Ковид-19 өвчний тодорхой бус энэ цаг үед бидний олонх маань дуртай хоолоо гэртээ захиалан идэж буй биз ээ. Гэсэн ч энэхүү нийтлэлд гарах бяцхан залуугаас илүү тансагласан хүн байхгүй л болов уу. Энэ бүх үйл явдал 32 настай Райсса Андраде бүсгүй гэртээ гар утсаа орхиод, эмчийн үзлэгт ороод ирэх хооронд болсон ажээ. Ээж нь гэрээсээ гараад удаагүй хэдий ч түүний бяцхан хүү ээжийнхээ эзгүйд 100$ буюу манайхаар 285,000 орчим төгрөгийн үнэ бүхий Мак Доналдсын 10 ширхэг багц захиалсан байжээ.
4 настай энэ жаал ээжийнхээ утсаар өөртөө 100$-ын Мак Доналдсын бүтээгдэхүүн захиалжээ
Түүний ээж Райссагийн хэлснээр, түүнийг гар утсаа гэртээ үлдээгээд эмчийн үзлэгт орж ирээд усанд орох хооронд бяцхан хүү Том түүний утсаар захиалга өгчээ. Цар тахлын энэ цаг үед Райсса тогтмол хоолны захиалга өгч байгаа тул хүүгээ хэрхэн түргэн хоолны захиалга өгөхийг өөрөөс нь сурсан байх хэмээжээ.
Бяцхан хүү Жаргалтай багцаас 6, нэмэлт хоол 6, сүүтэй шейк 10, McSundaes 8, цэвэр ус 8, тоглоом 8 ширхэгийг захиалсан байжээ
Том хүү Жаргалтай багцаас 6, нэмэлт хоол 6, сүүтэй шейк 10, McSundaes 8, цэвэр ус 8, тоглоом 8 ширхэгийг тус тус захиалжээ. Үүнийг нь мэдээгүй Райсса бүсгүй хаалган дээр нь төлбөрөө хүлээн зогсох хүргэлтийн ажилтныг хараад балмагдаж орхижээ.
Бяцхан хүүгийн хийсэн үйлдэл Райсса бүсгүйн уурыг хүргэх бус харин ч бүр хөгжөөж орхисон гэжээ
Ийм их зүйлс захиалсан боловч Том төдийлөн баяртай байгаагүй ажээ. Тэр ч байтугай бяцхан хүү ээждээ, “Миний хоолны урамшуулалд ирэх ёстой байсан шар минион ирсэнгүй” гэж гомдол мэдүүлжээ. Мөн Мак Доналдсынхан Томын захиалсан алимны бялууг мартсан байсан гэнэ.
Хүү нь хэдийгээр хэт их хоол захиалсан байсан ч Райсса бүсгүй энэ боломжийг ашиглан хамт амьдардаг хамаатнуудтайгаа сайхан хооллох завшаан гарсан гэжээ. Өвчний улмаас бие нь сайнгүй байгаа энэ үед хүүгийнх нь хийсэн энэ үйлдэл түүний уурыг хүргэх бус харин ч эсрэгээрээ хөгжөөгөөд авсан хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.
Bold Boldbaatar
2020/12/02 at 04:44
Сэргэлэн. Золиг. Юмаа.
Batmunkh Odongerel
2020/12/02 at 09:03
120myngan wonii togloom tataad avsan bdiim
Khishigjargal Orsoo
2020/12/02 at 10:39
Kkk.. huurhiin…
Snow Candy
2020/12/02 at 11:38
Ene huuhed eejdee aluulsan baihaa
Joe
2020/12/02 at 12:52
Snow Candy ymar mngol bga bishde
Мишиг Батбаяр
2020/12/02 at 16:03
Lol
Baska Byambajav
2020/12/02 at 18:27
маний үед нуса татал ама ангайл суужидаг бж билэ
Гагдай Баяр
2020/12/03 at 00:56
Aihtar amitad sho kkk
Эрхэс Эсээ
2020/12/03 at 01:15
Batmunkh Odongerel play storedo 120wontoi goy nas
Memente Momento
2020/12/03 at 04:00
Yo zaa yun surtei
Baysaa Ara
2020/12/03 at 05:11
Dogi suuj bnaoo
Санжжав Бямбадорж
2020/12/03 at 06:29
Эрхэс Эсээ togloom tatval shuud tulbur dr n bodogdood garchdmaa solongost medku bol dugai l bh hrgtei
Bymbatsetseg Erdenechimeg
2020/12/03 at 07:23
Manaid bas neg zaluu bn
Анар Аги
2020/12/03 at 10:11
Erkast Tsakre🤣
Davin Lly
2020/12/03 at 13:43
Эрхэс Эсээ utsan dr tolbor grdima h
Бат-Эрдэнэ Баагий
2020/12/03 at 14:39
Ps5 захиалаагүй нь яамай
Gerelmaa Gerelmaa
2020/12/03 at 16:03
280000k hool zahialtsan bwal bi harwaj vheh ym bn kkk
Dorj Tsetsegmaa
2020/12/03 at 17:17
Сэргэлэн л байна оо
Selenge Eegii
2020/12/03 at 21:05
Tom brendud danda iimerhu reklam hiidgimdo andashgui
Tumurbaatar Nergvi
2020/12/04 at 01:59
zow bna daa sergelen huu bna
Ega Etincelle
2020/12/04 at 11:06
😂😂😂
Хишгээ Цэдээ
2020/12/04 at 12:37
Сэтгэл байнаш дээ ойлгоочээ
Ирээдүй Ирээдүй
2020/12/04 at 12:49
Nz bas sergelen bn shu hha😆