
Санхүүгийн асуудал олон хүний хувьд маш чухал зүйл байдаг.
Эцсийн эцэст хүн бүхэн амьдралд шаардлагатай, хэрэгцээт зүйлсээ өөрийн болгоод зогсохгүй, түүнээс ч илүүг хүсдэг.
Мөнгө ямар ч хүнийг илүү хүчтэй, аз жаргалтай болгодог.
Бидний ихэнх нь гарцаагүй баян чинээлэг болохыг хүсэж мөрөөддөг бөгөөд үүнийхээ араас өлсгөлөн чоно шиг л зүтгэдэг.
Таныг хэдэн сард, аль зурхайн ордод төрснөөс хамаарч, амьдрал чинь хэрхэх нь шийдэгддэг байна.
Өөрөөр хэлбэл амьдралд чинь тохиолдож буй олон хүчин зүйлс зурхайн ордтой салшгүй холбоотой гэж ойлгож болно.
Мөн үүнээс шалтгаалж, аз од чинь хэзээ гийх нь хүртэл тодорхойлогдоно.
Одон орон судлаачид дараах зурхайн 4 ордыг тун удахгүй буюу ойрын хугацаанд санхүүгийн эрх чөлөөнд хүрч, амжилтын түлхүүрийг атгана гэж үзэж байна.
1. Мэлхий
2021 оны эхэнд Мэлхийнүүд өндөр амжилтад хүрч, амьдралд нь гайхалтай аз завшаан тохионо.
Санхүүгийн хараат бус байдал таны амьдралд ноёлоно.
Мөнгөтэй холбоотой санаа зовоосон бүх асуудлууд эхнээсээ ээлж дараалан шийдэгдэхийг од эрхэс баяртайгаар дуулгаж байна.
Карьерийн хувьд өсөж дэвшиж, материаллаг эд баялгаар дутагдаж, гачигдах асуудал тохиохгүй.
Хувийн бизнесээ цааш нь улам өргөжүүлэхэд тааламжтай. Гэхдээ хамтарч ажиллах найдвартай түнш олоход гэмгүй.
Энтертаймент төрлийн бизнест багагүй хөрөнгө оруулалт хийх, эсвэл худалдан авалт мөнгөө зарцуулах юм бол, эрт оройгүй ашиг нь хэд дахин үржигдэнэ гэдгийг санаарай.
Мэлхийнүүд ирэх жил удаан хугацаанд бодож, төлөвлөж явсан төслөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэх бололтой.
2. Охин
Охины ордынхон ирэх жил ажлын байраа солих бөгөөд энэ нь амжилт дагуулсан шийдвэр байх болно.
Таны гарт мөнгө нэг л мэдэхэд хийсээд ороод ирнэ гэдгийг дуулгая. Үр дүнд нь та авахыг тэсэн ядан хүлээж байсан зүйлээ өөрийн болгож чадна.
Гэвч од эрхэс танд өмнө чинь гарч ирэх алтан боломжийг салхинд хийсгэж хэрхэвч болохгүйг сануулж байна.
Урдаа тавьсан зорилгодоо хүрэх хүртлээ залхуурч, санаа амарч болохгүй шүү.
Жилийн эхний хагаст сэтгэл санаа бага зэрэг тогтворгүй байж мэдэх ч, ашиг орлогын хувьд амжилт ихтэй байх нь ээ.
Харин ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийх болон шаардлагагүй зарлага гаргахаас аль болох зайлсхийгээрэй гэж зөвлөе.
Жилийн сүүлээр Охины ордынхон маргахын аргагүй эд баялагтаа умбах болно. Мөн амжилтад тодорхой хэмжээгээр хүрсэн байна гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
3. Нум
Нумууд ирэх жилийн турш олон газруудаар явж, аялж зугаалангаа нүд тайлах хэрэгтэй. Ингэснээр ихийг хийж бүтээх асар их урам зоригийг авч чадна.
2021 онд Нумын ордынхны хэтэвчинд мөнгө бороо шиг асгах бололтой. Хэзээ, яаж баяжсанаа ч мэдэж амжаагүй байхад та баян чинээлэг нэгэн болсон байна.
Үр дүнд нь томоохон худалдан авалт хийх эсвэл боломжийн амжилт авчрах бизнест хөрөнгө оруулалт хийж магадгүй.
Ямартай ч таны хэтэвч түнтийхийн хэрээр орчин тойрны хүмүүсийн чинь магнай тэнийж, олон асуудлуудад шийдэл олж чадах бололтой.
Гэхдээ та ашиг орлогоо зөв тооцоолж, анхааралтай зарцуулах ёстой гэдгийг бүү мартаарай.
4. Үхэр
Үхрүүд бол төрөлхийн хөдөлмөрч, өөртөө итгэлтэй хүмүүс.
Тэд үргэлж мөнгөтэй байдаг бөгөөд мөнгийг их хэмжээгээр олж чадахын сацуу, төдий чинээ үрж, зарцуулж чаддаг.
Харин ирэх жил тэд илүү ашиг орлоготой байж, амжилтад хүрэх магадлал өндөр байна.
Ойрын ирээдүйд Үхрүүдийн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд бүгд төвөггүй шийдэгдэж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бололтой.
Үүнд тэдний урдаа тавьсан зорилгодоо хүрэх гэж хичээдэг шаргуу, хичээнгүй зан чанар нь нөлөөлнө. Нэг мэдэхэд эд хөрөнгийн хэмжээ нь өссөн байна.
Өнгөрсөн жил хувийн бизнес эхлүүлсэн Үхрүүд ашиг орлогоосоо зөв цаг хөрөнгө оруулалт хийж чадвал, ойрын хэдэн жилдээ мөнгөөр дутагдаж, гачигдахгүй байхад ойрхон иржээ.
Хөрөнгө мөнгөний асуудлууд ирэх жилийн турш тогтвортой байж, амьдралд чинь олон дэвшил гарна.
Та магадгүй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл алс хол газар руу аяллаар явж мэдэхээр байна.








Enkhbayar Lucky
2020/12/25 at 20:17
Zurhai hardag hun hezeech hurkuu 😂😂😂
Ө. Ууганцэцэг
2020/12/25 at 20:25
Туяа Ө.
Адьяабилэгт Баярмаа
2020/12/26 at 09:12
Үнэн болтугай хурай хурай
Regzedmaa Rts
2020/12/26 at 14:17
Hurai Hurai Hurai
Хишигжаргал Жагаа
2020/12/26 at 14:37
melhii bn hurai hurai hurai
Номин Ариунзаяа
2020/12/26 at 16:23
Ooy ania
Ариунжаргал Ариука
Bayr Batsukh
2020/12/26 at 21:21
Баярлалаа😍
Nyamjaw Oyunerdene
2020/12/26 at 21:55
Ashgui de
Анирамжим Батмөнх
2020/12/27 at 01:20
Bayrlalaa ymar saihan yum be
QN Az Jargal
2020/12/27 at 01:38
num bayrllaa
Slowly Slowly
2020/12/27 at 02:38
Хурай хурай хурай
Тамара Камеян
2020/12/27 at 02:50
Баярлалаа ! Үнэн болтугай !
Jigjidsuren Lkhagvasure
2020/12/27 at 09:01
Hurai Hurai Hurai
Damdinsuren Nyamsuren
2020/12/27 at 10:54
хурай хурай хурай азазаз
Dansran Buyanorshikh
2020/12/27 at 11:54
hurai hurai hurai
Khuat Ainagyl
2020/12/27 at 12:23
Баярлалаа
Naraa Dogoo
2020/12/27 at 14:28
Хурай хурай хурай
Baigalmaa Gereltuya
2020/12/27 at 16:59
Hurai hurai
Oyunchimeg Sandagdorj
2020/12/27 at 20:35
Ок
Оюунаа Оюунаа
2020/12/27 at 21:14
баярлалаа
Erdene-ochir Puntsag
2020/12/27 at 21:17
хурай
Dashimaa Dashimaa
2020/12/27 at 21:35
hurai hurai hurai
Oyun-Erdene Batsuuri
2020/12/27 at 22:25
Хурай, хурай, хурай
Solongo Adiyabayar
2020/12/27 at 23:10
Yeruul bat orshigee.!!!!!!
Bat Tsetseg
2020/12/27 at 23:34
Шал худлаа
Buya Buka
2020/12/27 at 23:34
Хурай хурай ерөөл бат оршиг
Даваасүрэн Мөнхцэцэг
2020/12/27 at 23:41
Wow bayrallaa
Tsermas Kiss
2020/12/27 at 23:47
Hurai hurai hurai
Мөнхцэцэг Дамдинсүрэн
2020/12/27 at 23:59
Хурай хурай хурай 😃
Byambaa Byambaa
2020/12/28 at 00:13
Erool bat orshig
Rose Rose
2020/12/28 at 00:21
Hurai hurai
Purew Chimegmaa
2020/12/28 at 00:21
Vher
Ч. Туул
2020/12/28 at 00:22
Hurai hurai eruuluur bolog ee
Б. Гомбодорж
2020/12/28 at 00:25
hurai hurai
Davharbayr Erdenebayr
2020/12/28 at 00:42
Баярлалаа хурай хурай хурай аз аз аз аз аз ёндоо ёндоо ёндоо
Оюунцэцэг Дашдэлэг
2020/12/28 at 00:56
goe 2
Erdene Bebe
2020/12/28 at 01:22
Bayrlalaa
Г. Гайхамшиг
2020/12/28 at 01:36
Мөнгөтөй л бол аз жаргалтай байдаг нь ч мөнгөний хойноос өлсгөлөн чоно шиг давхидаг нь ч юу юм бэ.Гэхдээ энэ 4 ордод багтжээ.
Наранчимэг Нараа
2020/12/28 at 01:42
хурай хурай хурай
Tsend-ayush Zuldavaa
2020/12/28 at 01:58
Баярлалаа хурай хурай хурай
Od Donna
2020/12/28 at 02:00
Eruuluur bologee
Азжаргал Азжаргал
2020/12/28 at 02:37
azazaz
Suwd Erdene Erka
2020/12/28 at 02:56
Bayrlalaa
Urnukh Urnukh
2020/12/28 at 03:15
Hurai hurai hurai
Odgerel Bayarkhuu
2020/12/28 at 05:29
Voov