Таныг боловсон хүн болохыг харуулах 20 үйлдэл. Та бусдад үлгэр дуурайл үзүүлээрэй!

3

Сайхан харьцаа гэдэг зүйл орчин цагт бүр ч чухал болсон ба бид бүгд хүмүүжилтэй, боловсролтой хүн байхыг хичээдэг. Хүмүүжил гэдэг бол хэнд ч харагддаггүй зүйл бол хүмүүжилгүй байх нь бүх л зүйлд ил харагдаж байдаг билээ. Энэ тухай олон янзын дүрэм зарчим байдаг ч тэр болгон ил ярьдаггүй, баримталдаггүй, боддоггүй зарчмууд гэж бас бий.

Энэ удаа таныг боловсон хүн болохыг илтгэх зүйлсийн тухай ярилцъя.

1. Гэр ба зочид

  • Гэрт тань ороход зочдоо гутлаа тайлахыг шаарддаг, хүсдэг үү? Энэ бол зочид өөрсдөө шийдэх асуудал боловч хэрвээ таны зочид гэрт тань гуталтайгаа явахад дургүй байгаа бол үүнийгээ урьдчилан ойлгуулах хэрэгтэй юм. Мэдээж гутлаа тайлахыг шаардах нь эвгүй зан гаргаж байгаа хэрэг бөгөөд тэр тусмаа орой үдэшлэгт гоёод ирж байгаа хүнд ингэж хэлэх нь тун эвгүй зүйл юм. Харин зочид гутлаа тайлсан бол нэг удаагийн хөнгөн улавч өгч болох бөгөөд гэрийн шаахай өгөх нь бас дэмий.
  • Гэрийн байдлаа янз бүрээр тайлбарлах нь (засвар хийж байгаа, замбараагүй байдал) зочдоо хүндэтгэхгүй байгаа хэрэг юм. Та зочноо гэртээ оруулснаар тэр хүн түүнийг тань ямар байгаа түүгээр нь л хүлээж авч байгаа юм шүү.

 

2. Машин

  • Хэрвээ та хүнээс машиныг нь гуйж авсан бол ихээхэн хэмжээний шатахуунтай буцааж өгөх хэрэгтэй. Цэвэр байх тухайд бол яриад ч хэрэггүй.
  • Машин дахь хамгийн аюулгүй газар бол жолоочийн арын суудал бол хамгийн тохитой суудал нь хойд талын баруун талын суудал юм. Тиймээс энэ суудлыг ахмад настан, эмэгтэй хүмүүст өгч жаахан хүүхдийг голд нь суулгах нь зөв.
  • Та жолоочийн хажууд сууж байгаа бол унтах, утсаар удаан ярих нь эвгүй төдийгүй аюултай зүйл. Аюулгүй байдал, боловсон зан гэдэг бол сэтгэл хөдлөл багатай яриа хөөрөө, ямар нэг дохио зангаа хэрэглэхгүй байх, зам дээрх байдал ямар байгааг мэдэрч хэрэгтэй цагт яриагаа дуусгаж, жолооч хамаг анхаарлаа замд хандуулж чадах нөхцөл байдлыг бий болгох явдал юм.

 

3. Харилцаа

  • Та ямар нэгэн шалтгаанаар уулзалтаа цуцалбал шинэ уулзалт хийх санаачлага нь таных байх ёстой бөгөөд энэ нь таны байр байдлыг харилцагчид тань өндрөөр харагдуулах болно.
  • Та хүнтэй цуг байх үедээ таньдаг хүнтэйгээ таарвал түүнийгээ танилцуулах нь зөв. Хэдийгээр та хэдхэн секунд ярилцах байсан ч танилцсан хойно ийм байх нь эргэн тойрны бусад хүнд хамаагүй амар байдаг байна.
  • Хэдэн насны хүнтэй та гэж харьцах талаар олон хүн гайхан асуудаг. Та гэдэг үгийг 12 наснаас эхлэн хэрэглэх ба түүнээс бага насныхантай адил настай мэт харьцах хэрэгтэй байдаг. Үүнээс гадна танд үйлчилж байгаа хүнийг та гэж дуудах нь бас муухай зүйл гэж үзэх нь бий.
  • Бээлийтэй гараар гар барих нь муухай гэж олон хүн үздэг боловч гар барихдаа бас босох ёстой гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Та тамхи татаж байгаа бол гар барихгүй ба тамхиа хаяад уучлал гуйж байж гар барина. Угаалгын, ариун цэврийн өрөөнд гар барихгүй.
  • Та хүний нэр мартсан бол янз бүрийн арга хэрэглэх гэлгүй үүнийгээ шууд хэлэх нь зөв юм. Уучлаарай нэрийг тань санадаггүй ээ гэсэн үг нь эелдэг, шударга сонсогдох болно. Хүний нэрийг тогтоохын тулд дахин давтах хэрэгтэй. “Таатай байна Амараа” гэх мэтээр.

 

4. Зайнаас харьцах

  • Хэрвээ та хүн рүү залгаад шууд холбогдож чадаагүй бол дахин дахин оролдох хэрэггүй. Яаралтай биш бол залгах хоорондын зай 2 цаг байх хэрэгтэй. Ийм байдлаар та нөгөө хүндээ аваагүй дуудлага байгааг харж, хариу залгах боломж үлдээнэ.
  • Дуудлага ирээд 2-3 дуугарсны дараа авах хэрэгтэй ба энэ хугацаанд залгаж байгаа хүн маань бодлоо төвлөрүүлж амждаг байна. Харин 5 удаагийн дуудлагын дараа хүн утсаа авахгүй бол тасалсан нь дээр.
  • Утасны дуудлага гэдэг бол өнөө үед нэмэлт стресс юм. Хэрвээ ярих гэсэн зүйл маань яаралтай биш, бичиж болох бол мессеж юм уу бусад иймэрхүү хэлбэр (мессенжер) сонгосон нь дээр. Та цаг бага алдах төдийгүй асуудал ч илүү тодорхой харагдах болно. Харилцагч тань өөрт эвтэй үедээ хариу өгөх ба ямар нэг зүйл ойлгомжгүй бол мөн л бичгээр асууж, ярилцаж болох билээ. Энэ нь ажил төрлийн хувьд таарах эд боловч хувийн амьдралд мөн дуудлага хийж орж ирэх нь хувь хүний хил хязгаарыг дайрч байгаа хэрэг гэж үзэх хүн улам бүр олон болжээ.

 

5. Хувийн орон зай

  • Чихэвч зүүсэн хүн одоо ярих боломжгүй байна гэдгээ харуулж байгаа хэрэг. Тийм хүнтэй яаралтай ажил биш бол ярилцах гэж оролдох хэрэггүй. Чихэвч зүүх өөрийн гэсэн зарчим бас байдаг бөгөөд хэн нэг хүнтэй ярих гэсэн бол чихэвчээ авахдаа дууг нь суллах ба ийм байдлаар та нөгөө хүнээ хүндэлж байгаагаа харуулна.
  • Хувь хүний орон зай ариун цэврийн өрөөнд ч бас бий. Хэрвээ боломж байвал та хүнтэй өрөөний хажуудах биш харин алгассан өрөөнд орох нь зүйтэй.
  • Хүүхэд тань тусдаа өрөөтэй бол орохын өмнө заавал тогшиж зөвшөөрөл ав. Энэ нь боловсон зангаас гадна хүүхдээ ийм байдалд сургах нэг үлгэр дуурайл юм.
  • Хүний ажиллах орчин бол энэ хүний хувийн орон зай гэж тэр болгон хүмүүс ойлгодоггүй. Тиймээс ажилтны хажууд урилгагүй зэрэгцэн суух, дэлгэцийг нь харах, компьютерээр нь оролдох, ширээнээс нь бичгийн хавчаар авах зэрэг нь байж боломгүй үйлдэл юм.

 

6. Баяр ёслолын байдал

  • Эрэгтэй хүнд цэцэг бэлэглэж болох уу? Болно. Гэхдээ энэ нь тодорхой жинхэнэ баяр ёслол байх ёстой ба төрсөн өдөр, мэргэжлийн амжилт гаргасан, спортын амжилт зэрэг болно. Эрэгтэй хүнд өгөх цэцэг гэж байдаг бөгөөд эдгээрт сарнай, цахирмаа… гэх мэтийн олон цэцэг бий.
  • Хэн нэгнийг хамтдаа театрт очихыг урих нь эрэгтэй ч, эмэгтэй ч хүний хийж болох ажил. Харин билетээ шалгагчид нь эрэгтэй нь л өгөх ёстой ба энэ нь эмэгтэй хүний өмнө хаалга онгойлгож өгдөгтэй адил зүйл юм .
  • Жижигхэн боловч зууш бүхий хүлээн авалтанд баримтлах зарчим гэж бас бий. Нийт зуушны хэмжээ маань ирсэн зочдын тооноос ойролцоогоор хоёр дахин их байх нь зөв юм.

Тэ эдгээр зарчмыг баримталдаг уу эсвэл огт сонсоогүй зүйлс байна уу?

34
ХөөрхөнХөөрхөн
16
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *