Хайр дурлалд хил хязгаар гэж үгүй гэдгийг батлан харуулж яваа хамгийн содон 6 хосын түүх

3

Бид бага наснаасаа л хүүхэлдэйн кинон дээр гардаг хосуудыг харж, хайр дурлал ямар байх ёстой талаар ойлголтыг өөрийн болгосон байдаг. Гэвч тэдгээр бүтээлүүдэд цаг ямагт гүнж мэт урт үстэй, гоолиг бүсгүй өөрөөсөө өндөр, булчинлаг сайхан залуутай учирч байгаагаар гардаг нь бодит амьдралтай зөрчилддөг билээ. Тэгвэл манай сайт уншигч танд тэдгээр нийтлэг ойлголтуудыг эвдэж, хайр дурлалд хил хязгаар үгүй гэдгийг харуулж яваа ер бусын хосуудыг танилцуулж байна.

1. Paulo Gabriel da Silva Barros болон Katyucia Lie Hoshino

© Nils Jorgensen/Shutterstock.com

Дэлхий дээрх хамгийн намхан хос хэмээн Гиннесийн номонд бүртгэгдсэн Paulo Gabriel da Silva Barros болон Katyucia Lie Hoshino нарын өндөр нийлээд 181.41 см ажээ. Тэд өөрсдийн харилцаагаа “Бид намхан байж болох ч бидний сэтгэл зүрх том. Нэг нэгэндээ бас ойр тойрны бүхэндээ бид маш их хайртай” хэмээжээ.

 

2. Anton Kraft болон China Bell

Ruaridh Connellan/Future Publishing

132 см өндөртэй бодибилдингийн тамирчин Anton Kraft өөрийн биеийн жингээс 4 дахин хүнд жингээр шахалт хийж чадах дэлхий дээрх цорын ганц хүн гэдгээрээ алдартай. Тэгвэл тэрбээр өөрөөсөө 60 см өндөр China Bell хэмээх трансжендер эмэгтэйтэй гэр бүл болсон ажээ.

 

3. Sean Stephenson болон Mindie Kniss

mindiekniss / instagram

Найзуудаараа дамжуулан анх танилцаж байсан лектор Sean Stephenson болон Mindie Kniss нар 2012 онд сүй тавьж байжээ. Төрөлхийн ясны өвчлөлтэй байсан Sean Stephenson 18 насандаа нийт 200 гаруй ясны хугаралтай байсан гэдэг. Хэдийгээр цахим сүлжээнд асар олон сөрөг сэтгэгдлүүд ирдэг ч Mindie Kniss гэрлэлтдээ сэтгэл хангалуун байдаг хэмээн ярьж байжээ.

 

4. Gabriela болон Victor Peralta

AFP PHOTO / YASUYOSHI CHIBA

Хамгийн олон шивээстэй хосоор нэрлэгдэж, Гиннесийн амжилтад нэрсээ мөнхөлсөн тэдний бие дээр нийт 80 шивээс, 50 пирсинг байдаг ажээ. Тэд гэр бүл зохиогоод өдгөө 20 жил болж буй юм.

 

5. Nick Vujicic болон Kanae Miyahara

Amanda Edwards/Getty Images

Гар, хөлгүй төрсөн Nick Vujicic бол олон хүний хувьд үлгэр дуурайлал авдаг нэгэн төдийгүй гэргийдээ халамжтай сайн нөхөр аж. Түүнийг чухам ямар шалтгаанаар гар, хөлгүй төрснийг эмч нар тайлбарлаж чадаагүй бөгөөд бага наснаасаа сэтгэлзүй болон бие махбодийн хувьд хүнд хэцүүг туулж иржээ. Тэрбээр Kanae Miyahara хэмээх бүсгүйд анхны харцаар дурлаж, өдгөө 4 хүүхдийн эцэг, эх болжээ. Kanae Miyahara нөхөртэйгөө анх танилцах үедээ түүнийг сэтгэл татам, бусдаас өөр нэгэн гэдгийг шууд л анзаарсан хэмээн дурсан ярьсан байдаг.

 

6. Elisane Silva болон Francinaldo Da Silva Carvalho

elisane.oficial / instagram

Бразилын хамгийн өндөр бүсгүй болох 2 метр өндөр Elisane Silva 160 см өндөр эртэй гэр бүл зохиожээ. Тэрбээр өсөлтийн дааврыг ихээр нэмэгдүүлдэг хоргүй хавдрын улмаас ийм өндөр болсон гэдэг. Түүний нөхөр Francinaldo Da Silva Carvalho эхнэрээ яг л бусад бүсгүйчүүдийн нэгэн адил хайрлаж, хэт өндөр буйд нь огтхон ч анхаарал хандуулдаггүй ажээ. Тэгвэл саяхан тэдний амьдралд нэгэн баярт явдал тохиосон нь тэд анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Хайр дурлалд нас, өндөр зэрэг xүчин зүйлс хамаатай гэж та боддог уу?

69
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
11
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *