Хүний бие махбодын тухай дотор арзайлгамаар 25 хачирхалтай баримт

2

Хүн зөвхөн далай, тэнгисийг судлаад зогсохгүй мөн Сансар огторгуйг ч судалж байна. Өөрт хамгийн ойр зүйлийн тухайд буюу өөрийн бие махбодыг бүрэн судалж дуусаагүй байгаа билээ. Эрдэмтэд судалгаагаа үргэлжлүүлэн хийх бөгөөд тэдний олж мэдсэн зарим баримтууд үнэхээр гайхмаар.

Балчир бага наснаасаа бид өөрсдийн биеэр сайн мэдэх зүйл бол сүүн шүд. Цаг нь болохоор сүүн шүд унаж шинэ буюу ясан шүд ургах “зам” гаргаж өгдөг. Гэхдээ ингэж харагддаг гэж хэн ч бодоогүй болов уу. Хар даа!

 

Галзуу хулгана дээр суух дуртай хүмүүст гэдсэнд мэдрэгдэх нэгэн мэдрэмж маш танил болов уу. Огцом, өндөр хурдтай эргэхэд нэг л хачин мэдрэгддэг дээ. Үүнийг бид хянах ямар ч боломж байхгүй. Энэ нь холбоосоор холбогдоогүй (ихэнхдээ шулуун гэдсэн) дотор эрхтнүүд хоорондоо холилдохоор мэдрэгдэж байгаа мэдрэмж ажээ

 

Саримсыг хөлийн улнаасаа амталж болохыг эрдэмтэд тогтоожээ: хөлийг улыг хумс саримсаар үрвэл хагас цагийн дараа таны аманд саримс амтагдана. Энэ нь саримсанд агуулагдах нэг орц нь эсийн мембраныг нэвтэлж цусаар дамжин амтлах эрхтэнд очиж байгаатай холбоотой гэнэ

 

“Хүн” гэдгийг хэн нэгэн дараах байдлаар тайлбарлах санаа төржээ – нэг гаран килограмм жинтэй тархитай, махан дугуйн дээр суусан биеийг хэлнэ

 

Ходоодны шүүс үнэхээр хүчтэй буюу сахлын xутганы ирийг ч хайлуулж чадахаар. Тиймээс ходоод хүчилдээ өөрийн ханыг уусгахгүйн тулд тэмцэхэд хүрнэ. Үүний тулд шүүс ялгаруулдаг ажээ

 

Эрдэмтдийн баталсан зүйл: хүн унтахгүй, хоол идэхгүй бол өлсөж үxэхээсээ өмнө дутуу нойрноосоо болж үxнэ

 

Нэгэн төрлийн хавдар байдгийг илрүүлжээ. Уг хавдар эрэгтэйчүүд төмcөг болон эмэгтэйчүүдийн өндгөвчинд шүд ургуулах чадвартай. Харамсалтай л юм, унасан шүдний оронд ургадаг байсансан бол …

 

Хүн өдөр болгон арьснаасаа 40 мянга гаран үxэжсэн арьсыг хаядаг болохыг эрдэмтэд нотолжээ. Тиймээс гэрийн тоос шороо – бидний өөрсдийн нэг хэсэг болж таарах нь. Тэгэхээр өөр айлд зочилж байхдаа бид бусдын арьсны тоосонцроор амьсгалж байна гэсэн үг. Цэвэр агаарт сайн гарч байгаарай та нар минь!

 

Итгэмээргүй ч, эрэгтэй хүний бие сүү ялгаруулж чадна. Бүр түгээмэл үзэгдэл гэж байгаа, эрчүүд л ичээд тэр болгон хэлдэггүй өнгөрдөг. Өлсөж байгаа үед сүү ялгарах тохиолдол илэрч болно. Концлaгерын xоригдлуудыг зориудаар хэдэн долоо хоног өлсгөж дараа нь хооллоход сүү ялгарах тохиолдол илэрч байсан гэдэг

 

Аймшигтай ч гэсэн бодит үнэн, хүний толгойг тaсдахад 1,5 секундийн турш ухаантайгаа байдаг ажээ. Хэн ч тодорхойлсон юм, хэн ч туршилт хийсэн юм бүү мэд? Бодохоос ч аймар санагдана

 

Хүн хувьслын явцдаа нуруугаа цэх явдаг болсон гэж зарим судлаачид үздэг. Тийм учраас эмэгтэйчүүдийн аарцаг агшиж доош суухад хүрч төрөх үйл явц их өвчтэй явагддаг болсон гэнэ. Төрөх замыг өргөсгөхийн тулд 1780-аад онд зарим нэг тохиолдолд эмэгтэйчүүдийн аарцагны зарим нэг ясыг хөрөөддөг байжээ. Тэд өвчнийг яаж давж гардаг байсан юм бол оо? Тэсэж гарч чадсан тохиолдол байхгүй л болов уу?

 

Хүний тархинд өвдөлтийн рецептор байдаггүй. Тийм учраас эмч нар хүний энэ эрxтэнд хийх хагалгаагаа маш тайван хийдэг ажээ. Өвчтөн ч гэсэн мэс заслын үеэр эмч нартайгаа ярилцдаг байна

 

Эмч нарын олж тогтоосон аймшигтай баримт: тархи нугасны шингэнээ хамраараа гаргаж чадна. Тархины өндөр даралттай үед л маш ховор тохиолдож болно. Бие махбод ийм этгээд хачин аргаар өөрийн асуудлаа шийдэх гэж оролддог ажээ

 

Тархины зарим нэг хагалгааны үед эмч нар өвчтөний нүүрний арьсыг яг л гадилын хальс авч байгаа юм шиг хуулдаг байна

 

Нас ахих тусам зарим нэг эмэгтэйчүүдийн аарцгийн холбоос суларч сав доошлоход хүргэдэг. Энэ үед эмэгтэйн бэлэг эрxтний булчин сул бол сав нь биеэсээ амархан унах магадлалтай

 

Хүний хүйс – 70 гаруй нэр төрлийн бактери агуулдаг бяцхан нүх. Тиймээс эмч нар хагалгаа хийхээсээ өмнө энэ хэсгийг маш нарийн цэвэрлэж онцгой анхаарал хандуулдаг байна

 

Амьсгалахад агаарын тодорхой хэсэг нэг хамраар ороод нөгөө хамраар гардаг ажээ. Тэд 2 цаг тутамд ээлжлэн уг үүргийг гүйцэтгэдэг гэхээр “багийн ажиллагаа”-тай болох нь.

 

Хүний дархлааны систем заримдаа өөрийн бие махбодын нүдийг таньж чаддаггүй. Энэ нь зарим нэг өвчний үед илэрч болно, өөрөөр хэлбэл өвчнийг дарах гэж дaйрах үед. Заримдаа өөрийгөө сохлох ч аюултай. Аймар байгаа биз дээ?

 

Хүчтэй стресстэх үед хүний чихнээс улам илүү их хулхи ялгарч эхэлнэ. Бүр эвгүй үнэртэй хулхи байхыг яана гээч?

 

Хүний сормуус дээр хачиг үржиж байдаг. Тэд өөрсдийнхөө амьдралаар амьдарсаар: хооллоно, ялгaдсаа гаргана, үржинэ … Уйтгартай ч гэсэн бодит үнэн юм даа…

 

Байгал дахь усны эргэлт: хүмүүсийн өдөр болгон ууж байгаа ус юугаар ч юм, хэнээр ч юм дaйрч байгаа. Энэ тухай бодоод хэрэггүй дээ

 

Үнсэлцэх хортой: 10 секундийн турш үнсэлцэхэд хүмүүс 80 сая орчим бактери солилцдог. Энэ нь ганцхан харилцагчтай байхад шүү дээ! Найз болгонтойгоо, төрөл садан болгонтойгоо үнсэлцээд байвал бактерийн тоо тэрбум гарах нь мэдээж

 

Ханиалгахад амнаас микроб маш хурдтай ниснэ – цагт 100 километр. Найтаахад энэ урд цагт 160 хүртэл нэмэгдэнэ. Энэ үзүүлэлтийг бууруулах гэж хичээгээрэй эсвэл хэн нэгэн тань руу найтааж эсвэл ханиалгаж байвал буруу тийшээ харж өөрийгөө хамгаал

 

Хүн өөд болсны дараа түүний бие махбод өөрөө өөрийгөө идэж эхэлдэг. Энэ тухай бодоод ч хэрэггүй, өнөөдрөөрөө тайван амьдар

 

Ийм нэгэн үзэгдэл бий – плацентофагия. Төрснийхөө дараа өөрийн ихэсийг түүхийгээр нь эсвэл халуун хэмд болгосны дараа идэхийг хэлнэ. Хэн нэгэн үүнийг ихэд ашиг тустай гэж үзэх бол зарим нь хүний мах идэхтэй адил гэж үзнэ. Канадад явуулсан судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 24% нь  хүүхдээ төрүүлсний дараа ихэсээ идсэн байжээ

Уншигч таны хувьд хамгийн сонирхолтой санагдсан баримт аль нь байсан бэ?

122
ГайхмаарГайхмаар
24
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
12
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *