Кофены хөвөгч модон ширээ

0

Кофены хөвөгч модон ширээТэргүүлэх зэргийн кинетик тавилга хэрэгсэл болон гэрэлтүүлгийн үйлдвэрлэл, шинэчлэлийн чиглэлээр мэргэшин ажилладаг Рокет Пейпэр Робот /RocketPaperRobot – RPR/ агентлаг кофены өвөрмөц модон ширээ бүтээжээ. Яг Рубикын шоо шиг гэхдээ шоо нэг бүр нь бие биеэсээ зайтай орших энэхүү ширээний шоонууд нь хоорондоо ган төмөр утсаар холбогдсон боловч өөр хоорондоо ойртож, наалдахгүй нь сонин. Үүний учир шоо бүр дэх соронзонд орших аж. Соронзонгууд шоо тус бүрийг бие биенээсээ тодорхой зайтай байхад хүргэх бол ган төмөр утас нь тэднийг салж явахгүй байх үүргийг гүйцэтгэнэ. Ширээнд тодорхой хэмжээний даралт үүсгэхэд ширээ буцаад хэлбэртээ орж байгаа нь ихэд өвөрмөц ажээ. Хөвөгч ширээ /Float Table/ гэж нэрлэгдсэн энэхүү өвөрмөц ширээ шинжлэх ухаан болон тансаг байдлын нэгдэл хэмээгдэж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *