
Туркийн хуульч, гэрэл зурагчин Альпер Ешилташ 19 жилийн турш гэрэл зураг сонирхож уран бүтээлээрээ дэлхий ертөнцийг чимж байна. Түүний авсан гэрэл зургуудыг ном, сонин, сэтгүүлүүдэд хэвлэн гаргадаг ажээ. Өнөөдөр гэрэл зурагчин бидэнд “Юу ч болоогүй юм шиг” гэдэг нэртэй шинэ төслөөсөө танилцуулж байна.
Алдартнуудыг үxэлд хүргээгүй аймшигтай зүйл болоогүй байсан бол өдийд тэд ямар харагдах байсныг Альпер хиймэл оюун ухааны тусламжтайгаар төсөөлөн гаргажээ.
Женис Жоплин

Хүсэн мөрөөдөж байсан зүйлээ өөр орон зайгаас хайгаагүй байсансан бол гэж би бодож явдаг даа.
Жон Ленон

Тэр өдөр Нью-Йоркод байсан нь даанч харамсалтай.
Брюс Ли

Тэр аймшигтай өдөр өвчин намдаах эм уусанд нь би одоо ч харамсаж явдаг.
Фредди Мэркүри

Тэр аймшигтай өвчин тусаагүй бол гэж бодон явна.
Майкл Жексон

Тэр витилиго өвчин тусаагүй бол ийм л байх байсан болов уу.
Хит Лежер

Тэр дүр түүнийг тэгж тартагт нь тултал оруулаагүйсэн бол …
Элвис Прэсли

Өөрийнхөө эрүүл мэнд, зүрхэнд илүү их анхаарал тавьж байсан бол бидний дунд нэгэн сайхан өвгөн сууж байх байсан ч юм билүү?
Тупак Шакур

Түүний амьдрал мaфитай яах гэж учрав даа гэж одоо харамсаж байна.
Жими Хэндрикс

Эрүүл ухамсраас гадуур тайтгарал эрээгүйсэн бол …
Курт Кобэйн

Тэр үлдэх шийдвэр гаргахгүй яав даа гэж бодох юм. Бас нэгэн зураач энэ амьдралаас даанч эрт яваад өгсөн алдартнуудыг ингэж өтлөх байсан гэж төсөөлжээ.
Уншигч таны хүндэлж, биширч явдаг байсан алдартан энэ нийтлэлд байсан уу?







