Ямар ч гэрлэн дохио болон замын хөдөлгөөний дүрэмгүй амьдардаг хачирхалтай улс орнууд. Энэ их замбараагүй холион бантан дунд жолооч нар зөвхөн өөрсдийн мэдрэмжээрээ л явдаг гэнэ

0

Гэрлэн дохио янз бүр л байдаг, цэнхэр, шар бас улаан… Үнэн шүү, бидний хувьд ногоон байдаг гэрлийг Японд цэнхэр гэдэг юм. Энэ бол хуучны явдал, 1968 онд хэн нэгэн гоц ухаантан нь цэнхэр өнгийн гэрлэн дохио ашиглахаар шийдэж л дээ. Таван жилийн дараа япончууд ухаан орж бусадтай адилхан болсон гэдэг юм. Гэхдээ япончууд “ногоон” гэрлээ “цэнхэр” гэж ярьцгаадаг. Ойлгох гэсний хэрэггүй, зүгээр л дасахаас өөр аргагүй хэрэг.

Энэтхэг – замын хөдөлгөөний дүрэмгүй улсын тод жишээ. Албан ёсоор дүрэм байгаа, ялангуяа томоохон хотуудын төв хэсгээр л баримтлах дүрэм. Та энэтхэг кино үзсэн биз дээ? Тэгэхээр байна шүү дээ: энэ бол зүгээр л үзүүлэн. Жинхэнэ Энэтхэгт тээврийн хэрэгслийн замбараагүй байдал байнга ноёрхож байдаг юм. Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл: хүн, заан, хонь, рикши, унадаг дугуй, түрдэг тэрэг, драндулет, автобус за тэгээд автомашин өөрийн биеэр оролцоно. Замын тэмдгүүд – байдаг бол ер нь л мөрдөгдөхгүй, шуудхан хэлэхэд хэдэн сая хүн амтай хотуудад ч ховор таарна. Ямар ч бэлтгэлгүй жуулчин ийм хөдөлгөөний урсгалд ороход маш аюултай, онцын шаардлагагүй бол оролцохгүй байсан нь дээр.

Египет – олон улсын жуулчид холхисон хөл хөдөлгөөн ихтэй газар. Замын хөдөлгөөний хувьд бараг л Энэтхэгтэй адил гэж хэлж болохоор. Анхны гэрлэн дохио нь 2009 онд бий болсон, гэхдээ нутгийн ард иргэд нь ямар зориулалттайг нь одоог хүртэл ойлгоогүй юм шиг санагддаг. Өөрөө машинаа жолоодож хөдөлгөөнд оролцох нь маш эрсдэлтэй, харин нутгийн зам мэддэг жолоочид машинаа даатгаад явбал өөр хэрэг.

Гвиней – баруун Африкт орших ядуу улс. Та энэ улсад очих магадлал тун бага л даа, гэхдээ мэдэж байхад илүүдэхгүй: замын хөдөлгөөний ямар ч дүрэм байхгүй, харин нутгийн ард иргэд нь үүгээрээ бараг л бахархаж явдаг. Замын тэмдэг, явган хүний замын тухай тэдэнд яриад ямар ч нэмэргүй. Жолооч нар өөрсдийн далд мэдрэмждээ найдаж хөдөлгөөнд оролцдог гэлтэй. Тэд гар хөлийн хөдөлгөөнөөр ойлголцож оролцдог. Азаар тээврийн хэрэгсэл нь цөөн юм даа.

Ер нь бол Африкийн улсуудын замын хөдөлгөөний дүрмийн талаар яриад байх зүйл үнэхээр байхгүй. Харин бусад улс гүрнүүд энэ асуудлыг хурцаар тавьж дорвитой арга хэмжээ аваад үр дүнд хүрээд байгаа юм. Хятад, Мексикт бараг саяхан л Египет шиг байсан гэхэд буруудахгүй. Гэхдээ тэд замын хөдөлгөөний дүрэмд нэгэнт суралцжээ! Хятадад хаа сайгүй хяналтын камер суурилуулсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүнд үнэхээр өндөр торгуульд унана. Мексик бас л “чөлөөт хөдөлгөөн”-ий улс байлаа, харин одоо чанга дүрэмтэй болжээ. Тэгсэн ч дүрэм зөрчиж дураараа давхих жолооч нар байсаар л байна. Эдгээр улс зорилго тавьж үр дүнд хүрч чаджээ.

Египетэд үнэхээр байхгүй шүү! Саяхан нэг ийм зүйл олж харлаа: маш ховор таарах замын цaгдаа явж байсан машины өөдөөс дохиураа дохиод л зогс гэдэг юм байна. Жолооч ч зогслоо, цaгдаа машиныг тойрч очоод буцаад байрандаа ирж харагдана. Замын цaгдаа амандаа тамxи зуучихсан тамxиа асааж байгаа нь илхэн. Энэ үед л би, тэр тамxиа асаах гэж л машин зогсоосныг ойлгосон доо…

2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *