Гутал дотроо саван хийж нуух нь ямар ашигтай вэ? Саванг ахуй амьдралд ашигтай байдлаар хэрэглэх 9 арга заль

1

Саван хэмээх ариутгалын хатуу бодисыг хүн төрөлхтөн хэдэн үеэрээ дамнан хэрэглэж ирсэн бөгөөд эртний Египетэд хүртэл одоогийн саванг санагдуулам олон төрлийн бодис хэрэглэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Гэхдээ саван бол ердийн нэг ариутгалын бодис биш юм. Саванг маш олон төрлөөр ашиглаж болно. Жишээ нь гэхэд л саванг дуртай гутлаа удаан хадгалахаас эхлээд шавж устгахад ч хэрэглэж болно.

1. Гутал дотроо саван нуух нь тэднийг удаан хугацаанд шинэ хэвээр нь байлгах гайхалтай арга юм

Хэрэв та өмсөх дуртай гутлаа үргэлж шинэ юм шиг үнэртэй байлгахыг хүсвэл гутал дотроо хэсэг хугацаанд саван хийгээд орхиход л хангалттай. Бүр илүү үр дүн хармаар байвал савангаа шөнийн турш үлдээгээд өглөө авч болно. Хэрвээ үр нөлөөг нь улам сайжруулахыг хүсвэл дээрх үйл явцыг долоо хоногт 2-4 удаа давтаарай.

 

2. Угаалгын өрөөнийхөө толь болон шилэн эдлэлийг цантахаас хамгаалж савангаар үр

Гартаа саван бариад шилэн эдлэлээ зүлгээд үзээрэй. Саван хуурай бас цэвэрхэн байх ёстойг мартаж болохгүй. Мөн ус хүргэж болохгүй! Зөвхөн савангаар зүлгэх үед үүссэн зурааснуудыг зөөлөн алчуураар арчиж арилгаж болно.

 

3. Савангийн тусламжтай гацсан цахилгааныг ч засаж болно

Хэрэв хувцасны тань цахилгаан хөдөлгөөнгүй гацаж таны тэвчээрийг барж байгаа бол цахилгааныхаа арын хэсгийг савангаар үрээд үз. Зөөлөрч гацахаа болих болно. Мөн цахилгааны шүдний хувцастай зууралдсан хэсэгт савангаар үрж болно. Дараа нь бага багаар зөөлөн хөдөлгөхөд цахилгаан хэвийн болсон байх болно.

 

4. Чахарсан хаалганы нугасыг тослох сайхан материал болно

Хэрэв хаалганы нугас чахарч дуугараад байгаа бол нугасыг нь савангаар үрээд өгөх хэрэгтэй. Үүнтэй адил хувцасны шүүгээний хаалга эсвэл өөр нугастай юу ч байсан энэ аргыг хэрэглэж болно. Саван хатуурсан нугасыг тосолж зөөлхөн нээгдэж хаагддаг болгох болно.

 

5. Саван, тос хоёрыг хольж тасалгааны ургамлын шавжийг устгаж болно

© depositphotos.com © depositphotos.com

Хэрвээ та хайртай ургамлаа төрөл бүрийн хортон шавжаас хамгаалахыг хүсвэл дөрөвний нэг аяга шингэн саванг аяга дүүрэн ургамлын тостой холиод үз. Хольсон шингэнээ сайтар сэгсэр. Ингээд бэлэн болсон уусмалаас 4 аяга усанд нэг халбагыг хийж холихоор бодон найруулж шүршигч саванд хийнэ. Ургамал руугаа долоо хоногт нэг удаа цацна.

 

 

 

6. Шумууланд хазуулсан үедээ савангаар эмчилж болно

© depositphotos.com

Савангаа норгоод шумуулд хазуулсан хэсэгтээ түрхэхэд хэсэг хугацааны дараа загатнахаа болих болно.

 

7. Хумс бохирдохоос хамгаална

© shutterstock.com © shutterstock.com

Гадаа цэцэрлэг дээр ажиллах юм уу өөр тийм төрлийн ажил хийх үед хумсны завсар шороо орж эргээд цэвэрлэхэд төвөгтэй болдог. Хэрэв та энэ асуудалтай нүүр тулмааргүй байвал ажил хийж эхлэхээсээ өмнө саван норгож байгаад хумсаараа үрж хумсан завсраа саван оруулах хэрэгтэй. Хумсан завсар орсон саван удаан хугацаанд тогтож  бусад бохирдол орохоос хамгаална.

 

8. Хувцсыг цэвэрхэн, гоё үнэртэй болгоно

Савангаа жижиг даавуунд ороогоод хувцасны шүүгээндээ хадгал. Саван таны хувцсыг элдэв муухай үнэртэй болохоос хамгаалах болно.

 

9. Шилний хагарсан жижиг хэсгүүдийг савангаар түүж болно

© depositphotos.com © depositphotos.com

Хэрэв танд тоос сорогч байхгүй бол савангаа норгож байгаад хагарсан шилнүүдийн жижиг хэсгийг түүж аваарай. Шилнүүдийг цуглуулж дуусаад шилээр дүүрсэн савангаа хаяхаа мартуузай.

Та дээрх аргуудаас аль нэгийг нь туршиж байсан бол сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай.

26
ХөөрхөнХөөрхөн
17
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Sainkhuu Dorjsuren

    Sainkhuu Dorjsuren

    2020/03/20 at 17:23

    .

  2. хадаглаад аваарай хүүхдүүдээ

  3. Purev Purev

    Purev Purev

    2020/03/22 at 13:37

  4. Purev Purev

    Purev Purev

    2020/03/22 at 13:37

  5. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/03/22 at 17:51

    Dulguun Dashdorj Oyuka Oyuka Р. Сарангоо

  6. Khandsuren Gombo

    Khandsuren Gombo

    2020/03/23 at 13:36

    Yu

  7. Дэрмээ

    Дэрмээ

    2020/03/23 at 16:06

    Naraa Naraa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *