү яар. Муу зуршил байгаа бол түүнийгээ түр азна. Өглөө бүрийг тамхигүй, архигүй мөн кофегүй угтаж сур. Эрт унтаж эрт сэр.

Эхлээд усанд ороод ав. Тэгээд цэвэр ус уу. Харин энэ бүхний дараа л өглөөний ундаа уух хэрэгтэй. Нэмж зөвлөхөд хурдан сэргэхийг хүсэж байгаа бол кофе уухын оронд алим идээд үзээрэй.

Өглөө бүрийг зөв угтаж сурах нь эерэг амьдралын эхний алхам юм. Мөн өөрийн зурхайд ээлтэй чулууг биедээ ойр байлгах нь танд аз авчрах болно.

20
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erdene Zaya

    Erdene Zaya

    2017/09/29 at 13:26

    Munkhdul Batbayar

  2. Erdenebat McCaughan

    Erdenebat McCaughan

    2017/09/30 at 07:02

    Nomuna Mona

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *