Victoria’s Secret-ийн загвар өмсөгчдийн өгзєгний булчингаа чангалж хэлбэржүүлэхэд хийдэг 10 дасгал. Өмнө нь ийм төрлийн дасгал хийж байгаагүй хүнд ч тохирно

3

Зөв хэлбэртэй, уян чийрэг өгзєгтэй болох мөрөөдөл нь муу зүйл биш – харин энэ мөрөөдлийнхөө төлөө юу ч хийхгүй байх нь л муу зүйл юм. Үр дүнд хүрэхийн тулд заавал өдөржин фитнес зааланд хичээллэж, асар хүнд жинг өргөх шаардлага үгүй. Амжилтын гол нууц нь тогтмол, тэвчээртэй байх бөгөөд хэрвээ та сайхан өгзєгтэй болохыг хүсэж байвал түүндээ өдөр болгон анхаарал тавьж байх нь чухал. Ийм зорилгод тань Victoria’s Secret-ийн загвар өмсөгчдийн тусгай хичээл тус болох ба эдгээр загвар өмсөгчид нь дасгалжуулагчийн удирдлага дор хийхээс гадна өөрсдөө бие дааж ажилладаг байна.

Тэрхүү дасгал хичээлүүдийг харахад дасгалууд нь тийм ч хүнд хэцүү зүйл биш бололтой. Тэгээд ч “сахиусан тэнгэрүүд” маань уйдах дургүй учир суурь дасгалуудыг өөрчлөн сайжруулж, бидэнд тохирохоор болгосон байна.

1. Өвөрмөц суулт

Иллюстратор Leisan Gabidullina
  • Тэгш зогсон гараа биеэ дагуулан унжуулаад нэг хөлийн тавхайг нөгөө хөлийн өвдөг дээр тавина.
  • Суухдаа шалтай параллель болохыг хичээгээрэй. Аль болох урагш тонгойхгүй байх нь өгзєгний булчинд гол ачаалал ирэх нөхцөл юм.
  • Хөл тус бүр дээр энэ дасгалыг 15 удаа хийнэ.

 

2. Хөлөө өргөх

Иллюстратор Leisan Gabidullina
  • Тэгш газар доош харан хэвтээд өвдөгөө нугална.
  • Нэг хөлөө аль болох дээш өргөх бөгөөд тааз хэсэг шалнаас салахгүй байхад анхаараарай. Дасгалаа аажуухан хийж аль булчинд ямар ачаалал ирж байгааг мэдэр.
  • Хөл тус бүр дээр энэ дасгалыг 15 удаа хийнэ.

 

3. Үсрээд гараараа шал шүргэх

Иллюстратор Leisan Gabidullina
  • Тэгшхэн зогсоод тохойгоо нугална.
  • Огцом дээш үсэрч буухдаа гүн суулт хэлбэрт орох ба энэ үедээ гараараа шал шүргэнэ. Буцаж үндсэн байдалд орохдоо нуруугаа тэгш байлгах нь өгзєг, нурууны булчинг ажиллуулах болно.
  • Нийт 20 удаа давтан хийнэ.

 

4. Диагоналийн дагуу хөлөө хойш шидэх

Иллюстратор Leisan Gabidullina
  • Өвдөглөн суухдаа тохойгоороо газар тулаад нэг хөлөө шалтай параллел байдлаар өргөнө.
  • Яаралгүйгээр хөлөө суурь хөлийн тал руу, дараа нь эсрэг тал руу нь аажуухан диагоналиар жийж шиднэ.
  • Хөл тус бүр дээр энэ дасгалыг 20 удаа хийнэ.

 

5. Хөлөө урагш жийж суух

Иллюстратор Leisan Gabidullina
  • Хөлөөрөө урагш өшиглөж байгаа мэт болоод тэр даруй хөлөө татан арагш болгон сууна.
  • Урагшаа зүтгэх мэт суух бөгөөд 90 хэмийн өнцөг барина
  • Хөл болгон дээр 20 удаа хийнэ.

 

6. Эрвээхий дасгал

Иллюстратор Leisan Gabidullina
  • Хажуулдан хэвтээд өвдөгөө нугалан хөлийн улыг хооронд нь нийлүүлж гараа толгойн ард авна.
  • Хөлийн өвдөг хэсгээр хооронд нь нийлүүлж салгах хөдөлгөөн хийнэ. Дасгалыг хийхдээ удаан, тайван хэмнэлээр гүйцэтгэнэ.
  • Хоёр талдаа тус бүр 12 удаа дасгалаа хийгээрэй

 

7. Хөл тэгшлэх

Иллюстратор Leisan Gabidullina
  • Үндсэн байрлал хажуулдан хэвтэх ба өвдөг нугарсан байна. Нэг хөлөө татан цээжний хэсэгт өвдөгөө авчрах
  • Хөлөө 45 хэмийн өнцгөөр тэнийлгэх ба энэ байдалтайгаар хэдэн секунд барина.
  • Хөл бүр дээр 15 удаа хийнэ.

 

8. Тойрог байдлаар эргүүлэх

Иллюстратор Leisan Gabidullina
  • Хажуулдан хэвтэж байхдаа өвдөгөө нугалан дээш өргөнө.
  • Цагийн зүүний дагуу яаралгүй тойрог хөдөлгөөн хийнэ.
  • Тал тус бүрд 10 удаа хийнэ.

 

9. Суултын үед өвдгөөр хөдлөх

Иллюстратор Leisan Gabidullina
  • Суулт хийх үедээ өгзгөө арагш болгон өвдөгөө хөдөлгөнө.
  • Энэ байрлалд байх үедээ хөлөө аль болох сайн салгасан байх хэрэгтэй. Харин өвдөг урагш хөлийн өлмийнөөс илүү гарч болохгүй.
  • 30 секундын турш хийнэ.

 

10. Балетын хөдөлгөөн

Иллюстратор Leisan Gabidullina
  • Нэг хөлөө арагш болгон урагшаа тонгойно.
  • Огцом тэгшрэн босох үедээ хөлөө арагш өвдгөөр нугалан өргөж дээд хэмжээнд нь барих
  • Хөл болгонд 2 удаа, 8 оролтоор хийнэ.

Дасгалуудыг хийсний дараа булчин “шатаж” байх ёстой. Илүү хурдан үр дүнд хүрэхийн тулд дээрх дасгалуудыг өглөө болгон өлөн элгэн дээрээ хийгээрэй. Та бэлэн үү?

21
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Monhjargal Jargaa

    Monhjargal Jargaa

    2019/06/20 at 08:00

    Odontsetseg Nyamdavaa

  2. Hus Le

    Hus Le

    2019/06/20 at 20:11

    Үүрийн Цолмон энигл хийе анда?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *