Охины ордныхныг бусдаас онцгой болгодог, хувь хүнийх нь 21 нууцаас… Тэдэнд бусдын сайн мэдэхгүй олон зан чанарууд бий

3

Охины ордныхныг чухам юу ингэж их онцгой болгоод байгаа тухай бодож үзсэн үү?

Охины ордныхон өндөр стандарттай, гэхдээ тэдэнд бусдын сайн мэдэхгүй өөр бусад зан чанарууд ч бий.

Охины ордын зан чанаруудын 21 нууц:

1. Охины ордныхны үг, үйлдэл нь зөрөхгүй

Охины ордныхон хэлсэндээ хүрдэг. Тэд зорилгоо тодорхойлно, үр дүнд хүртлээ замаасаа хазайхгүй.

2. Охины ордныхон асуудлыг тодорхойлж, бэрхшээлээс гарах арга замыг тодорхойлж чадна

Охиныхон – аливаа зүйлийг давтан шалгадаг, тэд бол төрөлхийн шинжээч бөгөөд сэтгэгчид, тиймдээ ч асуудлыг амархан шийдэж чадна. Тэдний гаргасан шийдвэр нь ч зөв байх ажээ.

3. Ажлаа муу хийдэг, болхи хөдөлгөөнтэй хүмүүс Охины ордныхны дургүйцлийг хүргэнэ

Ухаан муутай, эв дүйгүй хүмүүстэй тэд хэзээ ч эвлэрэхгүй. Ийм хүмүүст шүүмж үг хэлж доромжлох вий гэж өөрсдийгөө ч их барина.

4. Охиныхон маш мэдрэг… үүнийг анзаарахад бас амаргүй

Тэд сэтгэл хөдлөл ихтэй, бас мэдрэг. Эргэн тойронд болж байгаа зүйлийг гүн гүнзгий хүлээж авах хэдий ч энэ мэдрэмжээ бусадтай хуваалцах дургүй.

5. Охиныхон – перфекционист, төгс төгөлдөр рүү тэмүүлнэ

Тэд санаачлагтай, зорилгодоо хүрэхийн тулд өөртөө өндөр шаардлага тавина. Тавьсан шаардлага нь их өндөр тул зарим тохиолдолд өөртөө хүндрэл учруулдаг.

6. Охины ордыхонд сул тал бий… гэхдээ үүнийг нь бусад хүмүүс гадарладаггүй

Тэд бусад ордныхныг бодвол илүү интроверт хэмээгдэх боловч заримдаа ойр дотныхондоо уур уцаараа огцом гаргадаг байна.

7. Охиныхныг тодорхой нотлох баримтгүй л бол итгүүлж чадахгүй

Тэд хов жив, ам дамжсан яриагаар ямар нэгэн дүгнэлт хийхгүй. Тэд сонссон аливаа мэдээллийг дотоод шүүлтүүрээрээ оруулж тодорхой баримтаар баталгаажсаны үндсэн дээр л эцсийн шийдвэрээ гаргана.

8. Тэд гоц ухаантай

Тэд ахуй амьдралын тухай их боддог, шинэ зүйлд суралцах чин хүсэлтэй.

9. Дурласан зүйлээрээ оролдох дуртай

Охины ордныхныг ажил дээр нь өндрөөр үнэлдэг, өндөр үүрэг хариуцлага үүрч үүнийгээ ч нүүр бардам гүйцэтгэж чадна. Хөдөлмөрч чанар – тэдний онцгой чанаруудын нэг.

10. Найдвартай болон хариуцлагатай чанар тэдний цусанд бий

Охины ордныхон хүмүүжилтэй, соёлтой. Тэд юунд ч, хэзээ ч хоцрохгүй. Тэд бэлтгэл сургуулилт, үдэшлэг, ажил хэрэгч чухал уулзалт, эцэг эхтэйгээ цуг оройн хоолонд очих байсан ч цагаа яг л барина.

11. Охиныхон нууц хадгалж чаддаг

Тэднээс мэдээлэл авна гэдэг хэцүү ажил, өөрөө л хэлэхийг хүсэхгүй бол ам нээхгүй. Дуу цөөтэй, бас даруухан чанар – энэ Охины ордныхны онцлог чанар. Энэ байдал нь өрсөлдөгчдөөсөө нэг алхмын өмнө явахад нөлөөлдөг.

12. Охиныхон маш их зүйлд санаа зовдог

Охины ордныхон тархиа амрааж чаддаггүй, яагаад гэвэл тэд байнга ямар нэгэн зүйлд санаа зовж явдаг. Хааяа ч гэсэн бодлоо орхиж өөрийгөө тайвшруулж сурах л хэрэгтэй дээ.

13. Тэд чин зүрхнээсээ хайрладаг, үл ойлголцлоос зугтаадаг

Хэн нэгэнтэй маргалдлаа гэхэд түүний буруу байдаггүй. Тэд үл ойлголцол эхлэнгүүт л таагүй нөхцөл байдал үүсэхээс өмнө зогсоож чаддаг.

14. Тэд өөрсдийгөө ашиглуулахгүй, хэрэгтэй үед “үгүй” гэж хэлж чаддаг

Тэд амар тайван, амар амгаланд дуртай. Хэрвээ та түүнд дарамт үзүүлэхийг оролдвол тэр өөрийнхөө байр сууринаас хөдлөхгүй ээ.

15. Түүнийг шүүмжлэхийг огтоос тэвчихгүй

Охины ордныхон өөрийнх нь шийдвэрийг шүүмжлэхэд тэвчихгүй. Өөрийнхөө амьдралыг хэний ч өмнө тайлагнах үүрэггүй гэж үздэг хүмүүс.

16. Тэд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө онцгой зан чанарыг ашиглаж чаддаг

Охины ордныхон заримдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бусдыг захирах дуртай. Энэ зан чанар нь тэднийг чадварлаг удирдагч болгож өгдөг.

17. Охины ордныхон амбицтай, өөртөө итгэлтэй, ухаантай хүмүүст татагддаг

Сайхан нүүр царайгаар Охины ордны анхаарлыг татаж чадахгүй ээ. Зөвхөн амбиц, өөртөө итгэлтэй байдал, оюун ухаанаар л татна.

18. Охины ордныхон хүйтэн харагдаж болно, гэхдээ тэд хувийн амьдралаа ярихаас айдаг

Тэднийг дотно сайн таньдаг хүн л биш бол тэд гаднаасаа хүйтэн хөндий хүн шиг харагдана. Үнэн хэрэгтээ тэд дөнгөж уулзсан хүнд бүхнээ дэлгээд байдаггүй.

19. Охины ордныхон сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, гэхдээ хяналтаас гарах үе ч бий

Хөндлөнгөөс харахад тэднийг гайхшруулах зүйл байхгүй мэт, гэхдээ тэд өөрсдийгөө хянаж чаддагт гол нууц оршино. Тэд асуудлыг бие даан шийдэхийг л хүсдэг юм.

20. Тэд эмх цэгцэд дуртай

Охины ордныхон зохион байгуулалт сайтай, аливаа зүйл өөрийн гэсэн төлөвлөгөө, хуваарьтай байх ёстой гэж ойлгодог. Эмх замбараагүй, салан задгай байдлыг тэвчихгүй.

21. Тэд жинхэнэ найз нөхдийг үнэлнэ, тэднийгээ хэзээ ч хуурч мэхлэхгүй

Шинэ танилтайгаа тэр дороо дотносоод байх хүмүүс биш. Гэхдээ дотнын хүмүүсийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй.

Танд таньдаг Охины ордныхон бий юу? Тэдэнд дээрх жагсаалтыг үзүүлээрэй.

25
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. Anna Anna

    Anna Anna

    2019/09/11 at 20:27

    Үнэн байна.

  2. Oyuntulkhuur Sugarsuren

    Oyuntulkhuur Sugarsuren

    2019/09/11 at 20:36

    Яг л таараад бна уу даа.

  3. Мөнгөнцэцэг Ядмаа

    Мөнгөнцэцэг Ядмаа

    2019/09/11 at 20:43

    Unen l bn doo

  4. Sara Dashnyam

    Sara Dashnyam

    2019/09/11 at 21:11

    oooe chiniix yum uu

  5. Boloroo Bolormaa

    Boloroo Bolormaa

    2019/09/11 at 23:18

    Shaal hudlaa bn sh de

  6. Ганцэцэг Дуламжав

    Ганцэцэг Дуламжав

    2019/09/12 at 18:36

    unshihad bas l goe medremj torjii shu kkk

  7. Udwal Shagdarsuren

    Udwal Shagdarsuren

    2019/09/12 at 18:41

  8. Oyu Oyu

    Oyu Oyu

    2019/09/12 at 19:32

    ???

  9. Ganganmoron Bymbasvh

    Ganganmoron Bymbasvh

    2019/09/12 at 20:40

    яг л үнэн бна даа

  10. Tsegi Gonchig

    Tsegi Gonchig

    2019/09/12 at 20:58

  11. Davaarag Badamtsetseg

    Davaarag Badamtsetseg

    2019/09/12 at 21:03

    Bas unenii or bna bn

  12. Б. Баярмаа

    Б. Баярмаа

    2019/09/13 at 13:48

    Заяа Гарьд?ягаа яг

  13. Ogoo Otgonbayar

    Ogoo Otgonbayar

    2019/09/13 at 14:28

    А. Ариунтунгалаг

  14. Oyuntsetseg Otgon

    Oyuntsetseg Otgon

    2019/09/13 at 18:32

    ygaa yg

  15. Jigmedjav Tuya

    Jigmedjav Tuya

    2019/09/13 at 21:35

    Таараад байна шүү

  16. Dolgorsuren Chuluunerdene

    Dolgorsuren Chuluunerdene

    2019/09/13 at 22:02

    Oxini ordni nzud bga shu.

  17. Гэгээн Эрдэм

    Гэгээн Эрдэм

    2019/09/13 at 22:40

    Яахаараа ийм үнэн байдаг байнаа.

  18. Togmid Tumentsetseg

    Togmid Tumentsetseg

    2019/09/13 at 23:11

    Unen bnaa

  19. Baldannyam Narantsetseg

    Baldannyam Narantsetseg

    2019/09/14 at 12:56

    vnen2

  20. Solongo Davaasuren

    Solongo Davaasuren

    2019/09/14 at 17:15

    100% taarch bn yg shuu

  21. Tsetseg Tsetseglen

    Tsetseg Tsetseglen

    2019/09/14 at 21:03

    Ямар сонин юм бээ таараад л бна шүү ккк

  22. О.Лхам Янжин

    О.Лхам Янжин

    2019/09/15 at 00:59

  23. Дэндэв Наранцэцэг

    Дэндэв Наранцэцэг

    2019/09/15 at 09:42

  24. Yg vnen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *