Гэртээ их цэвэрлэгээ хийсэн ч гэсэн гэр орныг нэг л эмх цэгцгүй харагдахад нөлөөлдөг 11 зүйл

0

Бид бүгдэд түгээмэл тохиолдол нэг зүйл бол гэртээ их цэвэрлэгээ хийж хийчихээд эргээд харахад нэг л замбараагүй харагдаад байдаг явдал. Тоос шорооны ул мөр ч алга, бүгд өөр өөрийн байрандаа, тэгсэн мөртлөө л нүдэнд нэг л таагүй санагдана.

Цэвэрхэн гэрийг ч гэсэн эмх цэгцгүй харагдуулах тийм л эд хогшлыг танд танилцуулах гэж байна. Энэ цагаас хойш иймэрхүү эд хогшлыг тэртээ байлгахгүйг хичээх биз ээ.

1. Сэтгүүлийн шилэн ширээ

© pikrepo

Бид 2000-аад оны үед алдаршиж байсан өнгөгүй эсвэл хар өнгийн шилэн ширээний тухай ярих гэж байна. Нэг талаасаа ийм ширээ орон зайг том харагдуулдаг. Гэхдээ нөгөө талаасаа бага ч гэсэн ширээн дээр хураасан зүйл (ялангуяа ширээ нь доороо давхар тавиуртай бол) замбараагүй байдлыг бий болгодог ажээ. Тэгээд ч сэтгүүлийн шилэн ширээнд илүү их цэвэрлээ шаардлагатай, яагаад гэвэл ширээнд хүрсэн гарын хээ болгон харагдахаас гадна ширээн дээр тавьсан эд зүйлсийн ул мөр ч шууд харагддаг. Хамгийн төвөггүй сонголт бол модон, шахмал эсвэл ротанг сэтгүүлийн ширээ юм.

 

2. Мөлхөө ургамал

© Jerzy Opioła / wikipedia

Тасалгааны цэцэг – ярих юмгүй тав тух, цэвэр агаарыг +100 нэмдэг. Гэхдээ зөвхөн зөв, эвтэйхэн газар тавьсан л тасалгааны ургамал юм шүү, өөрөөр хэлбэл гэрийн эзэнд төвөг болохгүй мөртлөө ургамал өөрөө нарны гэрлээ авчихдаг, хангалттай ус чийгээ хадгалж чаддаг тийм л газар. Гэртээ мөлхөө ургамал тарьдаг гэрийн эзэгтэй нар багагүй бий. Тэд хана даган ургаж байгаа ургамлаа тогтоохын тулд хана дагуулан утас, уяа тогтооно. Энэ бүгд гэрийн тав тухыг эвддэг аж, ялангуяа өрөө нь наран талд биш бол. Цэцгийн навчин дээр нь тоос шороо хуримтлагдана, цэцэг хана өөд тэмүүлж ургаад байгаа болохоор тоос шороог тэр болгон арчиж чадахгүй.

 

3. Хөлийн тавиур

Тавилгын дэлгүүрт зарагдаж байгаа хөлийн тавиур үнэхээр хээнцэр харагдаж өөрийн эрхгүй шунал хөдөлгөдөг. Харангуутаа л хаанаа тавьж яаж ашиглахаа мөрөөддөг биз ээ. Үнэндээ, хөлийн ийм тавиур ихэнх тохиолдолд өөрийн ашиглалтын анхны зорилгыг алдаж эд зүйл хадгалах хайрцагнынхаа үүргийг л гүйцэтгэх болдог. Асуудлыг хэрхэн шийдэх вэ? Нэг бол эхнээсээ худалдаж авахгүй орхих, нэг бол аль ч талаас нь бодсон ашиглахад эвтэйхэн хөлийн тавиур авах. Жишээ нь, кресло дээр суугаад хөлөө тавьж суухад эвтэйхэн тавиур аваарай. Тэгээд бас гоёмсгийг авах хэрэгтэй, гоё чамин зүйлд хог новшоо хэн ч чихээд байхгүй байлгүй дээ.

 

4. Хувцас тохсон сандал

© elenathewise / depositphotos

Ингэж үзээгүй хүн бидний дунд ганц ч байхгүй дээ? Сандлын түшлэг дээр өмд, цамц эсвэл футболкоо тохоод тавихад тун амар – дараа нь шкаф ухаж үрчийсэн хувцас өмсөхгүй. Бүгд гар дор бэлэн, сандлаасаа ч босох шаардлага алга. Сандлыг өөр өрөөнд оруулах бол орон дээрээ хувцсаа тавьчихна, сандлаа эргүүлж байранд нь тавиад хувцсаа буцаагаад тохчихно. Сандлын түшлэг ямар ч олон давуу талтай бай хамаагүй шкафны тавиур бол хувцасны байх ёстой газар. Шкафанд байгаа хувцас тоосонд дарагдахгүй, өнгөө алдаж гандахгүй. Бас гэрт эмх замбараагүй байдлыг ч үүсгэхгүй.

 

5. Хөлтэй сэнс

© Vladitto / depositphotos, © Wikimedia Commons

Сэнс ашиглахаас өөр аргагүйд хүргэх тохиолдол байдаг, жишээ нь халуун өдөр сэнсгүйгээр давж гарахгүй мэт санагдана. Хөлтэй сэнс өөрийн гэсэн давуу талуудтай, жишээ нь өндрийг нь тохируулж болдог. Гэхдээ хөлтэй сэнс зай их эзэлдэг, халуун өдрүүд дууссан ч гэсэн хураах газар олдохгүй өрөөний голд байсаар л. Орлох нэгэн хувилбар нь баганан сэнс юм, энэ сэнс аль ч утгаараа дутахгүй. Өнөөгийн зах зээлд маш өргөн сонголттойгоор зарагдаж байна: өнгө, хэмжээ, хүчин чадал гээд хүссэнээрээ сонго.

 

6. Индүүний суурь

© Velour Noire / shutterstock, © liudmilachernetska / depositphotos

Индүүний сууриа ашиглаж дуусчихаад эвхэхгүй орхидог хүмүүс бидний дунд зөндөө бий. Заримдаа бүр энэ тавцан байхгүй бол өрөө хоосроод байгаа юм шиг санагдтал нь дэлгээтэй орхиж сурсан хүмүүс ч цөөнгүй. Индүүний суурийг ямар нэгэн зүйлийн тавиур болгон ашиглаж эхэлнэ, дээр нь ном, хувцас тэр ч бүү хэл сав суулгаа өрсөн байх вий. Ингээд өрөөнд байх зайлшгүй тавилгын эгнээд багтах нь тэр. Индүүний суурь тавилгын үүргийг гүйцэтгэснээр гэр орны өнгө төрхийг шууд гутаана. Их цэвэрлэгээний дараа ч гэсэн эвхээд ил хураасан индүүний суурь нүдэнд туссаар л. Энэ байдлаас яаж зайлсхийх вэ? Жишээ нь, ултай индүүг уурын индүүгээр сольж болох юм – аль ч талаараа хэрэглэхэд амар ажээ.

 

7. Хувцас хатаагч

© MihaPstock / depositphotos, © Maria Tatarenko / shutterstock

Хатаагчаа гаргаж ирээд дэлгэнэ – өрөө нүдэн дээр л жижигрээд ирдэг шүү. Өдөр тутмын ажилдаа түүртэж явдаг бид дэлгэсэн хатаагчаа тэр дор нь хурааж чадахгүй. Дээр нь өлгөсөн хувцсаа хурааж авсан ч хоосон хатаагч байсаар л. Ялангуяа ам бүл олонтой гэр бүлийн хатаагч ер нь хураагддаггүй, яагаад гэвэл долоо хоногтоо 2-3 удаа угаалга хийж байгаа айл шүү дээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд юуны түрүүнд хатаагчны загварт анхаарлаа хандуулах нь чухал, орчин үеийн зах зээл бидэнд модон хатаагч хүртэл санал болгох ажээ. Модон хатаагч – гэрийн нөхцөлд хамгийн тохиромжтой, хураагаад тавьсан ч гэрийн тавилгатай уусаж чаддаг.

 

8. Угаалтуурын хажууд хураасан аяга, таваг

Гал тогооны угаалтуурын хажууд ганц хоёр аяга орхих хэвийн үзэгдэл болжээ, аргагүй ч үгүй биз, төд удалгүй л дахиад цай уумаар санагдана, тэр болгонд гал тогооны шүүгээг уудлаад байлтай биш. Тэгээд яагаад уудалж болохгүй гэж? Угаалтуурын хажууд угаагаад тавьсан өчүүхэн сав суулга ч гэсэн гал тогоог эмх замбараагүй харагдуулдаг юм. Тиймээс аяга, тавагны шүүгээ гар хүрэхэд амар газар байрлах ёстой.

 

9. Төгөлдөр хуур

Мэдээж хэний ч тоглодоггүй тэр л төгөлдөр хуурын тухай сэдэв хөндөгдөж байна. Олон айл гэрт танил мэдрэмж болов уу? Энэ хөгжмийн зэмсгийн таг жилдээ ганц удаа онгойж байвал их юм. Ингээд ном, дэвтэр, баримал зэрэг жижиг эд хошглын тавиур болох нь тэр. Аливаа тавилга өөрийнхөө үндсэн зорилгыг биелүүлэхээ болиод эхлэхээр л гэр орныг эмх замбараагүй, тухгүй болгож харагдуулдаг юм. Бүгд өөр өөрийн байрандаа илүү зүйл юу ч байхгүй, тавилга болгон өөрийн үүргийг гүйцэтгэж байхад гэр тав тухыг мэдрүүлнэ. Цэвэрлэгээнд ч бага цаг, хүч хөдөлмөр зарцуулаад эхэлдэг ажээ.

 

10. Үүдэндээ тольтой тавиуртай байх

© Madhourses / depositphotos

Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Тольтой тавиуран дээр дүрэм ёсоор элдэв зүйл овоорч эхлэх нь жам юм. Үнэндээ овоорсон энэ зүйлс бүгд өөр өөрийн байртай шүү дээ. Сам, тос, үнэртэй ус, түрийвч, бөгж, бээлий, малгай, багс – бүгд тэнд овоорчээ. Орлох боломжит хувилбар – ханандаа тавиургүй толь хадах, ямартай ч гарахаасаа өмнө өөрийгөө толинд нэг харах хэрэгтэй биз дээ? Эд зүйлсийг өөрийн байх ёстой байранд нь хадгалах: сам, тос – оо энгэсгийн ширээн дээр, бээлий – шкафанд.

 

11. Өнгө өнгийн алчуур

© BERMIX STUDIO / shutterstock, © Beykov Maksim / shutterstock

Гал тогоо эсвэл угаалгын өрөөнд хурц хээ хуартай алчуур байдаг бол нүдэнд шууд тусаж гэрийн өнгө үзэмжийг эвддэг. Гэрийн хаана ч байсан хамаагүй хурц өнгийн эрээн алчуур гэрийг эмх цэгцгүй, эрээвэр хураавар харагдуулна. Бидний өгөх зөвлөгөө: угаалгын өрөөнд төдийгүй гал тогоонд ч гэсэн зөөлөн, дан өнгийн алчуур сонгоорой – саарал, цайвар шаргал. Ингэснээр гэрийн өнгө үзэмжийг өөрийн өнгөөр гутаахгүй харин чимэг болж өгдөг. Мөн шингэн саван, шампунь эсвэл аяга таваг угаадаг шингэн бодисын эрээн саванд ч хамааралтай. Үүнийг орлох шилдэг хувилбар бол нэг өнгийн шахдаг сав хэрэглэж занших. Багахан хүчээр өндөр үр дүнд хүрч чадна.

Та бидний нийтлэлд дурдсан зүйлийг юу гэж бодож байна? Бид өөр юуг орхигдуулсан бол?

15
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Rawdandorj Chimedtseye

    Rawdandorj Chimedtseye

    2020/12/02 at 21:18

    Mmm

  2. Batmunkh P

    Batmunkh P

    2020/12/03 at 08:54

    Tuya Badrakh

  3. Otgonhvv Altantogos

    Otgonhvv Altantogos

    2020/12/03 at 12:14

    Mmm

  4. Zagdsvren Tuya

    Zagdsvren Tuya

    2020/12/04 at 15:14

    bn

  5. Zagdsvren Tuya

    Zagdsvren Tuya

    2020/12/04 at 15:14

    utas

  6. Zagdsvren Tuya

    Zagdsvren Tuya

    2020/12/04 at 15:15

    88765490

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *