“Монголэмимпекс концерн” ХХК-ний 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж байна

0

“Монголэмимпекс концерн” ХХК-ний 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж байнаМонголын эм хангамжийн байгууллагын анхдагч “Монголэмимпекс концерн” ХХК-ний 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж байна


Өнөөдөр Монгол Улсын хамгийн анхны эм хангамжийн байгууллага болох “Монголэмимпекс концерн” ХХК үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийнхээ ойг амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна.

Тэртээ 1921 онд “Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо байгуулах тухай” жанжин Д.Сүхбаатарын тушаал гарснаар, Монгол улсын эрүүлийг хамгаалах байгууллага гал голомтоо бадраасан түүхтэй. 1923 оны 10 сарын 25 ны өдөр “Европ эмийг худалдах эмийн сан” ажиллаж эхэлснээр “Монголэмимпекс концерн” ХХК гэдэг айл анх тулгынхаа чулууг тулж эм хангамжийн салбарт үндэсний чадварлаг боловсон хүчин бэлдэж чадсанд бид бүхэн ямагт бахархаж байдаг билээ. Тийм ч учраас, “Монголэмимпекс концерн” ХХК нь, Монгол улсын эмийн байгууллагын түүхийн анхдагч гэдгийг хэлэхэд таатай байна.

Манай хамт олны түүхэн цаг үеийн ололт амжилт нь, хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүн, нийгмийн хариуцлагыг тэргүүн зорилтоо болгон, баялгийг бүтээгчид гэдгээрээ бахархадаг юм. Бид бүхний ажил үйлс өргөжин дэвжихэд манай ахмад үеийнхэний оруулсан хувь нэмэр, нөр их хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлээр нь бахархаж явдаг билээ.
“Монголэмимпекс концерн”ХХК нь ажил үйлчилгээгээ дэлхийн түвшинд хүргэж, эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Манай хамт олон зах зээлийн ороо бусгаа цагийн шуурганд ганхалгүй, аливаа саад бэрхшээлийг ажралгүй давж чадсанаар баттай зогсож, “Монголэмимпекс концерн” гэгдэх энэ их айл өргөн уудам Монгол орныхоо хүн ам эмнэлгийн байгууллагуудын хэрэгцээг баталгаатай эм тоног төхөөрөмжөөр хангаж байх үндсэн зорилгоо нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт өөрийн салбар нэгжүүдээр дамжуулан амжилттай хэрэгжүүлж байна.
Өнөөдөр, тус концерн нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 80 гаруй пүүс компаниудтай хамтран ажиллаж чанартай, баталгаатай эм болон, эмнэлгийн тоног төхөөрөмжийг импортлон, шинжлэх ухааны сүүлийн ололт амжилтууд болон, дэлхий нийтэд нэвтэрч буй иновацийн шинэ бүтээгдэхүүн, эмчилгээ оношлогооны шинэлэг арга барил, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон агуулах, технологийн дэвшлийг монголын хөрсөнд суулгахын тулд гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг урин авчирч хамтран ажиллаж байгаадаа бид бүхэн бахархаж байдаг юм.

Манай үе үеийн хот хөдөөгийн олон зуун ажиллагсдынхаа нэрийн өмнөөс, бидэнтэй тогтмол харилцаатай ажилладаг та бүхэндээ “Монголэмимпекс концерн” ХХК-ийн 90 жилийн ойн баярыг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *