Муур анагаах чадалтай! Эдгэрэхийн тулд муурыг хаана тавих хэрэгтэй вэ?

0

Орчин үеийн нийгэмд амьдарч байгаа хүмүүс байнгын стресс, сэтгэл хөдлөлд автаж байдаг. Заримдаа зүгээр л нэг сайхан тав тух, дулаан орчныг мэдрэхийг хүснэ. Хөвсгөр зөөлөн муурнаас илүүтэй халуун дулаан, тав тухыг хэн мэдрүүлэх юм бэ? Тэд амар амгаланг бэлэглэхээс гадна олон төрлийн өвчин анагаах увдистай.

Гэрийн муур хэрхэн эмчилдэг вэ?

Муур хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байгааг хүмүүс эрт дээр үеэс мэддэг байжээ. Халуун дулаан бие, зөөлөн арьс нь ядаргаа, стресс тайлж тав тухыг мэдрүүлдэг байна. Эзнийгээ өвдсөн үед чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг амьтан бол муур. Хүн анагаадаг муур – ховор биш зүйл. Өвчтэй газар нь хэвтэж өвчнийг авдаг байна.

Муурыг эзэндээ ээлгүй гэж үзэх хүмүүс их байдаг. Өөртөө муугаар нөлөөлөх байсан ч хамаагүй эзнээ анагаасан сэтгэл хөдөлгөм түүх багагүй бий. Эзэн нь хорт хавдраар өвдсөн мууртай ийм л зүйл тохиолдсон юм. Эзнээ эдгээхийн тулд өөрөө хорт хавдар туссан, харин эзэн нь эдгэрчээ. Энэ бол хайр халамжаа илэрхийлж байгаа хэрэг биш гэж үү?

Муур хүний сөрөг энергийг авч өвчнийг анагаадаг. Муурыг заавал өвдөж байгаа газраа хүчээр суулгах хэрэггүй, энгэртээ тэврээд илэхэд л хангалттай. Муур өөрсдөө эзэн дээрээ ирж өвчтэй газар нь хэвтдэг. Төд удалгүй өвчин намдана. Таны муур ямар өвчин анагаах чадалтайг сонирхоцгооё.

 

1. Зүрх судасны систем

Эзнээ зүрхний шигдээсээс аварсан муурын түүх ихээр сонсогддог. Зүрхний шигдээс болсон хүн хэдэн минутын дараа муур илбэл цусны даралт, зүрхний цохилт нь тогтворжиж тайвширна. Цусны даралт ихэсдэг хүмүүс мууранд хүрэхэд даралт нь буурдаг байна. Ялангуяа хөвсгөр, үс ихтэй муур илүү тохиромжтой.

 

2. Ходоод, гэдэсний үйл ажиллагаа

Муур илэх нь хоол боловсруулах эрхтэнд ч сайнаар нөлөөлнө. Богино үстэй муурнууд ходоод гэдэс, шээсний замын өвчлөлийг илүү намдаадаг.

 

3. Мэдрэлийн систем

Муурнууд мэдрэлийн гаралтай өвчлөлийг ч сайн анагааж чадна. Ядаргаа стресс тайлж толгойн өвчнийг дарна. Ялангуяа урт үстэй муурнууд энэ төрлийн өвчнийг илүү анагаана.

Мөн сэтгэл зүйн тал дээр ч өөрийгөө мэдрүүлсэн. Сэтгэл зүйн асуудалтай хүмүүс муур хараад бухимдахгүй харин ч тайвширч байжээ. Муурыг илж таалснаар сэтгэл санаа нь тайвширч байв. Депрессээс гарахын тулд өдөрт 20 минут мууртай тоглохыг эмч нар зөвлөж байна.

Муур бас үнэнч сонсогч байж чаддаг. Асуудалд орсон эзэд нь муурандаа сэтгэлээ онгойлгож ярихад эздийнх нь сэтгэл хамаагүй хөнгөрч тайвширч байжээ. Тэгэхээр таны ярьсныг цааш дамжуулаад байхгүй болохоор айх зүйлгүй нууцаа дэлгэж болох нь.

 

4. Нойргүйдэл

Стресс, ажлын ачааллаас болж нойргүйдэл үүсдэг. Тайвшруулах эсвэл нойрны эм уухаас өмнө муураар эдгэрэхийг хичээгээрэй. Үүний тулд духан дээрээ муураа ядаж 5 минут хэвтүүл. Боломжтой бол муураа тэврээд унтаарай, таны муу бодол, энергийг шингээж авна.

 

5. Дархлааны систем

Муурын гийнганах дуу таны дархлааны системийг сайжруулна. Муурын дуу авиа 4-16 Гц-ийн давтамжаар явдаг, энэ нь хүний дархлааг сэргээхэд нөлөөлдөг гэжээ.

 

6. Яс, үе мөч

Муурны дуу ультра дуу авиаг санагдуулам гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь төрөл бүрийн шарх хурдан эдгэрэх, яс бэхжүүлэхэд нөлөөлнө. Перс гаралтай муур энэ тал дээр илүү үр нөлөөтэй. Муурын дуу нь өндөр настай хүмүүсийн яс, үе мөчинд сайнаар нөлөөлнө.

 

7. Урт наслах

Муур мөн эзнийхээ наслалтанд нөлөөлнө. Геронтологийн институын судалгаанаас харахад, муур тэжээдэг хүмүүс муур тэжээдэггүй хүмүүсээс 5-10 насаар илүү амьдарч байгааг тогтоожээ. Муурны эздийн цусны даралт тогтвортой, цусан дахь холестерины хэмжээ ч бага байжээ.

Ямартай ч муур тэжээх 7 шалтгааныг танд танилцууллаа. Муур хайр татам амьтан, таны гэрт тав тух, халуун дулаан уур амьсгал авчирна. Заримдаа ааш гаргаж байгааг нь эзэндээ хайргүй гэж үзэж болохгүй, танд үнэнч амьтан гэдгийг бүү мартаарай.

Та энэ төрлийн эмчилгээнд хэрхэн ханддаг вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр санал бодлоо хуваалцаарай.

77
БахархмаарБахархмаар
28
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/12/15 at 00:50

    muur erhluulj bhad goy amitan shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *