Дэлхийн алдартай 20 брэндийн үүслийн тухай

1

Бидний мэдэх олон алдартай компани, брэндүүд урт удаан хугацааг туулж байж өнөөдрийн түвшинд хүрсэн байдаг.

Ийм ч учраас тэдний амжилтыг тайлбарлахын тулд хүмүүс заримдаа янз бүрийн түүх зохиож ярьдаг ба тэдгээрээс хамгийн цуутай 20-ийг танд танилцуулж байна.

1. IKEA

Бидний мэдэх хамгийн энгийн хийц загвартай, хямд бөгөөд чанартай тавилгыг IKEA үйлдвэрлэдэг билээ. Гэхдээ тэд АНУ-д өөрсдийн сүлжээ дэлгүүрээ нээхэд нэгэн асуудал тулгарсан нь тэдний тавилга америк гэр бүлийн хэрэгцээнд хэмжээгээр хэтэрхий жижигдсэнд байсан юм. Иймээс тэд тавилгынхаа хэмжээг ихэсгэхээс өөр аргагүй болж байжээ.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 1

2. Western Union

Александр Бэлл анх утсыг зохион бүтээснийхээ дараа өөрт байсан олон өрөө дарахын тулд өөрийн бүтээлийн патентийг Western Union-д 100,000 доллараар худадлдахаар санал болгосон ч түүний саналыг хүлээн аваагүй байна. Мэдээж тухайн үеийн ихэнх цахилгаан холбоог эзэмшиж байсан Western Union тэрхүү утас нь тийм чухал зүйл болно гэж яахан мэдэхэв дээ. Үүний дараа Western Union өөрсдийн утасны сүлжээг үүсгэх гэж оролдсон ч Александр Белл тэднийг хууль бусаар бусдын бүтээлийг хуулбарлах гэж оролдсон хэмээн шүүхэд заргалдаж эцэст нь ялсан гэдэг.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 2

3. Pampers

Procter & Gamble компанийн шилдэг химич-технологич Виктор Миллс хүүхдийнхээ даавууг сольж, цэвэрлэж ядарч байгаа охиноо хараад түүний ажлыг хөнгөвчлөхийн тулд нэг удаагийн живх бүтээх санааг анх гаргажээ. Ингээд хэд хэдэн материал болон хэв загвар дээр ажилласны эцэст Pampers-ын живх бий болсон юм.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 3

4. Chupa-Chups

Бидний идэх дуртай иштэй чихрийг анх 1958 онд Испани улсын “Гранха Астуриас” компани худалдаанд гаргаж байсан ба зохиогч нь Энрике Бернат байж. Тэрээр хатуу чихрийг халтартахгүйгээр долоож амтархан идэх талаар бодсон нь иштэй чихэр бий болоход нөлөөлжээ. Хамгийн сонирхолтой нь Чупа-Чупсын цэцэг хэлбэртэй барааны тэмдгийг алдарт Сальвадор Дали нутаг нэгт Энрике Бернатад бүтээж өгсөн ба тэмдгийг чихрийн хажуу талд бус дээр нь байрлуулах санааг ч мөн тэр гаргажээ. Ингээд 1969 онд үүссэн энэхүү тэмдэг нь өнөөг хүртэл оршсоор ирсэн байна.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 4

5. Land Rover

Land Rover үйлдвэрийн сүлд тэмдгийг хэн ч зохиогоогүй юм. Тус брэндийн нүүр царай болсон тэмдэг нь ердөө нэг ажилтны ерөнхий зураглал дээрээ үлдээсэн байсан лаазалсан загасны толбо ажээ.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 5

6. Coca-Cola

Кока-Колаг Жон Пемберт хэмээх эмийн санч анх зохион бүтээсэн ба найрлаганд нь кокагийн навч болон колагийн самар орж байж. Тус ундаа нь анх тайвшруулах үйлчилгээтэй эм хэлбэрээр зарагдаж байсан ба тухайн үед кокаин хууль бус биш байсан тул зарим үед мэдрэмжийг дээшлүүлэх үүднээс Коланд кокаин нэмдэг байжээ. Кокаины хор уршгийг дэлхий нийтээрээ мэддэг болоход Кока-Колаг кокаингүй худалдаалдаг болсон ч энэ нь бүтээгдэхүүний амжилтанд огт нөлөөлөөгүй юм.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 6

7. Lacoste

Францын газрын теннисийн багийн ахлагч Рене Лакостыг, Дэвисийн цомыг хүртэж чадсан тохиолдолд матрын арьсаар хийсэн цүнх өгнө хэмээн амлажээ. Лакост ч амлалтандаа хүрч цомын эзэн болсон юм. Төд удалгүй Франц даяар Ренег тоглолтын арга барилаас нь болж “матар” хэмээн хочлох болсон ба түүний найз Роберт Жорж цамцан дээр нь матар зурж өгсөн нь Лакосте брэндийн эхлэл болсон байна.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 7

8. Swarovski

Даниель Сваровски дэлхийн анхны цахилгаан өнгөлөгч суурь машиныг бүтээж болор болон үнэт чулуунуудыг амархан буталж, хэлбэрт оруулах аргыг нээсэн юм. Тэрээр анх 18-р зууны үед Жорж Фредерик Страсс хэмээх залилагч буталж өнгөлсөн болрыг үнэт чулуу болгон зарж байсан бөгөөд Сваровски Страссыг дуурайн болрыг үнэт чулуутай ижил болгон зарж эхэлсэн нь дэлхийн брэнд болон хөгжжээ.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 8

9. Apple

Apple компанийн сүлд тэмдэг болох хазсан алимыг хэрхэн санаачилсан талаар нэгэн түүх байдаг. 1952 онд Алан Тьюринг гэх нэгэн байсан бөгөөд тэрээр математикч, мөн өнөө үеийн компьютерийн өвөг эцэг байсан юм. Хэдий түүний оюун ухаан гайхалтай байсан ч тэрээр ижил хүйстэн байснаасаа болж шүүхэд дуудагдсан юм. Ижил хүйстнээ сонирхогчдыг Англи улс тухайн үед сэтгэцийн өвчтэйд тооцдог байсан бөгөөд Аланд нэг бол шоронд суух, эсвэл эр гормон биедээ хийлгүүлэх гэсэн 2 сонголт өгсөн юм. Тьюринг 2 дахь замыг сонгосон ч түүний биед өөрчлөлт орж ажлаасаа халагдсанаас болж амиа хорложээ. Харин амиа егүүтгэхдээ тэр цианит калиг алиманд шахаж түүнээсээ хазсан байдаг ба хэргийн газраас олдсон тэр алим нь өнөөгийн Apple-ын сүлд тэмдэг болсон гэлцдэг.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 9

10. Nestle

Nestle компанийн сүлд тэмдэг нь анх 3 ангаахайтайгаа байгаа шувуугаар дүрслэгдсэн байдаг байсан ба энэ нь 19-р зууны 60-аад оны үеийн гэр бүлийн байдалтай адилтгаж байжээ. Харин 20-р зууны дунд үед 3 ангаахайнаас 2 үлдсэн нь мөн л тухайн үеийн гэр бүлийн гишүүдийн байдалтай ижилсүүлсэн явдал юм.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 10

11. Ariel

Барууны орнуудад баасан гариг бүр ажилчид энгийн хувцастай ажил дээрээ ирж болдог дүрэм ихэнх байгууллагуудад байдаг. Тэгвэл энэ заншлыг анх санаачлан үүсгэсэн байгууллага бол P&G юм. P&G компани нь 80-аад онд ихэнхи угаалгын нунтгийг үйлдвэрлэн борлуулж байсан ч тэдний борлуулалтын тоо зогсонги байсан ба гол шалтгаан нь хүмүүсийн ажилдаа байнга хослол өмсч явдагт байсан юм. Юу гэсэн үг вэ гэхээр хэрэглэгчдийн 70% нь ажилдаа хуурай цэвэрлэгээнд өгдөг хувцас өмсдөг байсан юм. Энэ нь тэднийг угаалгын нунтаг хэрэглэхээс татгалзахад хүргэсэн байна. Тулгарсан асуудлыг шийдэхийн тулд P&G мөн Levi Strauss Jeans нар баасан гариг бүр ажилчиддаа чөлөөтэй хувцастай ирэхийг зөвшөөрсөн ба тэдний жишгийг ч бусад байгууллагууд дагахаар шийджээ. Энэ нь угаалгын нунтгийн хэрэгцээг 20%-иар ихэсгээд зогсохгүй ажилчдын үр бүтээлтэй байдлыг ч ихэсгэж өгсөн гэдэг.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 11

12. Pirelli

Италийн нэртэй байгууллага болох Pirelli нь өндөр чанарын машины дугуй болон харилцаа холбооны шугам үйлдвэрлэн гаргадгаараа алдартай ч хэрэглэгчид тэдний жил бүр гаргадаг загвар өмсөгчидтэй хуанлиг илүү чухалчилдаг байжээ. 2002 онд Pirelli урт удаан хугацааны заншлаа өөрчлөн хуанли дээрээ хувцастай эмэгтэйчүүдийг харуулахаар шийджээ. Тэдний сонгосон бүсгүй бол АНУ-ын ерөнхийлөгч байсан Жорж Бушийн 17 настай зээ дүү байсан юм.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 12

13. Absolut

Абсолют брэнд 1979 онд өөрийн бүтээгдэхүүний чанар болон уг гарлыг онцлохын тулд олон төрлийн санаа гаргах гэж оролдсон ч бүтээгүй юм. Учир нь Швед улсаас гаралтай, тунгалаг архи гэдгийг хэлж чадах савлагаа бүтээхэд тийм ч амар биш юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Гуннар Броман хэмээх зар сурталчилгааны ажилтан тус болсон гэдэг ба тэр өөрийн санааг тансаг бөгөөд энгийн харагдаж байсан нэгэн эмийн савалгаанаас авчээ. Үүнээс хойш Абсолют өөрийн бүтээгдэхүүн дээрээ шошго наахаа больж дотор байгаа шингэн хичнээн тунгалаг болохыг нь хүмүүс харж шагшин магтаасай гэж хүссэн тул савлагаагаа өөрчилсөн гэдэг.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 13

14. Uncle Ben’s

Uncle Ben-ийн нүүр царайг Америкийн явган үлгэрт гардаг хар арьстай тариачнаас санаа авч бүтээсэн бөгөөд Mars компани Uncle Ben-ийг дүрслэн буулгахын тулд Чикагогийн рестораны ахлах зөөгчийн төрхийг ашигласан гэдэг.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 14

15. Michelin

20-р зууны эхэн үед томоохон бизнес болгон өөрсдийн гэсэн сүлд тэмдэгтэй байсан. Тэр тэмдэг нь зарим тохиолдолд амьтан, зарим тохиолдолд домгийн бурхад зэргээр дүрслэгдэж байсан бол Мишелений хувьд тарган бамбагар хүн байсан юм. Тэрхүү цагаан бамбагар хүн нь олон дугуй давхарлаж тавьснаар дүрслэгдэж үүссэн ч өнөөгийн байдалдаа хүрэхийн тулд ихээхэн өөрчлөлтүүдийг даван туулах хэрэгтэй болсон юм.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 15

16. Mazda

Mazda үйлдвэрийн машины талаар ярихдаа Zoom-zoom гэж дуугардаг нь түүний хурд болон спорт загварыг илтгэдэг байна.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 16

17. Heinz

Хэрэв та анзаарсан бол Heinz-ийн бүх бүтээгдэхүүнүүд савлагаан дээрээ “57 төрөл” гэсэн бичигтэй байдаг. 1896 онд 51 настай Гэнри Хайнц Нью-Йоркийн гудамжаар зугаалж яваад нэгэн гуталны дэлгүүрийн цонхон дээр “21 төрлийн гутал” гэж бичсэн байхыг олж хараад тухайн үед эзэмшиж байсан үйлдвэрийн бараануудын төрлийг тоолж эхэлсэн гэдэг. Тэр 57-оос ихийг тоолсон ч 57 гэдэг тоо түүний толгойноос огт гараагүй ба энэ нь өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн юм.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 17

18. Red Bull

1982 онд Дитрих Матешиц томилолтоор зүүн Ази руу явсан ба тэнд байх хугацаандаа Азийн орнуудад нилээд дэлгэрээд байсан энергийн ундааг ихээр сонирхсон байна. Тэрээр Тайландын Krating Daeng (Улаан бух) байгууллагын тэмдгийн эрхийг худалдаж аваад зогсохгүй Японы Taisho Pharmaceuticals-ын жорыг хэрэглэх эрхийг ч мөн өөрийн болгож чадсан байна. Мэдээж АНУ болон Европт хүч сэргээх ундаа нь шинэ зүйл байгаагүй. Томоохон байгууллагууд болох Кока-Кола, Пэпси нар бүгд ижил бүтээгдэхүүнийг худалдаалж байсан ч Дитрих эрсдэл гаргахаар шийдсэн юм. Дитрих өөрийн бүтээгдэхүүний үнийг 2 дахин ихэсгэж, савалгааг хуруу зайтай төстэй болгон илүү жижигхэн болгосон бөгөөд оюутнуудад үнэгүй тарааж эхэлсэн байна. Түүний энэ үйлдэл нь Red Bull-ыг улам алдартай болгоод зогсохгүй хүмүүсийн байнгын сонголт болгож чадсан юм. Red Bull-ын амжилтанд нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бол түүний архитай зохицох чадвар юм.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 20

19. Hewlett-Packard

HP компанийг үүсгэн байгуулагчид болох Билл Хюлетт, Дэйв Паккард нар хэнийх нь нэр байгууллагын эхэнд байхыг шийдэхийн тулд зоос шидэхээр болсон юм. Мэдээж Билл хожсон.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 18

20. Adidas ба Puma

Адидасыг үндэслэгч Адольф Даслер болон Пумагийн үндэслэгч Рудольф Даслер нар ах дүүс гэдгийг мэддэг хүн цөөнгүй. Анх жижиг гутлын дэлгүүр ажиллуулж эхэлсэн тэд эцгийнхээ үхлийн дараа ихэд муудалцан мөр мөрөө хөөсөн юм. Адольф загвар сайн гаргадаг байсан бол Рудольф худалдаа сайн хийдэг байжээ. Тэд салахдаа Дасслер нэртэй, 60 орчим ажилтантай үйлдвэрээ тэнцүү хувааж авсан ч нэг тосгонд хамтдаа байсаар л байсан юм. Энэ нь тус тосгоныг ч хоёр хуваагдахад хүргэсэн бөгөөд өнөө үед хүртэл аль нэг байгууллагын ажилтан нь өрсөлдөгч байгууллагынхаа хувцасыг өмссөн тохиолдолд халагддаг байна.

Дэлхийн хамгийн алдартай 20 брэндийн үүсэл 19

20
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *