Боинг 737 нисэх онгоцны кабины яг таг дуурайлган хийсэн хуулбар

0

Боинг 737 нисэх онгоцны кабины яг таг дуурайлган хийсэн хуулбарХүн бүрт өөр өөрийн гэсэн дур сонирхол байдаг. Тэрхүү дур сонирхол нь хүнийг гайхалтай уран бүтээл, онцгой содон үйлдэл, олныг гайхашруулж, бахархуулсан зүйл хийхэд хөтөлдөг. Дэлхийн сая сая хүсэл сонирхол дүүрэн хүмүүсийн нэг болох Кьетил Мэтисен /Kjetil Mathisen/ хэмээх Норвеги залуу нисдэг төхөөрөмжүүдэд маш ихээр татагдсан нэгэн. Хүүхэд  байхаасаа л ихэнх цагаа тоглоомон нисэх онгоц, нисдэг тэрэгний загвар, виртуал нислэгийн загварчилсан тоглоомууд тоглож өнгөрүүлдэг байсан тэрээр насанд хүрээд өөрийн хүсэл сонирхлыг бүтэн нэг шат ахиулсан түвшинд аваачиж чаджээ. 32 настай Кьетил найз Стиан Александр Ходдевик /Stian Alexander Hoddevik/-тэйгээ урт хугацааны турш нисэх онгоцны бүхээг хийх талаар ярилцсаар хоёр жил орчмын өмнөх нэгэн өдөр энэ ярилцлагаа бодит зүйл болгохоор шийдсэн байна. Эхлээд МакДоннелл Дуглас Эм Ди-88 /McDonnell Douglas MD-88/ онгоцны загварыг бүтээхээр төлөвлөж байсан ч энэ нь маш хэцүү, бараг өөдөснөөс бүтээх хэрэгтэй болохыг ухаарснаар тоноглол, техник хангамж нь боломжийг үнээр илүү олдоцтой олдох боломжтой Боинг 737 онгоцны бүхээгийг хийхээр шийджээ. Кьетилийн гэрт өдөр бүр цөөхөн цагаар ажиллаж, бүхээгээ хийгээд шаардлагатай бүх тоног төхөөрөмжүүдийг суурилуулахад тэдэнд дахиад илүү орон зай хэрэгтэй болж эхэлсэн тул Кьетил зочны өрөөндөө ажиллаж эхэлсэн байна. Гэсэн ч энэ нь ч бас тийм ч тохиромжтой орон зай биш байв. Азаар нисэх онгоцны хорхойтнуудад Норвегийн гол нисэх буудалд ойрхон байр олджээ. Кьетилийн хувьд ачааны машины жолоочийн ажил эрхэлдэг ч нэг л өдөр мэргэжлийн нисгэгч болох мөрөөдөл нь биелнэ гэдэгт итгэдэг. Тэрээр АНУ-ын Флоридад ажиллаж байхдаа нисгэгчийн үнэмлэх авсан ч төрсөн нутагтаа ажиллахын тулд нисгэгчийн үнэмлэхээ Европынх болгож шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Нисэх онгоцны хорхойтон эр энэ 9-р сард зохион байгуулагдах Умард Европын хамгийн том виртуал нисэх онгоцны үйл явдал болох Флайтсим Лан Гардермоен /Flightsim Lan Gardermoen/-д оролцож, хоёр жилийн турш урлаж, одоо дуусахад тун дөхөөд байгаа Боинг 737 хөлгийнхөө жинхэнэ бүхээгтэй яг адилхан бүхээгийг хүсэл сонирхол нэгтнүүддээ сонирхуулахаар зэхэж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *