Ариун цэврийн цаас хэрэглээнд орохоос өмнө хүмүүс юу хэрэглэдэг байсан бэ?

0

XIV зуунд Хятадад 00-н цаасны үйлдвэрлэл хөгжиж байсан ч барууны ертөнцөд 1800-аад оноос л 00-н цаас хэрэглээнд нэвтэрсэн байдаг. Түүхийн явцад хэрэглээнд нэвтрэх хүртлээ олон удаа хувирч, өөрчлөгдөж өдгөө өдөр тутмын хэрэглээ болсон энэхүү бүтээгдэхүүнийг хүмүүс өмнө нь юугаар орлуулан хэрэглэдэг байсан тухай манай сайт уншигч танд хүргэж байна.

12. Эрдэнэ шишийн түрүүний гол

Эрдэнэ шишийн түрүүний гол нь чийг шингээх чадвар сайтай, зөөлөн байдаг тул уугуул америкчууд болон европын булаан эзлэгчид 1700-аад оны үед хэрэглэдэг байжээ. Энэ нь зөөлөн цаас шиг тааламжтай биш хэдий ч ямар нэгэн аюулгүй, хүний биед сөрөг нөлөөгүй ажээ.

 

11. Цас

© shutterstock.com

Хүйтэн цаг уурт амьдардаг Инуйт зэрэг омгийн хүмүүсийн хувьд хүндэрсний дараа цасыг цэвэрлэгч болгон хэрэглэдэг байжээ. Хүйтэн хэдий ч өдөр тутам хэрэглэх үед хүний бие организм маш хурдан үүнд дасдаг байна. Мөн түүнчлэн хачирхалтай санагдаж магадгүй ч энэ нь хамгийн эрүүл аргуудын нэг ажээ.

 

10. Чулуу

Чулуугаар арчих нь хүн төрөлхтний хэрэглэж байсан хамгийн эртний арга билээ. Эрт цагт хүмүүс өөрт хамгийн ойр буй зүйлсийг хэрэглэдэг байсан нь чулуу тэргүүтэй задгай байгалиас олж болох зүйлс байсан биз ээ. Хэрэглэхэд биед тийм ч тааламжтай мэдрэмж төрүүлэхгүй хэдий ч тухайн цаг үедээ хамгийн сайн сонголт байсан нь гарцаагүй.

 

9. Мод

© Chris 73 / Wikimedia Commons

2000 орчим жилийн өмнө эртний Хятадад хулс модны холтос 00-н цаасны оронд ашиглагдаж байжээ. Тэд үүнийг салака, качү болон чуги гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг ажээ.

 

8. Ваарны хэлтэрхий

© shutterstock.com

Эртний Грекчүүд 00-н цаасыг “пессой” гэж нэрлэгдэх ваарны хэлтэрхийгээр орлуулан хэрэглэдэг байсан бөгөөд өдгөө газар дундын тэнгис орчимд пессой ихээр олддог гэнэ.

 

7. Саваанд бэхэлсэн хөвсгөр угаагч

© D. Herdemerten ( Hannibal21 )/ Wikimedia Commons

Эртний Ромд хүмүүс өнөөгийн бидний хэрэглэдэг 00-н цаасны нэгэн хувилбар болох саваанд бэхэлсэн хөвсгөр зүйлсээр биеэ цэвэрлэдэг байжээ. Гэвч үүнийг хэрхэн хэрэглэдэг байсан нь тун эргэлзээтэй байдаг бөгөөд хөвсгөр угаагчийг нь цуу эсвэл давстай ус ашиглан цэвэрлээд ахин хэрэглэдэг байсан байх магадлалтай.

 

6. Дун

© pixabay.com

Итгэмээргүй санагдаж болох хэдий ч арлын болон далайн эрэг орчим амьдардаг хүмүүс бие зассаны дараагаар дун хясааг хэрэглэдэг байжээ. Хэрэв дун ойр хавьд олдохгүй болсон тохиолдолд наргил модны жимсний хальсыг ашигладаг байсан гэдэг. Эдгээр зүйлс нь хатуу бөгөөд хурц ирмэгтэй боловч бидний өвөг дээдэст өөр сонголт төдийлөн их байгаагүй аж.

 

5. Сонин ба сэтгүүл

© pixabay.com

Хүн төрөлхтөн XVIII зуунаас эхлэн сонин болон сэтгүүлийн цаасыг бие засах өрөөнд хэрэглэж эхэлжээ. Магадгүй үүнээс үүдэлтэйгээр өнөөдөр бидний хэрэглэж буй 00-н цаас бий болсон ч байж болох юм.

 

4. Хуучин бөс даавуу

© shutterstock.com

Америк болон Европ тивд хүмүүс 00-н цаасны оронд хуучирч муудсан бөс даавуу хэрэглэдэг байсан гэдэг. Энэ нь угааж цэвэрлээд, дахин хэрэглэх боломжтой бөгөөд зөөлөн гэдгээрээ давуу байв. Гэвч удаан хугацааны хэрэглээнд энэ нь эрүүл ахуйд нийцэлгүй шийдэл байлаа.

 

3. Өвс

© pixabay.com

Олон зууны турш хүмүүс байгалийн гаралтай зүйлсийг 00-н цаасны оронд хэрэглэж ирсэн нь эрүүл ахуйн хувьд хүний биед сөрөг нөлөөгүй байсан гэдэг. Харин хаанаас ч олж болох өвс ногоог ашиглаж байсан болов уу? Хариулт нь мэдээж тийм. Өвс ногоо нь зөөлөн бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө хүний биед учруулахгүй тул 00-н цаасыг тун сайн орлодог байсан ажээ.

 

2. Ус

© depositphotos.com

Энэтхэг, Араб болон Африкын орнуудад зүүн гараараа өгзөгөө цэвэрлэх уламжлал бий. Үүнээс ч улбаалан баруун гараар гар барилцах ёс бий болсон гэж үзэх нь бий. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр ч энэхүү уламжлалаа хадгалан авч үлдсэн үндэстэн байдаг ажээ.

 

1. Элс, шороо

Цаг уурын янз бүрийн байдлаас шалтгаалан хүн төрөлхтний хэрэглэж буй зүйлс ч өөр хоорондоо харилцан адилгүй байв. Хуурай элсэрхэг бүс нутагт аж төрж байсан хүмүүсийн хувьд элс шороог бие зассаны дараа хэрэглэдэг байжээ. Энэ нь тийм ч тааламжтай арга биш гэдэг нь ойлгомжтой. Бидний өвөг дээдэс энэ мэтчилэн өөрт олдож болох бүхий л боломжит зүйлсийг 00-н цаасны оронд хэрэглэж байсан түүх бий ажээ.

Таны хувьд аль арга нь хамгийн сонирхолтой санагдсан бэ? Хэрэв 00-н цаасгүй орчинд бие засах болвол аль аргыг нь та хэрэглэх байсан бэ?

50
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Цэгмэд Цэрэндорж

    Цэгмэд Цэрэндорж

    2020/10/16 at 09:55

    Элсч арай юу вэ кккк

  2. Цогоо Баяраа

    Цогоо Баяраа

    2020/10/16 at 11:21

    Huduu chuluul heregldeg shd

  3. Энххүслэн Энкүл

    Энххүслэн Энкүл

    2020/10/18 at 00:03

    Чулуу хэрэглэдэг байсан нь хайр татам ч
    Тэрийгээ халааслаад аваад явчихдаг нь үзэн ядам 😅

  4. Эгшиглэн Ганболд

    Эгшиглэн Ганболд

    2020/10/18 at 00:16

    Chuluu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *