Энэхүү нийтлэл нь долларыг яагаад доллар гэж нэрлэх болсон юм бол гэсэн асуултанд хариулж байгаа юм. Энгийн боловч энэхүү нийтлэлийг унших эсэх нь таны сонирхол боловч ерөнхий мэдлэгийн хүрээг тань хүрээг тэлэх нь гарцаагүй.
‘Доллар’ гэдэг үг нь XV зууны үеийн Төв Европтой холбогдсон урт удаан түүхтэй юм. Анхны том хэмжээний мөнгөн зооснууд өнөөгийн Германы зүүн өмнөд хэсэгт хаа нэгтээ металл малтмалаар цутгагдаж байжээ. Мөнгөн судлуудын олонх нь уулын хөндийгөөс олддог. Эртний Герман хэлэнд уулын хөндий гэсэн үгийг Thal гэдэг байсан ба бараг tohl хэмээн дууддаг байв. Удалгүй зооснууд нь уулын хөндий гэсэн утгатай Thalers /tohllers/ гэсэн үгээр нэрлэгдэх болжээ.
Thalers нь эцэстээ бүх Европ даяар ердийн валют байдлаар ашиглагдах болсноор зоостой адил алдартай болсон байна. Муж бүхэн энэхүү нэрийг өөрийн нутгийн хэл, дуудлагад тохируулан нэрлэх болсон бөгөөд Нидерландад гэхэд богино ‘а’-аар дуудан dalers гэж нэрлэх болжээ. Гэвч англи дуудлагад дассан хүмүүс dayler хэмээн нэрлэх болсон нь алдарт доллар гэдэг нэртэй дуудлагын хувьд зэгсэн ойртсон байна.