
Гэрэл зураг гэгч зүйл гараагүй байхад зураачид өөрийн авьяас чадал, ур чадвараа ашиглан өөрийн хөрөг зургийг бүтээж үзэгч түмэнд толилуулдаг байжээ. Зарим нэг зураач бусдад өөрийгөө таниулах зорилгоор зурдаг байсан бол зарим нэг нь зөвхөн зугаагаа гаргах гэж эсвэл өөрөө өөрийгөө харж баясах гэж л зурдаг байсан гэж үздэг. Өөрийн хөрөг зургийг ихэвчлэн реализм чиглэл рүү зурж дээрээс нь уран сайхны чимэглэл нэмэх нь элбэг байжээ. Мөн сюрреалист хэв маягаар хөрөг зургаа зурах нэгэн ч байв. Эдгээр бүтээл нь айдас төрүүлэх нь бий.
Азаар бид өнөөдрийн зураачдыг өөрийнх нь зурсан хөрөг зургаас харах шаардлагагүй болжээ. Хорь болон хорин нэгдүгээр зууны алдартай уран зураачдын гэрэл зураг олон янзаар байх тул бид зураачийн бодит төрхийг гэрэл зурагтай нь харьцуулан харж байна. Та бүхэнд гэрэл зураг болон зотон дээрх бүтээлийг харьцуулан толилуулахаар бэлдлээ. Таны бодлоор эдгээр хөрөг зургуудаас аль нь зураачтайгаа илүү адилхан болсон байна вэ?
Фрида Кало де Ривера

Фридагийн 143 зургаас 55 нь өөрийн хөрөг зураг гэдгийг та мэдэх үү? Эдгээр бүтээлийнхээ ачаар л алдаршиж чадсан гэдэг юм.
Винсент Виллем Ван Гог

Карл Брюллов

Поль Гоген

Клод Моне

Клод Монегийн бүтээлүүд дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог. Түүний нэг бүтээл болох “Une meule près de Giverny” нь 2019 онд 110 сая доллараар зарагдаж байсан түүхтэй.
Зинаида Евгеньевна Серебрякова

Эдвард Мунк

Пабло Пикассо

Казимир Малевич

Малевичийн “Чёрный квадрат” зураг – дэлхийд хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Маргаан, эргэлзээ төрүүлсэн уран зурагт тооцогддог. Зураач нийтдээ дөрвөн ч “Чёрный квадрат”-ыг өөр өөр жилүүдэд зуржээ. Зураг болгон нь өөрийн өнгө аяс, бүтцээрээ ялгаатай.
Гюстав Курбе

Марк Захарович Шагал

Сальвадор Дали

Анхны бүтээлийн үзэсгэлэнгээ 14 настайдаа нээж байжээ.
Амедео Модильяни

Паула Модерзон-Беккер

Жоан Миро

Эндээс дуудлага худалдаагаар олон хүнийг ухаан алдуулмаар өндөр үнээр зарагдсан уран зургуудыг сонирхож болно.







