45 настай Япон эр өсвөр насны охины дүрд хувирснаар олон нийтийн сүлжээнд маш их алдартай болжээ

0

Блогер Нанами Кана (Nanami か な) Твиттерийн гэрэл зураг дээр байдаг л нэг япон өсвөр насны охин. Гэтэл тэр саяхан дагагчдаа өөрийнхөө 12 жилийн өмнөх гэрэл зургаар алмайруулж орхижээ: дундаж насны бүдүүн эрийн гэрэл зургаар.

Доорх гурван гэрэл зургууд дээр нэг л хүн байгаа гэдэгт итгэхэд бэрх.

Бодит байдал үнэндээ ийм л байна. Залуу охины гадаад төрхөөрөө алдартай блогер үнэн хэрэгтээ 45 настай эр хүн байжээ. Тэрээр илүүдэл жингээ хаяж виртуал альтер-эгог бий болгож чадсан байна.

ghanamma.com

Нанами Кана 12 жилийн өмнө өнөөдрийнхөөс 60 кг-аар илүү жинтэй байсан бол 8 жилийн дараа нь бүр ч дордож бүр 115 кг хүрчээ. Эмч нар түүнд турахгүй бол эрүүл мэндийн хүнд асуудлууд үүсэж болзошгүйг анхааруулсан байна.

ghanamma.com

Эмч нарын анхааруулсны дагуу хоолны хатуу дэглэм баримтлах болжээ. Ихэвчлэн дүпү иддэг, үүний үр дүнд хэдэн жилийн дотор биеийн жингийн тал илүү хувийг хасаж чадсан байна. Одоо ердөө 54-хөн кг, М хэмжээтэй хувцас өмсөнө (урьд нь XXL байв), гутлын хэмжээ нь багасч – 29 см урттай байсан хөл нь 27 см болтлоо жижиг болсон гэдэг.

Нанами эрчимтэй турж чадсаныхаа ачаар эмэгтэйчүүд, тэр дундаа залуу бүсгүйчүүдийн моодны хувцас сурталчлах загвар өмсөгч болох мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ. Тэрээр загвар өмсөгчийн хувиар загварын тайзан дээр үзүүлбэр үзүүлдэг төдийгүй интернэтэд өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй блогер болсон байна.

ghanamma.com

Сонирхуулж хэлэхэд, өөрийгөө залуу охин мэтээр ойлгуулах явдал япон эрчүүдэд ховор үзэгдэл биш юм. Тодорхой жишээ болгоод “косплейн хатан хаан” Рей Дюнуаг дурдаж болно. Мөн гэр бүлтэй, 40 настай япон эр Такуму Тани японы сургуулийн сурагч охидыг дуурайж алдаршсан нэгэн юм.

 

Рэй Дюнуа

ghanamma.com

 

Такума Тани

ghanamma.com
73
Ха ХаХа Ха
23
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
5
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *