Тайланд бүсгүй өөрийнхөө амьдралыг бүхэлд нь ягаан өнгөтэй болгон хувиргажээ

0

Тайландын төв хэсэгт байдаг Нонтхабури хотын нэгэн эмэгтэй нь ягаан өнгөнд улайран дурласан хүн болжээ. Түүний энэ хачин аашийг бүх л хөршүүд нь мэдэх бөгөөд тэрээр гэрээ неон-ягаан өнгөөр будаж, доторх хамаг тавилга хэрэгслээ ч мөн ийм өнгөтэй болгосон байна.

Бүсгүй өөрийнхөө ягаан гэрийн зургийг сошиалд нийтэлснээр Нонтхабуригийн ягаан байшин хэмээн алдаршиж эхэлжээ. Тэрхүү зураг дээр неон-ягаан өнгөтэй том байшин, дотор шал болон тавилга нь дан ягаан өнгөтэй. Бүр гэрийнх нь гадаа ягаан өнгөтэй скутер ч бий.

Гэрийн эзэн нь энэ ягаан байшиндаа нэг биш жил амьдарч байгаа бөгөөд мөн л ягаан хувцас өмсөж, ягаан скутерээ унах дуртай нэгэн юм.

Хамгийн сонирхолтой нь ийм ягаан өнгөнд дурлах үзэгдэл тийм ч ховор зүйл биш гэнэ. Янз бүрийн сүлжээнд алдаршсан Ягаан хатагтай, Киттен Кей Сера, Бруна Барби гэсэн хүмүүс их байдаг бөгөөд Швейцарын нэгэн багш хүүхэд байхаасаа л ягаан өнгөтэй орчинд өссөн гэдэг билээ.

Хүмүүс зөвхөн ягаан өнгөнд дурладаг төдий биш гэдгийг сүлжээнээс харж болно. Боснийн Улаан хатагтай 10 давсан жил зөвхөн улаан юм хэрэглэдэг байсан бол Кэролл-Гардесийн Ногоон хатагтай ногооноос өөр сайхан өнгө үгүй гэдэг, Мисс Сайншайн өөрийгөө шар өнгөөр хүрээлүүлж, үүгээрээ сошиал сүлжээнд гайхуулдаг байна.

 

Ягаан өнгөнд дуртай Тай бүсгүйн унтлагын өрөө

 

Харин энэ бол Тайландын алдарт Ягаан хатагтай

5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *