Хоол хүнсний тухай хүн болгоны мэдэж байх ёстой 12 баримт

0

Бид идэж байгаа хоолныхоо тухай бараг бүгдийг мэддэг гэж боддог. Үнэн хэрэгтээ тийм гэж үү?

Бидний өдөр тутмын хоол хүнсний талаарх үзэл бодлыг өөрчлөх мэдээллийг танд хүргэхээр бэлдлээ.

12. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн тарих зөвшөөрөл дэлхийн олон улсад бий

Дэлхийн ихэнх улс орнуудад ямар нэгэн хязгаарлалтгүйгээр генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (ГӨХ) тарьж ургуулж байна. Өнөөдрийн хувьд ГӨХүнс хүний эрүүл мэндэд хортой эсэхийг нарийн тогтоож чадаагүй байгаа юм. Хамгийн түгээмэл ГӨХ – эрдэнэ шиш, сахарын манжин, соя зэрэг болно.

 

11. Жинхэнэ бальзамын цуу хямдхан байж чадахгүй

Цэвэр, жинхэнэ бальзамын цууг шинэхэн усан үзмийн шүүсээр хийдэг. Усан үзмийг өтгөн, хар өнгөтэй сироп болтол нь буцалгаад дараа нь модон торхонд багадаа 3 жил дарна (дээд зэргийнх нь 100 жил хүртэл). Тэгэхээр шилэн саванд савласан хэдхэн долларын үнэтэй бальзамын цууг жинхэнэ гэж хэлж яагаад ч болохгүй.

 

10. Аз жаргалын жигнэмэг Хятадад үүсээгүй

Уг жигнэмэгийг яагаад ч юм Хятадаас гаралтай гэж боддог. Үнэндээ Сан-Францискод суудаг япон гаралтай (хятад биш шүү) америк эр анх хийжээ.

 

9. Хиймэл васаби

Жинхэнэ васабиг зөвхөн Японд л иднэ, тусгай нөхцөлд ургуулдаг юм: урсгал усанд, 10-17 хэмд. Васабигийн үндсийг 3-4 нас хүрэнгүүт нь хүнсэндээ хэрэглэнэ, 1 кг нь 200 евро орчим үнэтэй. Тиймээс Японоос бусад орнуудад тунхуу, амтлагчууд болон хүнсний будгаар будсан хиймэл васаби хэрэглэдэг байна.

 

8. Хүссэн хүсээгүй шавьж иддэг

Е120 хэмээгдэх кармин будаг нь хүнсэнд улаан өнгийг оруулдаг. Гэхдээ кармины хүчлийг өтнөөс гаргаж авдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй л болов уу.

 

7. Кетчупыг улаан лоолиор хийгээгүй байж болно

Кетчупын үнийг харахад тийм ч үнэтэй биш, тэгэхээр улаан лоолийг орлуулах бүтээгдэхүүнээр хийдэг. Орцод алимны нухаш, өтгөрүүлэгч, будаг оруулагч зэрэг орсон болно. Хиймэл кетчупыг өнгөөр нь ялгаж мэднэ – улаан эсвэл гүн улаан байх ажээ, мөн өтгөн эсэхийг нь ажиглана: жинхэнэ кетчуп хэтэрхий шингэн байдаггүй.

 

6. Крекер яагаад нүхтэй байдаг вэ?

Нүхнүүд нь чимэглэлийн зориулалттай бус илүүдэл агаарыг нь гаргах зориулалттай. Илүүдэл агаарыг гаргахгүй бол жигнэмэг нимгэн, шаржигнуур болохгүй. АНУ-д хийж эхэлсэн хамгийн анхны крекерийн нүхийг 13 ширхэгээр гараар хийдэг байжээ – тэр үеийн мужийн тоогоор.

 

5. Канола болон рапсын тос угтаа нэг л бүтээгдэхүүн

“Канола” гэдэг үг Canadian Oil, Low Acid гэдэг холбоо үгнээс гаралтай, утга нь “хүчиллэг багатай канадын тос”. Жирийн рапсын тосноос ялгарах онцлог гэвэл эрукийн хүчил нь 2%-иар л бага. Уг хүчил нь хүнсний амтанд муугаар нөлөөлдөг бөгөөд зүрхний булчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

 

4. Савлагаан дээр заасан калорийн хэмжээ яг таг биш байж болно

Хүнсний калори тооцох арга нь хуучирсан бөгөөд ширхэглэг, шингэх явцыг тооцдоггүй. Жишээ нь бүйлсэн самар одоогийн бидний мэдэх калориос 20%-иар бага калоритой, харин ангаахай самар 5%-иар бага калоритой болохыг эрдэмтэд судалж тогтоожээ.

 

3. Зарим нэг хүнсний бүтээгдэхүүн бүрмөсөн алга болно

Харамсалтай нь дэлхийн дулааралтай холбоотойгоор зарим нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн устаж үгүй болох талтай. Зарим нэгийг нь дурдвал:

  • Алимны зарим нэг төрөл, тодруулбал илүү их хүйтэнд ургадаг төрлүүд
  • Авокадо – энэ жимсийг ургуулахад маш их ус зарцуулдаг, жишээ нь 1 кг ургац хураахад 1 тонн гаруй ус зарцуулдаг байна.
  • Гадил – мөөгөнцрийн өвчний улмаас ургаж байх явцдаа маш амархан үхэж байгаа.
  • Зөгийн бал – уур амьсгалын өөрчлөлтөөс болж зөгийг өвчлүүлэх шимэгч хорхойнууд ихээр бий болсон. Мөн тариаланчид тариан талбайдаа ашигладаг химийн бодисууд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
  • Шоколад – хэдэн жилийн дараа какао-бобын чанар эрс муудахыг эрдэмтэд урьдчилан таамаглаад байна, тиймээс ургац хоёр дахин багасна гэсэн тооцоо гаргажээ.

 

2. Зажилдаг чихрийн орцод автомашин өнгөлдөг воск ордог

Желатин, хүнсний будаг зэрэг бусад орцуудаас гадна далдуу модноос гаргаж авдаг карнаубск воск ордог. Яг энэ воскоор автомашин, тавилга өнгөлөхөөс гадна гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг байна.

 

1. Бройлер тахиа хэмжээгээрээ эрс нэмэгджээ

Сүүлийн 60 жил тахианууд эрс “өсжээ”, ялангуяа гуя, цээжээрээ жин нэмсэн байна. Энэ өөрчлөлтийн шалтгаан нь дэгдээхий байхад нь гормон шахаж байгаатай холбоотой гэж олон хүмүүс үздэг. Гэхдээ үйлдвэрлэгчдийн тайлбарлаж байгаагаар үүнд “хориотой бүтээгдэхүүн” хэрэглээгүй, харин ч зөв хооллолт, арчилгаа болон цаг тухайд нь вакцинд хамруулсны үр дүн гэжээ.

 

Бонус: Дэлхий дээрх хамгийн үнэтэй пицца

Трюфель, хар түрс, хөх хөгцтэй английн силтон бяслаг, мөн 24 каратын нимгэн алт оржээ. Энэ их үнэтэй орцуудтай пицца үнэхээр амттай болов уу гэдэг нь эргэлзээтэй, хэрвээ танд илүүдээ гарсан 2700 доллар байгаа бол амтлахад харамсах зүйлгүй биз.

11
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bat Daagii

    Bat Daagii

    2017/10/26 at 09:39

    Энэ аюул шүү

  2. Bat Daagii

    Bat Daagii

    2017/10/26 at 09:39

    Энэ аюул шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *