Автомашины ослын үед хэрхэн амьд гарах вэ?

1

Осол гэдэг жолооч төдийгүй зорчигчид ч гэсэн үхлийн аюул авчирч болно. Дараах удирдамж нь зам дээр хэрэг бишдэх үед амьд гарахад тань туслах болно.

Бид бүгд л машинаар явдаг: жолооны ард, нийтийн унаа, найз нөхөдтэйгөө, таксинд, замын унаа гээд л… Юугаар явж байгаа нь хамаагүй: зэвэндээ идэгдсэн эксел үү, S ангилалын тансаг унаа юу, аавын жийп үү? Осолд орох эрсдэл байнга байна. Онцгой үед авах арга хэмжээг мэдэж байвал амьд үлдэх боломж бий.

Замд гарахаасаа өмнө юу хийвэл зохилтой вэ?

Ямар унаагаар явахаас үл шалтгаалан таны заавал хийх ёстой 3 зүйл байна.

 

Аюулгүйн бүсээ хийх

Сонсоход ядаргаатай ч гэлээ заавал бүсээ хийх ёстой. Магадгүй таны үеэл ахын эхнэрийн эгчийн хүү бүсээ хийж яваагүй байсан учраас ганцаараа амьд гарсан гэж ярина биз, тэр хамаагүй шүү.

Статистик тоо өөр дүр зураг харуулна: аюулгүйн бүс амьд үлдэх магадлалыг 75%-иар нэмэгдүүлдэг. Урдуураа мөргөсөн тохиолдолд амьд үлдэх магадлалыг 2,3 дахин нэмэгдүүлнэ, хажуугаас мөргүүлсэн бол 1,8 дахин, эргэлдэхэд – 5 дахин амьд гарах магадлал бий.

 

Толгойн түшлэгийг тохируулах

Унтахад эвтэйхэн л дээ, гэхдээ өөр зориулалттай тоноглол юм шүү. Аливаа ослын үед таны нуруу нугас, хүзүүг хамгаалах зориулалттай юм. Тиймээс аян замд гарахаасаа өмнө өөртөө заавал тохируулна. Толгойн түшлэгийн дээд тал зулайтай нэг түвшинд ирнэ.

 

Аюулгүй суудал сонгох

Та суух суудалдаа ч анхааралтай хандана. Хэрвээ хуучны ВАЗ-2106 эсвэл ВАЗ-2110 бол жолоочийн ард суувал илүү аюулгүй. Бас нэгэн аюулгүй суудал бол – дунд суух. Хамгийн аюултай суудал – урд суух буюу жолоочийн хажуугийн суудал. Зам тээврийн ослын үед жолооч өөрийн мэдэлгүй ирэх цохилтыг өөрөөсөө зайлуулж жолоогоо дардаг.

Орчин үеийн машинуудын хувьд бол зорчигчийн урд суудал аюулгүй. Аврах дэр, найдвартай ажиллах аюулгүйн бүсээр тоноглогдсон. Мөн жолоочийн ард болон арын суудлын дунд суух нь аюул багатай.

Гэхдээ хаана ч суусан аюулгүйн бүсээ заавал хийсэн байна. Эс бөгөөд хаана сууснаас үл шалтгаалан осол аваарын үед бэртэж гэмтэх нь ойлгомжтой.

 

Ослын үед ямар арга хэмжээ авах вэ?

Урд хамраараа мөргөлдөх

Урд талын хянах самбар эсвэл ард сууж байгаа бол суудлыг гараараа тулна, хөлөөрөө шал сайн тулаарай. Толгойгоо мөр рүүгээ чихэх байдалтай буюу эрүүгээ цээжиндээ хүргэнэ. Эхлээд таныг урагш шийднэ, энэ үед толгойгоо цээжиндээ хүргэнэ, энэ байрлал арагш шидэгдэхэд хүзүү, толгойд ирэх ачааллыг багасгах ажээ.

Хэрвээ та жолооны ард сууж байгаа бол гараараа жолооны хүрдээ сайн барьж, хөл шалан дээр тулна. Зүүн хөл араа солих педаль дээр эсвэл педалиас авч шалан дээр, харин баруун хөл тормоз дээр байрлана. Суудлаа өөртөө зөв тохируулсан байх ёстой: дал суудлын түшлэгт бүрэн хүрсэн байхад гарын шуу жолооны хүрд дээр байхаар тохируулна.

 

Хажуугаараа мөргөлдөх

Хэрвээ таны сууж байгаа суудлын хажуугаас мөргөж байгаа бол цохилтоос зайлсхийхийн тулд аль болох зугтаах буюу нөгөө тал руугаа биеэ татахыг хичээнэ. Хэрвээ арын суудалд сууж байгаа бол хажуугаараа суудал дээр эсвэл хажуугийн хүний өвдөг дээрээ толгойгоо тавьж, хөлөө бие рүүгээ шахаж хавчина.

Урд сууж байгаа тохиолдолд жолоочид саад болохгүйгээр жолооч руу шахаарай. Жолооч руу шахах боломжгүй бол бие хумьж мөргөлдөөнөөс ирэх цохилтоос зайлсхийж суудлаасаа зайлна. Толгойгоо гараараа хамгаалсан байхыг мартаж болохгүй.

 

Араас мөргөх

Араас машин мөргөж байгаа тохиолдолд хөл шаланд тулж толгойгоо толгойн түшлэгт шахна. Хэрвээ толгойн түшлэг байхгүй бол суудлаасаа доош болж суудлын түшлэгт толгойгоо тулгаарай. Энэ тохиолдолд үхлээс аврагдах магадлал нэмэгдэхээс гадна тахир дутуу болох, хүзүү, нугасны гэмтэл авах эрсдэл багасна.

 

Эргэлдэж буй үед

Хөдөлгөөнгүй ямар нэгэн зүйлээс чанга атгахыг оролдоно, жишээ нь суудлын түшлэг, хаалганы бариул зэрэг. Таазанд байрлах бариул энэ үед найдваргүй учраас барих хэрэггүй. Аюулгүйн бүсийг ямар ч тохиолдолд тайлж болохгүй. Таныг суудалтай холбож машин эргэлдэж байгаа үед барьж өгч байгаа юм.

 

Живж байгаа бол

Усанд эсвэл мөс цөмлөн живж байгаа бол – хамгийн гол нь сандрах хэрэггүй аль болох хурдан хаалга, цонхоо нээнэ. Усанд гүн орсон тохиолдолд гаднаас ирэх даралт цонх, хаалгыг нээлгэхгүй. Иймд бүхээг усаар дүүрсний дараа л цонх, хаалга нээх боломжтой болно. Бүхээгт багахан агаар үлдэнгүүт амьсгалаа гүн аваад хаалга, цонхоо нээгээрэй.

Осол болох гэж байгааг ойлгосон ч хаанаас ирэх нь тодорхой бус байвал бэлэн байдалд байна: өвдгөө гэдэс рүүгээ татаад, толгойгоо мөр рүүгээ шургуулж толгойгоо гараараа хамгаална. Энэ байрлалд байхад машиныг базсан мэт мөргөсөн үед ч та чөлөөтэй амьсгалах боломжоо алдахгүй, анхны тусламж иртэл тайван амьсгалж чадна.

Машины хөдөлгөөн үргэлжилж байхад үсрэх тухай бодоод ч хэрэггүй. Энэ арга зөвхөн холливудын кинон дээр л амжилттай болдог юм. Цагт 60 км хурдалж байхад машиндаа үлдсэн нь хамаагүй аюулгүй. Суудал, толгойн түшлэг зэргийг өөртөө тохируулахаас гадна аюулгүйн бүсээ зүүж заншвал ирэх аюул эрс багасах болохыг санаж яваарай.

5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *