Тансаглал – олон хүний толгойд алт гэдэг үгтэй хослон орж ирнэ. Уг металл олон зуун жилийн турш үндсэн валют хэвээр байгаа бөгөөд дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг огт алдахгүй явсаар л байна. Эд хөрөнгөтэй, баян, алдартай хүмүүс өөрийгөө аль болох их алтаар чимж эргэн тойрны хүрээлэлд өөрийн байр суурийг илэрхийлдэг байжээ.
Одоо цагт үнэндээ нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Боломжийн хүмүүс урьдын адил алтаар бүхэл бүтэн соёлыг түгээж байна. Тэд алтаар зөвхөн гоёл чимэглэл, үнэт эдлэл хийгээд зогсохгүй мөн ахуйн энгийн хэрэглээнд ашиглаж болохоор зүйл хийх болжээ. Алтаар хийсэн этгээд хачин зүйлсийг танд сонирхуулж байна.
Алтан эм – нэг ширхэг нь 425 ам.доллар
Этгээд хачин эмийг зураач Тоби Вонг, дизайнер Кен Кортни нарын уран бүтээлийн төслийн хүрээд хийжээ.
Алтаар хийсэн зуух – 155 мянган доллар
Алтаар хийсэн цамц – 250 мянган доллар
Хамгийн үнэтэй уулын дугуйг цэвэр алтаар хийжээ – 1 сая доллар
18 каратын алтаар хийсэн Hermes Birkin алтан цүнх – 1 сая доллар
24 каратын алтаар хийсэн ариун цэврийн цаас – 1,38 сая доллар
Алтан ялтсаар хийсэн даашинз – 1,5 сая доллар
Даашинзыг америкийн дизайнер Зак Позен урлажээ.
Solid Gold OVO x Air Jordan пүүз – 2 сая доллар
Solid Gold OVO x Air Jordan хос пүүз бүхэл бүтэн 42 кг жинтэй. Америкийн зураач Мэтью Сенна бүтээсэн гэдэг.
Японы дизайнер Гинза Танакагийн бүтээсэн алтан гацуур мод – 2 сая доллар
Алтан суултуур – 6 сая доллар
Алт, платиниумаар бүрж бриллиантаар чимэглэсэн ламборгини – 6 сая доллар
Алтаар чимэглэсэн туфль – 17 сая доллар
Өндөр өсгийтэй, шовгор хошуутай энэ туфлийг цэвэр алтаар хийж 15 каратын бриллиантаар чимэглэжээ. Мөн 236 нунтагласан бриллиант цацжээ.
Эндээс та бүхэн энгийн мөртлөө үнэхээр өндөр үнэтэй эд зүйлсийн зургийг сонирхоорой. Эрүүл саруул ухаанаар үнийг нь үнэхээр ойлгох боломжгүй эд зүйлс байгаа юм.