
Зөвлөлтийн хүүхэлдэйн кино одоо ч алдартай хэвээр байна. Орчин үеийн онц сонирхолтой, тусгай эффект ашигласан хурц үйл явдалтай бүтээл олноороо төрж байгаа ч гэлээ хуучны хүүхэлдэйн кино үзэгч олны зүрх сэтгэлд хадгалагдан үлджээ. Чебурашка, Матроскин муур, Чиполлино – энэ бүх дүрүүд бидний хувьд онцгой.
Хүүхэлдэйн кино бүтээх багийнхан уг бүтээлдээ амьдралынхаа нэгээс илүү жилийг зарцуулдаг байв. Үзэгчдийн сэтгэлд хүргэхийн тулд гол дүрүүдэд ихээхэн анхаарал хандуулж байсан гэдэг. Үүнд зөвхөн зураачийн авьяас чадвар гараад зогсохгүй уран сэтгэмжээ ч гаргахад хүргэнэ.
Дүрийг бүтээхэд юуны түрүүнд үзэл баримтлалаа гаргах ёстой. Аливаа нэг хүүхэлдэйн киноны дүрийн анхны хар зураг бидний харж заншсанаас тэс өөр байсныг та эрхбиш мэдэх биз ээ. Зураг авалтын үед сайжруулалт хийсээр эцэстээ анхны хувилбараасаа танигдахааргүй болно. Сонирхолтой өөрчлөлтийг та үзээрэй.
“Возвращение блудного попугая” хүүхэлдэйн киноны Кеша тоть

“Каникулы Бонифация” хүүхэлдэйн киноны Бонифаци арслан

“Крокодил Гена” хүүхэлдэйн киноны Чебурашка

“Снежная королева” хүүхэлдэйн киноны бяцхан дээрэмчин охин

“Винни Пух” хүүхэлдэйн киноны Пятачок

Винни Пух

Фёдор Хитрук (зөвлөлтийн “Винни Пух” хүүхэлдэйн киноны найруулагч) дүрүүдийг бүтээх санааг Алан Милнийн номоос авч байсан гэдэг. Уг хүүхэлдэйн киноны гадаад хувилбар гурвал жилийн дараа л гарсан тул уран бүтээлчдэд үзэж харах өөр зүйл байсангүй. Зөвлөлтийн хувилбар ч амжилттайд тооцогддог юм.
Туулайхан

“Бременские музыканты” хүүхэлдэйн киноны Трубадур

“Бременские музыканты” хүүхэлдэйн киноны Гүнж

“Бременские музыканты” – тухайн цаг үедээ их л зоримог бүтээл байлаа. Кино гарсны дараа нийгэм хоёр хуваагдаж байсан түүхтэй. Ахмад үеийнхэн хулгай, аллагын тухай дууг дургүйцэж хүлээн авсан, мөн гүнжийн орчин цагийн гоёлыг огт хүлээн зөвшөөрөөгүй. Зарим нэг үзэгчдэд ихэд таалагджээ. Учир нь эрх чөлөө, авантюризм үнэртэж байсан биз.
“Малыш и Карлсон” хүүхэлдэйн киноны Жаалхүү

Чиполлино

“38 попугаев” хүүхэлдэйн киноны Зааны тугал

“Чиполлино” хүүхэлдэйн киноны ханхүү Нимбэг

“Трое из Простоквашино” хүүхэлдэйн киноны Матроскин муур

Алдартай муурыг анхлан Матроскин биш Тараскин гэж нэрлэж байжээ. Драматург дүрийг төсөөлж зурахдаа өөрийн найз Анаталий Тараскинаас санаа авч байв. Даанч найз нь дүрд өөрийн нэрээ зээлүүлэхээс татгалзаж. Хүмүүс өөрийг нь шоолно гэж айсан гэдэг.
“Трое из Простоквашино” хүүхэлдэйн киноны Шарик нохой

“Трое из Простоквашино” хүүхэлдэйн киноны гол дүр нь анхны эх зохиолдоо ойд ажилладаг насанд хүрсэн эр хүн байжээ. Борис Заходер дүрийг өөрчлөхийг Эдуард Успенскийд санал болгосон бөгөөд үзэгчдэд илүү ойр бүтээл болгоорой гэж хүсэж. Зөвлөгөөг дагасан драматург Фёдор ах гэдэг нэртэй зургаан настай жаалхүүг төрүүлсэн юм гэнэ лээ.







