15 дахь өдрийн жор: Шарсан буржгар байцаатай йерусалим артишокон бөмбөлөг

0

Хаврын сүүлийн сар дундаа оржээ. Айсуй зуны эхлэл болсон хаврын сүүлийн сарын 15 дахь өдрийн жор болгож шарсан буржгар байцаатай йерусалим артишокон бөмбөлгийг санал болгож байна. Итали гал тогооны өвөрмөц шинж чанарыг танай гэрт авчрах энэхүү жорыг туршаад үзээрэй.

Jerusalem Artichoke Gnocchi with Sauteed Kale

Gnocchi гэдэг нь Итали гал тогоонд соустай хамт олгогддог төмс эсвэл гурилаар хийж, усанд чанасан жижиг бөмбөлөг юм. Gnocchi-ны орц: Хальсалж 2 см хэмжээтэй хэрчсэн 900 гр йерусалим артишок, бага зэрэг хутгасан 1 том өндөг, 3-4 аяга ширхэгтэй гурил+үрэхэд зориулж багахан хэмжээний гурил, давс, шүршихэд зориулж бага зэрэг оливийн тос+шарах бага хэмжээний тос

Хэрчсэн артишокоо хүйтэн усанд хийж, ширүүн галаар 20-25 минут чанахад сэрээгээр дарахад амархан бяцрах ёстой ба нухаш болгоно. Нухсан артишокоо гурил цацсан тавцан дээр гаргаж өндгөө нэмээд гурилаа бага багаар цацан хийж зуурна. Эхлээд нилээд наалдамхай зуурмаг байх ба гурил хийсээр гарт наалдахгүй болмогц 1 минут орчим нухаад буузны гурил шиг цувьж хэрчин бэлтгэнэ. Том саванд чанах ус хийж, шорвогдуу болтол давс нэмээд сайтар буцалмагц gnocchi-гоо хийж чанана. Гурилнууд хөвөн гарч ирмэгц шүүж аваад саванд хийж, оливийн тосоор шүршинэ. Дунд зэргийн гал дээр халаасан 1 амны халбага тос хийж халаагаад хэд хэдэн гурил хийж, нэг бүрийг тал талаас нь 2 минут шарна. Шарах явцад шаардлагатай гэж үзвэл тос нэмж болно.

Йерусалим артишок

Шарсан буржгар байцааны орц: 2 амны халбага оливийн тос, 1/4-1/2 ц.х халуун улаан чинжүүний үйрмэг, давс, хар перец өөрийн хүссэн хэмжээгээр, хэрчсэн 1 том улаан сонгино, бяцалсан 4 хумс сармис, 3 см орчим хэмжээтэй тууз хэлбэрээр хэрчсэн 1 багц буржгар байцаа, 2 амны халбага цагаан дарсны цуу, 1 ц.х нимбэгний үрсэн хальс, 1/4 аяга маш нимгэн үрж бэлтгэсэн Asiago cheese /энэ нь хурц амт үнэртэй хатуу шар бяслаг юм/

Дундаас арай их хэмжээний гал дээр халаасан хайруулын тавганд 2 амны халбага оливийн тос хийж халаагаад халуун улаан чинжүүний үйрмэг, 1/4 цайны халбага давс мөн хар перец хийнэ. Сонгиноо нэмж, тунгалаг болтол шарна. Сармисаа нэмж, минут гаруйн хугацаанд шараад буржгар байцаагаа хийхдээ чимх давс цацна. Галаа дунд зэргийн болтол багасгаж, байцаа болох хүртэл жигнэнэ. Дарсны цуу болон нимбэгний хальсаа цацаад галаа багасгаж, 5 минут орчим жигнэнэ. Таваглахдаа артишокон бөмбөлгөө тавьж, хажууд нь шарсан буржгар байцаагаа тавиад дээрээс нь бяслагаа тавьж, бага зэрэг оливийн тосоор шүршинэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *