Хэрэв та үе мөч, ясны ямар нэгэн өвчнөөс болж зовж шаналахыг хүсэхгүй байгаа бол дараах 15 хоол хүнсийг заавал хэрэглэх хэрэгтэй!

3

Яс өвдөх нь спортын гэмтэл бэртэл эсвэл ясны сийрэгжилттэй холбоотой байдаг. Хэрэв та яс эсвэл үе мөчний өвдөлтөөс болж зовж шаналж байгаа бол таны өдөр тутмын амьдрал бухимдал төрүүлэхүйц бас маш их төвөгтэй байх болно. Хэдийгээр ямар ч тусгай хоолны дэглэм энэ өвчнийг эмчилж чадахгүй боловч зарим судалгаагаар дараах хоол хүнс болон амтлагчууд өвчтөнд тус дэмтэй болох нь батлагджээ – яг л байгалийн гаралтай эм бэлдмэлүүд шиг үр дүнтэй байна.

Бид зарим зүйлсийг судалж, боломжийн мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ, хоолны дэглэмийнхээ балансыг барьж чадвал өвдөлт болон үрэвслийг намдааж, ясыг бэхжүүлэн, өдөр тутмын амьдралаа эрс дээршлүүлэх боломжтой.

1. Жимс

Жимс найрлагандаа бие махбодид, тэр тусмаа дархлааны системд сайн нөлөө үзүүлдэг олон төрлийн амин дэмийг агуулдаг.

Усан үзэм: Гоё амттайгаас гадна найрлагандаа проантоцианидин гэж бодис агуулдаг ба энэ нь яс, үе мөчний үрэвсэл болон өвдөлтөөс сэргийлдэг.

Исгэлэн жимс: Бие организмыг, тэр тусмаа дархлааны системийг витамин C амин дэмээр хангадаг. Жүрж, бэрсүүт жүрж болон бусад төрлийн исгэлэн жимснүүд бүгдээрээ витамин C амин дэмээр баялаг тул ясны сийрэгжилт болон үе мөчний өвчнөөс сэргийлнэ.

Интоор: Интоор тэр тусмаа сахаргүй интоорын шүүс, остеоартрит өвчнөөс болж зовж шаналж буй хүмүүст маш их хэрэгтэй. Энэ өвчнөөр өвчилсөн эмэгтэйчүүдийг хамруулсан судалгаагаар, 3 долоо хоногийн турш интоорын шүүс уусан эмэгтэйчүүдийн үрэвслийн түвшин багасч, өвдөлт нь намдсан байна.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

2. Хүнсний ногоо

Эцэг эхчүүд бидэнд “Ногоо сайн ид!” ид гэж бүхий л үед хэлдэг байсан нь яах аргагүй зөв аж. Хүнсний ногоо хүний эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй.

Вандуй: Вандуй нь амттай бас антиоксидантаар баялаг. Найрлаганд нь байдаг чухал бодисуудын нэг бол каемпферол ба энэ нь үрэвсэл, өвдөлтийг намдааж, остеоартрит болохоос урьдчилан сэргийлдэг байна.

Брокколи: Брокколи найрлагандаа сульфарафан агуулдаг, энэ бодис ясны өвдөлтийг намдаахад туслахаас гадна үе мөчний хэрх өвчинтэй хавсарсан, ясны сийрэгжилтийн үед илрэх шинж тэмдгүүдийг бууруулна.

Шар буурцаг: Шар буурцаг нь ач тустай хүнсний ногоо юм. Тос бага агууладдаг бол уураг, ширхэглэг болон омега-3 тослог хүчил их хэмжээгээр найрлаганд нь байдаг ба эдгээр нь ясны үрэвслийн эсрэг тэмцдэг. Харин давс эсвэл сахар их хэмжээгээр агуулсан, шар буурцагтай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэйг санаарай.

Улаан шош: Улаан шош нь ширхэглэгээр баялаг тул бүхэл үрийн хүнстэй адил үйлчилгээтэй. Мөн уураг, фолийн хүчил, төмөр, магни болон калигаар баялаг ба дархлааны системийг илүү хүчирхэг болгодог.

 

3. Амтлагч

Хоолыг илүү амттай болгохоос гадна амтлагчинд өөр ач тус бий. Аюулгүй, тайвшруулах бодис найрлаганд нь байдаг ба халуун эсвэл хүйтэн устай хамт хэрэглэх юм бол илүү үр дүнтэй байдаг.

Гүргэм эсвэл куркума: Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба ясны сийрэгжилтийн үед илрэх шинж тэмдгүүдийг бууруулна. Судалгаагаар гүргэмийн найрлаганд агуулагддаг крокин нь чухал бодис ба антиоксидантаар баялаг тул ясны өвчнөөс болж зовж шаналж буй хүмүүст сайнаар нөлөөлдөг байна.

Цагаан гаа: Цагаан гааны үр нөлөөг судлахад, үе мөч болон яс нь өвддөг хүмүүс цагаан гааг хэрэглэдэг болсноос хойш төд удалгүй тухайн хүмүүсийн 63% нь өвчин урьд өмнөхөөсөө илүү намдсан талаар хэлжээ.

Сармис: Сармис олон өвчний шинж тэмдгүүдийг зогсоож, хэд хэдэн өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг. Цусны даралтыг бууруулж, зүрхний өвчин тусахаас сэргийлнэ, зарим хийгдсэн судалгаагаар сармис нь үрэвслийн эсрэг хүчтэй бодис агуулдаг ба остеоартрит болон үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Ногоон цай: Ногоон цай бол антиоксидантаар баялаг ба бодисын солилцоог идэвхжүүлдэг. Түүгээр ч зогсохгүй найрлагандаа полифенол гэх бодисыг агуулдаг, энэ бол үрэвслийг намдаагч, өвчнийг багасгагч гэж хэлэхэд болно. Бас нэгэн судалгаагаар, эпигаллокатецин-3-галлатыг найрлагандаа агуулдаг ба үе мөчний хэрх өвчин болон ясны сийрэгжилтээс хамгаалдаг.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

4. Бусад хоол хүнс

Дараах хоол хүнсний жагсаалт нь дээр дурдсан төрлүүдээс дутахааргүй ач тусыг танд хүргэх болно.

Загас болон загасны тос: Тослог загаснууд болон сальмон, туна, хулд болон эдгээрийн тос нь омега-3 тослог хүчээр баялаг учраас үрэвсэлтэй тэмцэж, ясны өвчнийг бууруулна. Мөн витамин D амин дэмээр баялаг учир ясны сийрэгжилт болон ижил төрлийн өвчний үед илрэх шинж тэмдгүүдийг багасгана.

Бүхэл үрийн хоол хүнс: Бүхэл үр яг л бор гоймон, овьёос болон цоохор майлзтай адилхан, яагаад гэвэл эдгээрийн найрлаганд цусан дахь уургийн хэмжээг бууруулдаг C-хариу үйлдэл үзүүлэгч агуулагддаг. Дээрх уураг ихсэх үед ясны сийрэгжилтээс гадна өөр хэд хэдэн өвчин тусах үндэс болдог байна.

Тос бага агуулсан цагаан идээ: Тараг, сүү болон бяслаг зэрэг нь кальци болон витамин D амин дэмээр баялаг ба эдгээр нь ясыг бэхжүүлэх болон дархлааны системийг сайжруулах үүрэгтэй. Хэрэв та цагаан идээг тогтмол хэрэглэж, хэвших юм бол остеопороз болон остеоартрит гэх зэрэг өвчин тусахгүй.

Хушга, ангаахай самар болон буйлс самар: Бүх самар шим тэжээллэг, гэхдээ хушга, ангаахай самар болон буйлс самар найрлагандаа кальци, витамин Е, уураг болон альфа линолек агуулдаг тул дархлааг дээд зэргээр дэмжинэ. Тэр тусмаа хушга нь омега-3 тослог хүчлээр баялаг остеоартрит болон үе мөчний хэрх өвчнөөс сэргийлнэ.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Хэдийгээр орчин цагт эмийн чанар чансаа нэмэгдэж байгаа ч байгалийн гаралтай бүтээгдэхүүний тусламжтай асуудлыг шийдвэрлэж болно.

Урьд нь таны яс болон үе мөч өвдөж байсан уу? Аль хүнсний бүтээгдэхүүн танд илүү ойр санагдаж байна вэ? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Б. Буянаа

    Б. Буянаа

    2019/06/19 at 10:03

    Baigalmaa Baigal

  2. Ууганаа Тулгаа

    Ууганаа Тулгаа

    2019/06/19 at 10:47

    Даваа Ням Даваа

  3. Queeny Oonoo

    Queeny Oonoo

    2019/06/19 at 11:52

    i

  4. Jargalmaa Ganbaatar

    Jargalmaa Ganbaatar

    2019/06/19 at 21:30

    Ганаа Ганаа

  5. Oyuntsetseg Avirmed

    Oyuntsetseg Avirmed

    2019/06/20 at 08:06

    Nanzad Avirmed

  6. Zoya Zoya

    Zoya Zoya

    2019/06/20 at 10:17

    hi ta nart brlla

  7. М. Даваажаргал

    М. Даваажаргал

    2019/06/20 at 21:53

    Өдөрт хэдэн ширхэг хушга идээд бсан чинь шатаар өгсөхөд өвдгөөр хатгахгүй болж бна.хушга сайн юм бна.

  8. Adiya Adiya

    Adiya Adiya

    2019/06/21 at 06:51

    hushig idher hodood owdood bh yumaa yaah we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *