Холимог тулааны спортоос зодог тайлж буйгаа зарласан Конор МакГрегор нохой зодоонч болохоор шийдсэн үү?

0

30 настай Ирланд залуу фенүүдээ шоконд оруулж, холимог тулааны спортоос зодог тайлж байгаагаа зарласан билээ.

“WWE” буюу “Мэргэжлийн Бөхийн Холбоо”-ны супер од Финн Балор (Finn Balor) “Wrestlemania” шоунд түүнийг оролцож магадгүй талаар цухас дурджээ.

“UFC” холимог тулааны спортын холбооны 2 жингийн аварга Ирланд залуу 3-р сарын 26-ны өдөр зодог тайлж байгаагаа зарласан юм.

© UFC

Твиттер хуудсаараа дамжуулан, тэр хэлэхдээ: “Залуусаа хурдхан шиг зарлал хэлэх гэсэн юм аа, өнөөдөр би хүмүүсийн мэддэгчлэн холимог тулааны спортоос зодог тайлахаар шийдлээ. Хуучин хамт олондоо дараагийн тэмцээнд нь сайн сайхныг хүсье. Би одоо энэ спортоос зодог тайлсан хамтрагчдынхаа эгнээнд нэгдэж байна. Миний төлөө хундага өргөөрэй найзуудаа!”

МакГрегорын нутаг нэгтэн болох Балор түүний жиргээнд тэр дор нь хариу бичжээ: “Wrestlemania шоун дээр уулзъя анд минь.”

© WWE

“UFC” холбооны экс од Ронда Роузи (Ronda Rousey), “Raw” шоуны Эмэгтэйчүүдийн аваргын бүсийг Беки Линч (Becky Lynch) болон Шэрлотт Флэйр (Charlotte Flair) нарын эсрэг “Wrestlemania 35” шоун дээр тулаан хийж хамгаалах юм.

Түүний хувьд 4-р сарын 7-нд болох “Wrestlemania” шоуны хамгийн анхны эмэгтэйчүүдийн онцлох тулааны нэг хэсэг болохоор болсон билээ.

МакГрегор өмнө нь “WWE”-тэй нэр холбогдож байсан түүхтэй. Өнгөрсөн 11-р сард 30 настай залуу мэргэжлийн бөх Линчийн твиттерт “Арыг чинь хамгаалах хэн нэгэн хэрэгтэй бол залгаарай” гэж хариу бичиж байжээ.

Тэгэхээр МакГрегор, Балор болон Бобби Лэшли (Bobby Lashley) нарын “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд Тив хоорондын аваргын бүсийн төлөөх тулааны үеэр рингийн хажууд, нутаг нэгтнийхээ буланд зогсож байхыг бид харах үлдсэн үү?

6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Хуяг Болор

    Хуяг Болор

    2019/03/27 at 18:10

    Нохой зодоон гэшшш хаха. So 90s.

  2. Unenkhuu Batbold

    Unenkhuu Batbold

    2019/03/27 at 22:02

    7 sard naavhin h7ntei zodoldonshde

  3. Unenkhuu Batbold

    Unenkhuu Batbold

    2019/03/27 at 22:02

    Wtf

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *