Тайваний эмэгтэй гүйгч дэлхийн хамгийн хол зайн гүйлтийн тэмцээнд ер бусын дээд амжилтыг тогтоожээ

2

Тайваний гүйгч Цай Вэн 2023 оны 10 сарын 15-ны өдөр Шри Чинмойн Өөрийгөө-Ялах 3100 майл буюу 5000 кмын гүйлтийн тэмцээнийг 45 хоног, 12 цаг, 28 минутын хугацаанд дуусгаж, эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тайчунг хотын 53 настай цэцэгчин бүсгүй өмнөх дэлхийн рекордыг 3 хоногоор урагшлуулжээ.  Өмнөх дээд амжилтыг 2017 онд Словакийн 47 настай Канийника гэгч эмэгтэй 48 хоног, 14 цаг, 24 минутаар эзэмшдэг юм байна. Цай Вэн-Яа 5000 км зайг 45 хоног+14:56:42 –ээр дуусгажээ. Түүний нутаг нэгт Ло Вен-Яа (нас 59/эр) мөн энэ удаа түүнээс 3,5 цагийн өмнө барианд орж Ази болон Тайваний дээд амжилтыг тогтоосон байна.  Цай Вэн-Яа яаж энэ амжилтад хүрсэн тухайгаа: “Туйлдаж ядрах бүрдээ би залбирсан. Тэгээд би, дотроо өөртөө ямар нэг зүйл хэлэхийг хичээсэн. Би бясалгасан. Ингэж би өөрийгөө ялахыг чармайж- бага багаар өөрийгөө түлхэж байлаа. Тэгж л өөрийгөө хэтийдэн давсан” хэмээн тайлбарлажээ.

Энэ удаагийн 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Шри Чинмойн 3100 майлын Өөрийгөө-Ялах тэмцээн  8 сарын 30-наас 10 сарын 20-ны хооронд явагдаж байна. Гүйгчид өдөрт дунджаар 95,9 км замыг буюу 2 бүтэн марафон, нийтдээ 118 марафон гүйлтийн зайг дуусгах юм. Өглөө 6.00 –д эхэлж, бүхэл өдрийн туршид эхэлж, замдаа амарна. Мөн хэрэв тэд хүсвэл шөнийн 12 цаг хүртэл гүйлтээ үргэлжлүүлж болно. Гүйлтийн зам нь 883 м –ын тойргоор Нью Иорк хотын Жамайка Күйэнс дэх Томас Эдисоны Техникийн боловсролын ахлах сургуулийн талбайд явагдаж байна.

5000 кмын гүйлтийн тэмцээн бол Хэт холын зайн гүйлтийн Эверестийн оргил хэмээн тооцогддог бөгөөд 26 жилийн түүхэнд 52 гүйгч л зайгаа дуусгасан байдаг. Тэгвэл 1953 оноос Эвэрэст Ууланд 4000 орчим л уулчид амжилттай авирч гарсан байдаг. Нийт 11 орноос 9 эрэгтэй, 5 эмэгтэй гүйгчид энэ жилийн дэлхийн хамгийн хол зайн гүйлтийн тэмцээнд өрсөлдөж байна.  Андрей Маркато (нас 41) Итали тамирчин 10 сарын 12нд эхний барианд орсон банйа. Энэхүү 5000 км ын гүйлтийн тэмцээнийг Энэтхэгт төрсөн Шри Чинмой гэдэг тамирчин, зохиолч, хөгжимчин, сэтгэлзүрхний багш хүн 1997 онд санаачилжээ.  Доорхи цахим хаягнаас : Sri Chinmoy Self-Transcendence 3,100 mile Race өдөр тутмын гүйгчдийн мэдээ мэдээлэл, шууд бичлэгийг үзэж болно.

2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *