Сайхан бие галбираа хадгалахын тулд Жессика Альбагийн тогтмол хийдэг дасгалууд

0

Үзэсгэлэнт Жессика Альба бол манай гаригийн хамгийн дур булаам, секси эмэгтэй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин юм. 2 охины ээж тэрээр эмэгтэйлэг, чанга, төгс биеийг хадгалж үлдэхийг зорьдог.

Жессикагийн хувийн дасгалжуулагч Рамона Браганза  PopSugar Fitness сэтгүүлд жүжигчний сайхан биений нууцуудын нэгийг задалжээ. Тэрээр Альбагийн хүүхэд төрүүлснийхээ дараа буцаж хэвийн бие галбиртаа ороход тусалдаг дасгалуудыг ил болгожээ. Хялбар боловч үр дүнтэй доорх 3 дасгал жирэмслэлтийн дараа суларсан гэдэсний болон өгзөгний булчингуудыг чангалдаг ажээ.

Сайхан бие галбираа хадгалахын тулд Жессика Альбагийн тогтмол хийдэг дасгалууд 3

Дасгал 1. Хөлөө буулгах

Сайхан бие галбираа хадгалахын тулд Жессика Альбагийн тогтмол хийдэг дасгалууд 2

Хэрхэн хийх:

  • Нуруугаараа хэвтээд хагас нугалсан хөлөө дээш өргөнө. Амьсгаагаа гаргахдаа нэг хөлөө доош буулган шаланд өсгийгөөрөө хүрнэ. Хөлөө өргөхдөө амьсгаа авна.
  • Нөгөө хөлөөрөө мөн адил давтана. Дасгалыг 1 минутын турш хийнэ.

Үзүүлэх нөлөө: Гуяны урд хэсгийг чангалж, гэдэсний шулуун болон хөндлөн булчингуудыг ажиллуулж чангална.

Дасгал 2. Хагас гүүр

Сайхан бие галбираа хадгалахын тулд Жессика Альбагийн тогтмол хийдэг дасгалууд 4

Хэрхэн хийх:

  • Нуруугаараа хэвтээд хагас нугалсан хөлөө гуятай нэг түвшинд байхаар тавина. Амьсгаагаа гаргахдаа өгзгөө хүчтэй шахан биеийн дээд хэсгийг дээш өргөнө.
  • Дээш өргөсөн байрлалдаа хэсэг байлгаад биеэ доош буулгана. Дасгалыг 1 минутын турш давтана.

Үзүүлэх нөлөө: Гуяны ард тал чангарч, түүнчлэн өгзгийг бас чангалж өгнө.

Дасгал 3. Хясаа

Сайхан бие галбираа хадгалахын тулд Жессика Альбагийн тогтмол хийдэг дасгалууд 5

Хэрхэн хийх:

  • Хажуу тийш харж хэвтээд хөлөө бага зэрэг нугалсан байдалтай байна. Гуяа аль болох дээш чиглүүлэн эргүүлээд дээд талын хөлөө өргөнө. Хясааны бүрхүүл онгойж байгаа юм шиг харагдаж байгаа биз. Өвдөгний дээд тал (өвдөгний нүх орчим) нь хана руу харсан байх ёстой.
  • Дараа нь аажуухан доош буулгана. Хөл бүртээ 30 секунд хийнэ.

Үзүүлэх нөлөө: Гуяны дотор талын булчин, гэдэс болон нурууны булчин ажиллана.  

Эндээс уг дасгал сургуулилтыг бүтнээр нь үзэж болно

Альбагийн биеийн хүчний ачаалал уг 3 дасгалаар хязгарлагдахгүй нь гарцаагүй. Тэрээр зөв хооллож, тогтмол фитнесээр хичээллэдэг гэдгээрээ алдартай. Гэхдээ яг эдгээр 3 дасгалыг өдөр бүр хийгээд байвал хичээлийн болон ажлын урт хугацааны амралтын дараа хэвийн жиндээ очиход тань нэмэр болно.

Have u picked up this months @maximmag shot by my sweet friend @cliffwatts for #SinCity #ADameToKillFor #nancy

A photo posted by Jessica Alba (@jessicaalba) on

7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *