Үxлийн аюултай 10 амьтдын дaйралтаас хэрхэн өөрийгөө хамгаалж эсэн мэнд мултрах вэ?

2

Аз болж иймэрхүү тохиолдол ховор тохионо л доо. Гэхдээ аюултай нөхцөл байдалтай нүүр тулбал бид өөрийн эрхгүй далд зөн совингоо гаргаж өөрийгөө хамгаалахыг хичээдэг.  Гэхдээ тэр болгон зөв шийдвэр гаргаж чаддаггүй ажээ.

Хэдий аюултай амьтан ч гэлээ тэдэнд сул тал бий, тэдэнд ч бас айдас гэж бий!

Махчин загас

Махчин загасыг ялан дийлэх шалгарсан арга – хамар дундуур нь гутлынхаа өсгийгөөр чанга цохих гэж та сонссон уу? Үнэндээ энэ арга бодит байдалтай огт нийцэхгүй. Юуны түрүүнд усан дотор байгаа болохоор хуурай газарт байгаа шиг хүч гарахгүй.

Хэрвээ тань руу махчин загас дaйрч та өөрийгөө хамгаалах шаардлага гарвал нүд эсвэл заламгай руу нь цохиж өөрийгөө хамгаална. Үнэнийг хэлэхэд хүн болгон “Jaws” киноны Ричард Дрейфус шиг задгай усанд махчин загасыг ялан дийлж чадахгүй.

Хамгийн шалгарсан арга гэвэл огцом хөдөлгөөнгүйгээр махчин загаснаас аажим холдох хэрэгтэй, түүнд нуруугаа харуулах огт хэрэггүй. Аль болох уснаас гарахыг хичээнэ, шуудхан хэлэхэд махчин загасыг усанд дийлэх ямар ч боломжгүй шүү.

 

Аварга том могой

Хэрвээ та азгүй тохиолдлоор аварга том могойд ороогдсон бол хамгийн гол нь сандрах ямар ч хэрэггүй гэдгийг санаж яваарай. Үнэндээ гал унтраах усны хоолойн хэмжээтэй том могой хоолой боосон байхад тайван байна гэж юу байх вэ дээ, гэхдээ л аль болох тайван байж нөхцөл байдлыг хяналтандаа байлгахыг хичээх хэрэгтэй. Таны гаргах амьсгал болгонд аварга том могойн базалт чангарна, тиймээс та авч, гаргаж байгаа амьсгал болгоноо аажим уртаар, тайван хийхийг хичээ.

Мөн аварга том могойноос өөрийгөө хамгаалах нэг арга бол могойн сүүлнээс чадлаараа хазах юм. Могойн сүүлнээс хазахад ямартай ч могойн ороолтыг бага ч болов суллаж чадна. Үүнээс гадна чөлөөтэй байгаа гартаа томоохон чулуу авч толгой дундуур нь цохих, ойр хавьд чулуу байхгүй бол гарт баригдах хатуу зүйлээр цохисон ч болно – өвдөлт мэдэрсэн могой таныг тийм ч амар олз биш гэдгийг ухаарна.

Могой “амар олз”-нд дуртай байдаг, харин таны эсэргүүцэл могойн нүдэнд амттай хоолноос илүүтэй бэрх олз хэмээн харагдах болно.

 

Нохой

Нохой хайр татам – бидний үнэнч анд, гэсэн хэдий ч бас аюултай гэдгийг мартаж болохгүй. Та Стивен Кингийн “Cujo” зохиолын нохойг санаж байна уу? Хэрвээ та галзуурсан нохойтой нүүр тулсан бол аль болох эгц болж хөдлөхгүй байхыг хичээнэ. Ингэснээр нохой амьд бус объект хэмээн ойлгож дaйрах сонирхол нь буурна. Хөл, гараа аль болох хумина, нохой руу харах, инээх хэрэггүй. Нүд рүү нь эгц ширтэх, инээмсэглэл зэргийг тэр дaйрах гэж байгаа дохио гэж ойлгох магадлалтай.

Ямар ч тохиолдолд нохойноос зугтаах хэрэггүй, яагаад гэвэл тэд өөрийнхөө олзыг дагах дуртай, харин танд галзуурсан нохойноос зугтаах ямар ч боломж байхгүй. Та түүнийг хурдаар ямар ч зайнд түрүүлэхгүй. Хэрвээ танд ямар нэгэн азаар галзуу нохойг цохих зүйл байгаа бол нүд эсвэл чих рүү нь онилж цохихыг хичээгээрэй. Хэрвээ өөрийгөө нохойноос хамгаалж чадахгүйд хүрвэл амин чухал эд эрхтнээ хамгаалахыг хичээнэ – нүүр, цээж, хоолой.

 

Баавгай

Эрдэмтдийн хийсэн олон удаагийн судалгааны тайлангаас харж байхад баавгай ойд өөрийнхөө газар нутгийг тэмдэглэдэг байна: харааны, үнэрийн. Газар нутгийн эзэн тусгай мод сонгон авч өөрийн үнэрийг үлдээнэ: модны ёроолд нэг хөлөө өргөж зогсоод шээнэ, хумсаараа модыг самардана, цээж дараа нь нуруугаараа модонд үрнэ.

Баавгай газар нутагтаа өөрийнхөө тэмдгийг тавьж байхад нь таарвал дараах зөвлөгөөг дагахыг хичээгээрэй. Хэрвээ таны өмнө дунд зэргийн биетэй баавгай гарч ирвэл өөрийгөө хамгаалах зөн совингоороо хар хурдаараа зугтаах ямар ч нэмэргүй, харин аажим холдоно – толгойгоо доош гудайлгаж баавгай руу харахгүй. Баавгай руу эгц харвал тулалдахад бэлэн байгааг илтгэх юм шүү. Өөртөө итгэлтэй гэхдээ аажим холдоно, айдсаа ил гаргаж болохгүй, амьтны өмнө өөрийгөө давуу гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Ингэж чадвал танд амьд гарах боломж бий.

Хэрвээ таны өмнө том биетэй эсвэл эр баавгай байгаа бол өөрийгөө давуу гэдгээ ойлгуулахыг хичээх огт хэрэггүй. Эвхэрч хэвтээд өөрийгөө сул дорой амьтан гэдгийг ойлгуулна, ингэсэн тохиолдолд баавгай тань руу дaйрах сонирхол нь буурах юм. Ямар ч тохиолдолд мод руу авирч болохгүй, баавгай харахад болхи ч гэлээ хүнээс илүү модонд авирч чаддаг амьтан.

 

Алуурчин зөгий

Жирийн хүн хэзээ ч алуурчин зөгийн бай болохгүй. Хэрвээ та хурц үнэртэй үнэртэн түрхсэн, гялалзсан зүүлт зүүсэн эсвэл хар бараан өнгийн хувцас өмссөн бол алуурчин зөгийг өдөөж болох талтай. Анхны алхам: гүй. Чадлаараа хурдан гүй, аль болох хол зайнд гүй.

Гүйж байхдаа нүүрээ хамгаалахыг хичээ, боломжтой бол салхи сөрөн гүйгээрэй. Усанд орох хэрэггүй, та усанд амьсгалаа удаан барьж чадахгүйгээс хойш үр дүнгүй. Зөгий таныг уснаас гарч иртэл тэвчээртэй хүлээж чадна, гараад ирэнгүүт үxлийн хатгалтаа хийхээр тэд хайр найргүй дaйрч эхэлдэг.

Нуугдах газар байгаа бол алуурчин зөгийгөөс нуугд, газар хэвтэж гар, хөлөө савчуулах ч нэмэргүй. Аливаа хөдөлгөөн зөгийн сонирхлыг улам татдаг болохыг анхаараарай.

 

Горилл

Горилл хүнтэй маш төстэй, биднээс дутахааргүй ухаантай, гэхдээ биднээс илүү хүчтэй. Хувцасны оронд зузаан арьс, үстэй. Горилл хэдий өвсөн тэжээлтэн ч гэлээ хүн рүү дaйрсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Хэрвээ та уурлаж уцаарлаж байгаа гориллийн хажуугаар явахад хүрвэл тайван, өөртөө итгэлтэй бас амьтанд хүндэтгэлтэй хандахыг хичээгээрэй. Толгойгоо доош буулган тайван алх, яг л зугаалж байгаа хүн шиг, түүний газар нутаг руу ойртох хэрэггүй.

Хэрвээ горилл таныг бариад авсан бол хажууд нь тайван суухыг хичээ, анхаарал халамж үзүүл: зөөлөн илнэ, хүзүүнээс нь зөөлөн тэвэрнэ. Таны энэхүү үйлдлийг амьтан хүндэтгэл хэмээн хүлээж авдаг тул тун удахгүй тайвширна.

 

Заан

Заан – олон хүний хайр татсан амьтан, хүнд муу зүйл хийж чадна гэж үү хэмээн бодно. Гэхдээ заан хүн рүү дaйрсан тохиолдол цөөнгүй. Зааны ой санамж гайхалтай ажилладаг байна: согтуу хүн тугалыг нь зүгээр байлгахгүй хоргоогоод байвал том заан согтуу хүмүүсийг дараа нь үзэн яддаг.

Заан бас наадах дуртай. Тэд тань руу дaйрч тоглож байж ч болно. Зааны жинхэнэ ааш авирыг чихээр нь тодорхойлдог: зааны чих сул доош унжаад салхинд хийсэж байгаа мэт байвал тэр тоглож байна, хэрвээ чих нь арагшаагаа наалдсан байвал тэр үнэхээр ууртай байна гэсэн үг. Танд хоёр л хувилбар бий: хөдлөхгүй тэр газраа зогсоод чанга хашхирах эсвэл зугтаах. Хэрвээ та зугтаахаар шийдсэн бол зиг-заг байдлаар гүйх хэрэгтэй. Зааны биеийн жин их тул чиглэлээ өөрчлөхөд их хэцүү байдгийг бодолцоорой.

Мөн өндөрт гарч нуугдвал бас танд боломж гарч ирнэ: мод, уул, өндөрт л бол юу ч яах вэ. Заан өндөрт тэр болгон авирч гарч чадахгүй. Үүнд гайхаад байх зүйлгүй. Хамгийн жижигхэн заан гэхэд л 2,5 тонн жинтэй байдаг. Ийм жинтэй амьтан уул өөд мацаад байх нь юу л бол.

 

Бар

Ихэнх бар хүнийг хайр найргүй тасдаж хаяна. Бар олз руугаа зөөлнөөр аажим гэтэх дуртай, тиймээс таны чанга дуу, чимээ зэрэг нь барын дaйралтаас аварч болох юм гэж бодох байх. Үнэндээ ямар ч аврал байхгүй.

Бар үнэхээр чадварлаг, нямбай алуурчин, түүнийг кинон дээр гардаг велоцираптортай буюу дромеозавридийн нэгэн төрөл болох хоёр хөлт аймшигтай араатантай харьцуулах нь бий. Гэхдээ итгэл найдвараа алдаж болохгүй, танд амьд гарах өчүүхэн ч гэсэн боломж бий. Бар олз руугаа үсэрч дaйрдаг, хэрвээ та хурдан шаламгай хөдөлгөөнтэй бол үсэрч байхад нь холдож нүүр рүү нь шороо цацаж болно.

Та бартай тэмцэж байгаа бол гартаа чулуу, мод гээд гарт таарсан хатуу зүйлээр барыг цохихыг хичээ. Тэд аварга том могойн адил хялбар олзонд дуртай. Хэрвээ Диснейн “The Jungle Book”-г үзсэн бол бар галнаас айдаг. Гал гаргаж араатны савраас өөрийгөө хамгаалахыг хичээгээрэй.

 

Матар

Хэрвээ та усанд матартай нүүр тулсан бол зиг-заг чиглэлд зугтаах ямар ч нэмэргүй, яагаад гэвэл таны энэ хөдөлгөөн хурдыг чинь л удаашруулна. Харин матраас та хурдан зугтааж аль болох хуурай газар хүрэхийг хичээх хэрэгтэй.

Матар уснаас нэг их холдох сонирхолгүй байдаг, тиймээс та хэдий хэр хуурай газар хурдан хүрч холдоно төдий чинээ амьд гарах боломж нэмэгдэнэ. Америк уу, миссисипи юу эсвэл хятад матар уу, хамаагүй хурдхан л хуурай газар хүр. Гэхдээ матрын хөл нь жижиг ч гэлээ бяртай, хүний хурднаас дутахааргүй хурдална гэдгийг бас анхаараарай. Хэрвээ матарны сарвуунд орсон бол хамар, нүд, чих рүү нь цохь.

Араатан таныг ус руу чирж оруулсан бол тагнай руу нь цохихыг хичээгээрэй. Тагнайнд нь уснаас амьсгалын замыг хамгаалсан эрхтэн байрладаг ажээ.

Тагнайн дээр хүчтэй дарахад амьсгалын замаар ус орно, усанд хахсан матар таныг тавихаас өөр аргагүй.

 

Пума

Пуматай нүүр тулбал зогсоод чангаар хашхирч дуу чимээ гаргана. Дуу чимээ гарахад араатан тань руу ойртохгүй. Та аль болох л их чимээ гарга, өөрийнхөө сүргийг дуудаж байгаа мэтээр л авир гаргах хэрэгтэй.

Хэрвээ пума дaйрвал амин чухал эрхтнүүдээ хамгаалахыг хичээгээрэй – хоолой, толгой, гэдэс. Биеэ хумьж хэвлийд байгаа үр шиг байрлал өөрийгөө хамгаалахад хамгийн ашигтай, боломж байгаа бол пумаг чулуугаар эсвэл модоор нүд, гэдэс рүү нь цохь. Өвчин мэдэрсэн пума хэсэг сулрах тул энэ боломжийг ашиглаад зугтаахыг хичээ.

41
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Мөнхтөр Б.

    Мөнхтөр Б.

    2019/12/14 at 13:42

    chono baihgui muu hh

  2. Uguumur UR

    Uguumur UR

    2019/12/14 at 14:49

    Riz Todod Uurtsaih Ц. Цэндсүрэн Мөнх Болд

  3. Konoha

    Konoha'n Senju Hashirama

    2019/12/15 at 19:46

    Чоно байхгүй юм байхдаа

  4. Anxbayr Anxaa

    Anxbayr Anxaa

    2019/12/16 at 14:44

    Zugtana esvel nuugdana

  5. Ц. Эрдэнэбаяр

    Ц. Эрдэнэбаяр

    2019/12/16 at 21:13

    Vhhiin hoorond zugtaagaad yahawdee hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *