Нарны аймгийн 9 дэх шинэ гаригийн тухай сонирхолтой баримтуудаас

3

Калифорнийн технологийн их сургуулийн эрдэмтэн багш Майкл Браун болон Константин Батыгин нар Нарны аймагт бас нэгэн шинэ гариг нээсэн тухайгаа итгэмээр нотолгоогоор баталжээ. Уг гариг нь телескопоор харагдахааргүй тийм хол зайд орших хэдий ч байдаг гэдгийг нь зарим нэг дүн шинжилгээгээр гаргаж ирсэн байна. Шинэ гаригийн тухай 9 баримтаас та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Дэлхий ванг “алсан” хүн шинэ гаригийг нээжээ

Шинэ гаригийг нээсэн Майкл Браун “Дэлхий ванг алсан”-аараа алдаршсан нэгэн. Дэлхийн ван түүний санаачлагаар гариг гэдэг статусаас албан ёсоор салсан юм. Браун 2010 онд энэ тухайгаа “Би хэрхэн Дэлхий ванг алсан болон ингэхээс өөр аргагүй байсан тухай” номондоо хүртэл дурьджээ. Шинжлэх ухааны хүрээнд Брауны шинэ гариг нээснийг тоглоом шоглоомоор тайлбарлах явдал хүртэл гарсан: цаадах чинь Дэлхийн ванг алснаа цайруулж байгаа юм. Яагаад гэвэл Дэлхийн ванг гариг биш гэснээр нийгмийг нилээд шуугиулаад авчээ.

Caltech Astronomer Mike Brown poses in front of a screen showing the "Predicted Orbit", in yellow, of the 9th Planet at a Caltech Seismology Lab in Pasadena, California on January 20,2016. __Brown and his colleague, planetary scientists Konstantin Batygin, reported having "good evidence" of the 9th planet on the fringes of our solar system. / AFP / FREDERIC J BROWNFREDERIC J BROWN/AFP/Getty Images

Энэ бол том мөсөн гариг

Брауны нээсэн шинэ гариг нь хийн-мөсөн аварга том бөмбөлөг, яг л Далай ван шиг харагдана. Эрдэмтдийн үзэж байгаагаар шинэ гариг дэлхийн бөмбөрцгийн диаметрээс даруй 2-4 дахин том, хүндийн жингээр 10 дэлхийг нийлүүлсэнтэй адил гэжээ. Энэ үзүүлэлтээр тус гариг үнэхээр агуу болж байгаа юм.

Нарны аймгийн 9 дэх шинэ гаригийн тухай сонирхолтой баримтуудаас 2

Тэр маш алс хол оршино

Далай ван бол Нарны аймгийн хамгийн алслагдсан гариг, нарнаас 4,5 миллиард км-ийн зайд оршдог. Харин шинээр нээсэн гариг бол 20 дахин хол зайд оршино. Энэ бол сансар огторгуйн хэмжээсээр маш хол. Харьцуулж хэлбэл: NASA-гийн New Horizon хиймэл дагуул Далайн ванд хүрэхийн тул бүхэл бүтэн 9 жил ниссэн, тэгэхээр шинэ гариг дээр очихоор нисвэл 54 жил ниснэ. Энэ хугацаа нь ямар ч аюул осол бэрхшээлгүй сайнаар төсөөлж байгаа тоо юм шүү, хэрвээ New Horizon шинэ гаригийн хамгийн алслагдсан хэсэгт очвол 350 жил зарцуулна.

Нарны аймгийн 9 дэх шинэ гаригийн тухай сонирхолтой баримтуудаас 3

Нарны аймгийн хамгийн том бөгөөд удаан орбит

Нарнаас хамгийн хол байршилтай энэ шинэ гариг хамгийн удаан эргэдэг. Эрдэмтдийн судалгаагаар бол нарыг 10-20 мянган жилд нэг тойрно. Та энэ тоог нэг бодоод үз дээ, 10 мянган жил буюу багаар тооцоход дэлхий дээр арслан заан бэлчиж байхад энэ шинэ гариг одоогийн байгаа байрандаа байж л байсан байх нь. Хүн төрөлхтний үүсэл хөгжлөөс өнөөг хүртэлх техникийн дэвшлийн эрин цаг энэ гаригийн цаг хугацаагаар бол бүгд нэг жилд багтах нь байна шүү дээ.

Нарны аймгийн 9 дэх шинэ гаригийн тухай сонирхолтой баримтуудаас 9

Шинэ гариг “таван аварга”-ын нэг байж болно

2011 онд Койперийн бүслүүрийн бүтцийн үндэс дээр манай нарны системд тав дахь том гариг бий гэдэг санааг гарган тавьсан. Энэ санааны үндсэн дээр Койперийн бүслүүрт орших аварга том мөсөн сүүлт одуудыг хэрхэн үүсэн бий болсныг ойлгох зорилготой, эдгээр мөсөн сүүлт одууд нь байнгын орбитэд цугтаа эргэлдэн байдаг. Байгаа мэдээллүүдээ компьютерийн тусламжтайгаар боловсруулж 100 гаруй боломжуудыг гаргаж иржээ, үүнээсээ эрдэмтэд нэг дүгнэлтэнд хүрсэн юм, Нарны систем бий болох тэр үед мөн тав дахь том гариг үүссэн гэсэн онол юм.

Эрдэмтдийн ярьж байгаагаар: 4 миллиард жилийн тэртээ нэгэн аварга том гариг өөрийнхөө таталцлын хүчээр Далайн ванг “түлхэж” Бархасбадь болон Санчир гаригаас холдуулжээ. Ингээд л Далай ван Нарны системийн захад оржээ, харин холдох “нислэг”-ийнхээ үеэр Нарны системийн үүсэж байсан жижиг хэлтэрхийнүүдээс цуглуулж аваад одоогийн Койперийн бүслүүр гэгчийг бүрдүүлжээ. Ямар гаригийн тухай яриад байна вэ гэдэг асуулт гарч ирнэ? Санчир, Бархасбадь болон Далай ван үүнд хамаарахгүй, шинэ гаригийн тухай яриа гарч байгаа цагаас хойш асуудал улам тодорхой болж магадгүй юм. Магадгүй яриад байгаа тэр аварга гариг нь өөр аймгийн таталцлын хүчээр манай Нарны аймгийг орхин одсон ч байж болох юм гэжээ.

Нарны аймгийн 9 дэх шинэ гаригийн тухай сонирхолтой баримтуудаас 4

Шинэ гариг од хоорондын аялал хийхэд тус нэмэр болж болох юм

Сансар огторгуй маш уужим бөгөөд том. Тийм учраас од хоорондын аялал хийхэд сансрын хөлгийг хангалттай түлшээр хангахад асуудал гардаг. Асуудлыг манай эрдэмтэд маш зальтайгаар шийдвэрлэж чадаад байгаа, “таталцлын маневр” буюу том гаригийн таталцлын хүчийг ашиглан хөдөлгөөнийг үргэлжлүүлж байна. Voyager болон  New Horizons-ын хувьд Далай ван энэ үүргийг гүйцэтгэсэн. Хэрвээ аяллыг цааш үргэлжлүүлэхийг хүсвэл бидэнд шинэ гариг хэрэг болж мэднэ. Нэг асуудал нь хэрвээ шинэ гаригийн нягтшил нь Далай вангаас бага бол маневрын хүч төдий чинээ бага байх юм. Ямар ч тохиолдолд уг гаригийг судалж байж л бүгдийг мэдэх болно.

Нарны аймгийн 9 дэх шинэ гаригийн тухай сонирхолтой баримтуудаас 5

Зарим нэг онолоор шинэ гаригийг “үхлийн гариг” гэхэд хүргэж байна

Манай Нарны аймагт ямар нэгэн шинэ нээлт хийнгүүт л сүйрлийг авчрах мэтээр хүлээж авдаг нэгэн онол гарч ирээд байгаа нь нууц биш. Сүйрлийг голчлон сүүлт од болон астериодуудад хамруулж байгаа нь үнэн. Шинэ гариг нээсэн тухай мэдээ сонсоод энэ онолыг баримтлагчид бас зүгээр сууж чадаагүй бололтой. Олон нийтэд шинэ гариг нээсэн тухай мэдээ тарахын зэрэгцээ шинээр нээсэн гариг нь чухам нөгөө “Нибиру” мөн гэх хүмүүс олширчээ. “Нибиру” бол дэлхийг сүйрэлд хүргэх домогт гариг, хүмүүсээс нууц байгаа нууц гэж тус онолынхон мэдэгдэж байгаа юм.

Нарны аймгийн 9 дэх шинэ гаригийн тухай сонирхолтой баримтуудаас 6

Шинэ гариг огтоос байхгүй ч байж болно

9 дэх шинэ гаригийн тухай мэдэх ёстой бас нэгэн баримт энэ болов уу. Энэ гаригийг хэн ч олж хараагүй. Сансар судлаачид байж болзошгүй л гэсэн таамаг тавьсан, таамгаа хэдэн миллиард жилийн сансар огторгуйн хөдөлгөөнийг үндэслэн тавьсан. Сансрын обьектуудын хоорондын таталцал нь аварга том гаригийг үүсгэсэн байж болох нэг таамаг. Таамгийг харж байж л батална. Таамгаар бол шинэ гариг дэлхийгээс маш алсад оршиж маш удаан эргэлдэж байгаа тул байгаа эсэхийг нь нотлоход бэрх. Браун, Батыгин хоёр Хавайн арал дээр оршдог Японы Субару телескоп ашиглах захиалгаа өгсөн байгаа бөгөөд Брауны тооцоогоор 5 жилийн дараа нотолгоог гаргаж ирнэ гэжээ.

Нарны аймгийн 9 дэх шинэ гаригийн тухай сонирхолтой баримтуудаас 8

25
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *