Эдгээр 7 улс орноор аялж явахдаа үсчин орох шаардлага гарвал дараах зүйлсийг хараад битгий гайхаарай

0

Бид үсчин явахад юу хүлээж байгааг сайн мэддэг: үсчинд үсээ яаж засуулахаа хэлээд сандал дээр сууна, үс засаж дууссаны дараа угааж, хатаагаад сайхан самнаад өгнө. Гэхдээ бидний хувьд энгийн байх зүйлс зарим нэг улс оронд тэс өөр байх ажээ. Жишээ нь, вьетнамийн үсчний газрууд чих цэвэрлэх үйлчилгээ заавал ч үгүй санал болгоно, харин Японд чихэнд нь мини-малгай өмсгөнө.

Энэ сэдэв сонирхол татсан тул дэлхий дахинаа ажиллаж байгаа үсчний газруудаар шагайж үзлээ. Ингээд үүнд зориулсан тусгай нийтлэл бэлдэхээр шийдсэн юм.

Хятад

© veloliza / depositphotos, © Hans_Ploem / reddit
  • Сяминьд (Хятад) үсээ засуулах гэж байгаа үйлчлүүлэгчид нэвт харагддаг гялгар хэсэгтэй нөмрөг өмсгөдөг. Үйлчлүүлэгч тэр хэсгээр гар утсаа харж болно. © Hans_Ploem / Reddit
  • Мөн хятадын үсчингүүд үс угаах, хуйханд иллэг хийх нь үнэгүй – эдгээр үйлчилгээний хөлс үс засах төлбөрт аль хэдийн багтсан байдаг. Уг арчилгаа нь удаан үргэлжлэхээс гадна таатай мэдрэмж төрүүлнэ. Үсээ засуулж дууссаны дараа нэмэлт үйлчилгээ гээд илүү төлбөр авчих вий гэж огт санаа зовсны хэрэггүй. Харин үсчний үнэ мастерын ур чадвараас шууд шалтгаалдаг. Хэрвээ та хямдхан үсчин орсон бол туршлага багатай мастераар л үсээ засуулна гэсэн үг. Үсчинд ихэнхдээ эрчүүд ажилладаг, эмэгтэй үсчин тун ховор. Харин эмэгтэйчүүд үсчний салоны зохион байгуулагчаар ажиллах нь элбэг. Үсчин үйлчлүүлэгчийнхээ үсийг өөрөө угаахгүй, түүний туслах эсвэл дадлага хийж байгаа хүн л үс угаана.
  • Гадаад хүний үсийг засах үсчин тэр болгон олдохгүй: хэл нэвтрэлцэх асуудлаас болоод гадаад хүний үсийг буруу засахаас тэд болгоомжилдог. Буруу зассанаас болоод хариуцлага үүрэхээс зугтаах ажээ.

 

Япон

© AlinaRosanova / depositphotos, © ToriChyanChannel / youtube
  • Японы үсчингүүдэд үйлчлүүлэгчийнхээ толгойг угааж байхдаа ийм нимгэн цаасан алчуур тавьдаг. Зориулалт нь маш энгийн – угаалгын үеэр нүүрэн дээр ус үсрэхгүй, эмэгтэйчүүдийн хувьд нүүрний будаг нь муухай болохгүй нь.
  • Токиогийн зарим нэг үсчний газрууд төрөл бүрийн сэтгүүлийн цуглуулгатай байдаг, зарим нь бүр урт оочерыг тайван хүлээж суухад нь туслах iPad ч санал болгоно.
  • Үс угаасны дараа хатаах сэнс ч гэсэн арьсанд ашиг тустай – үлээх агаарт нь коллаген агуулагддаг. Сэнсний дотор талд коллаген агуулсан жижиг сав байдаг, 3 төрлийн тохиргоотой: хүйтэн агаар, халуун агаар болон арьсанд зориулсан.
© ToriChyanChannel / youtube
  • Үс будахад үйлчлүүлэгчийн чихэнд жижигхэн малгай өмсгөнө. Чихийг будаг болохоос хамгаалах зориулалттай ажээ.

 

Вьетнам

© FashionStock.com / shutterstock, © mazzzur / depositphotos
  • Хамгийн сонирхолтой нь Вьетнамд үсчин хайж хол явах ямар ч шаардлага байхгүй. Хамгийн хямд үсчин гудамжинд бэлэн зогсоно. Мэдээж тэд гоёлын засалт эсвэл будалт хийхгүй, гэхдээ энгийн засалт хийхэд хэзээд бэлэн.
  • Вьетнамын үсчний төлбөр итгэмээргүй бага. Жишээ нь, эрэгтэй хүний сахал, үс засах бас нүүр цэвэрлэх үйлчилгээний хөлс 5 ам.долларт багтана.
  • Тусгай багажаар чих цэвэрлэх үйлчилгээ маш түгээмэл. Гаднын жуулчдад таагүй мэдрэмж төрж болох хэдий ч нутгийн ард иргэд чихээ цэвэрлүүлэхээр дугаарлан зогсдог ажээ. Гудамжны үсчнээс эхлээд үнэтэй салонууд ч энэ үйлчилгээг санал болгоно.

 

Энэтхэг

© Matt Javit / youtube
  • Энэтхэгийн үсчний салонууд зөвхөн үс засах, маникюр хийх газар гэж ойлгож болохгүй. Орон нутгийн салонууд – нийгмийн амьдралын зайлшгүй нэг хэсэг болжээ. Тэгэхээр зурагт үзэн суух өвгөнтэй таарвал нэг их гайхах хэрэггүй, эсвэл үсээ засуулах гэж биш зүгээр л дэмий чалчих гэж орж ирж байгаа залуучуудтай таарах нь энгийн үзэгдэл. Угаасаа ийм уламжлалтай болжээ.
  • Мөн үзүүлэх үйлчилгээ нь ч гэсэн бидний ойлголтоос өргөн цар хүрээтэй. Хэрвээ салонд нэг залуу орж ирээд бэлхүүс хүртлээ нүцгэлээд гараа өргөвөл дээpэмдэх гэж байна гэж битгий айж сандраарай. Тэр нуруу, цээжнийхээ үсийг л авахуулах гэж байгаа юм.
  • Энэтхэгийн үсчин – өөрийнхөө салбарт мэргэшсэн хүмүүс. Дундаж үнэтэй ихэнх үсчингүүдийн гарт эсвэл түүний ажлын ширээн дээр маш олон төрлийн, олон тооны хайч байгааг харна. Тэд эдгээр хэрэгслийг гаргууд эзэмшиж сурсан ажээ.

 

Франц

© Vaicheslav / depositphotos
  • Үс угааж байхад үсчин танаас суа ашиглах уу гэж даруухан асууна. Хэрвээ та 10-20 евро илүү төлөхийг хүсэхгүй байгаа бол татгалзсан нь дээр шүү. “Суа” (soin)  нь “ангижруулагч” гэсэн үг юм. Үс засах, янзлах үнэд багтаагүй байдаг тул үйлчлүүлэгчээс ийн асуудаг ажээ.
  • Зарим нэг үсчний газрууд гэрийн тэжээвэр амьтантайгаа ирэхийг зөвшөөрдөг. Жишээ нь, нохой нь эзнээ үсээ засуулж байхад нь хөл дор нь гоёмсог хивсэн дээр хэвтэн эрхлэх боломжтой.

 

Өмнөд Солонгос

© Asya Shatova / youtube
  • Үсчин таны үсийг засаж байхад танд дэр санал болгоно: өвдөг дээрээ тавиад гар утсаа барихад амар. Эсвэл зүгээр тэврээд суусан ч болох юм.

 

Балба

© Карина Шандыга / youtube
  • Үнэтэй биш үсчинд сахлаа хусуулахаар орсон бол таны сахлыг аюултай сахлын хутгаар хусна, гэхдээ чанартай, бас хурдан үйлчлэх ажээ. Сахал хуссаны дараа адеколон түрхэхээс өмнө арьсыг тань квасцын талстаар арчина – арьс цочирж улайхаас хамгаалдаг ажээ.
  • Үс засаж дууссаны дараа толгой, хүзүүний иллэг хийж өгдөг. Их өвдөх тул үсчингүүд иллэг хийж эхлэхээс өмнө заавал урьдчилан асуудаг байна.

Та мэдэхгүй улс оронд явж байхдаа үсчин орох хэрэг гарч байсан уу?

25
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Aagii Ariukaa

    Aagii Ariukaa

    2020/12/30 at 14:13

    Frist

  2. Uleehiimaa

  3. Margad Erdene

    Margad Erdene

    2021/01/01 at 03:05

    naad buh ymcin mongold bdiishde hu surtei2 ym yrihiima

  4. Sant Tek

    Sant Tek

    2021/01/01 at 15:24

    Хятадын Гуандун мужид үсээ засуулаад толгойгоо угаалгаад массаж хийлгэж чихээ ухуулаад үнэн кайф авсан үсчин үс нэгч зулгаагаагүй болгоомжтой засч байсан гэтэл манайд “за юун сүртэй юм одоохон дууслаа”

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *