Солонгосын “Entertainment Awards 2020” ёслолын арга хэмжээ маш өвөрмөц байдлаар зохион байгуулагджээ. Коронавирусаас урьдчилан сэргийлж буй байдал нь үзэгчдийг маш ихээр гайхшруулж бас хөгжөөж чаджээ

0

Тэд хичээсэн байна… гэхдээ зарим газруудад эмх замбараагүй байдал үүсэв.

“SBS” уламжлал болгон зохион байгуулдаг “Entertainment Awards” арга хэмжээг энэ жил ямар ч үзэгчгүй зохион байгууллаа. Ингэхдээ коронавирус тархахаас сэргийлж, зохион байгуулалтандаа хэд хэдэн өвөрмөц аргуудыг ашиглажээ. Гэвч тэдний авч хэрэгжүүлсэн аргууд хүмүүсийг гайхшруулахын зэрэгцээ хөгжөөгөөд амжсан байна.

Эхлээд арга хэмжээнд оролцож буй олны танил хүмүүс нүүрэндээ хамгаалалтын маск зүүж, хүрэлцэн ирцгээж байв. Хэдийгээр нүүрэндээ маск зүүсэн байсан ч, тэднийг хэн болохыг маскан дээр нь хэвлэсэн царайнаас нь хараад хүмүүс шууд таньж байлаа.

Жишээ нь… энд Baek Jong Won байна

 

Энэ бол Park Na Rae

 

Мэдээж хэрэг, гариг ертөнцийн од болох “Super Junior”-ийн Heechul

 

Олны танил хүмүүс бүгдээрээ ямар нэгэн нүүрний дүр хувирал үзүүлсэн маск зүүсэн байсан бөгөөд заримынх нь маск инээд хүргэм байсныг онцлох хэрэгтэй болов уу. Тухайлбал, “All the Butlers”-ийн Kim Dong Hyun-ийн маск (зүүн талынх) байна.

 

Мөн Seo Jang Hoon-ийн зүүсэн маск (зүүн талынх) урвагар царайг харуулсан байлаа.

 

Түүнчлэн Kim Byung Man-ийн “V” хэлбэрийн маскыг энд дурдахгүй өнгөрч болохгүй.

Олны танил хүмүүсийг тус тусад нь шилэн хамгаалалт бүхий орчинд зассан ширээнд хооронд нь зайтай суулгажээ.

Дээрээс нь “SBS” тайзан дээр гарч ирж буй хүмүүсийг хооронд нь 2 метрийн зайтай байлгаж байсан бөгөөд номинацийн ялагчийн шагналыг хүнээр биш, урт гараар дамжуулан олгож байв. Энэ нь хоёр хүн хоорондоо гар барихаас урьдчилан сэргийлэх арга гэж үзжээ.

 

Мөн уг урт гараар дамжуулан, шагнал гардуулахдаа байнга халдваргүйжүүлж, ариутгаж байсан байна. Та доорх зураг дахь хүн баруун гартаа гар ариутгагч барьсан байгааг харж байгаа биз ээ.

Үйл ажиллагаанд оролцож буй олны танил хүмүүс үг хэлэх үедээ зөвхөн маскаа авч байсан бөгөөд бусад үед маскандаа хүрэхгүй байв. Гэвч зарим нэг хүмүүсийн хувьд тайзны ажилчдын хажууд маскаа түр хугацаанд авч зогссон явдал гарсан байна.

Түүнчлэн, нэг дор олон шагнал гардуулах үед микрофоныг тэр даруйд нь халдваргүйжүүлэхгүй байх, хүмүүсийн гарыг ариутгахгүй байх гэх мэт асуудлууд мэр сэр ажиглагдаж байжээ.

Уг арга хэмжээг үзэж сонирхсон интернет хэрэглэгчид “SBS”-ийн авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг өөр өөрийнхөө өнцгөөс шүүмжилж, санал сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа юм. Тэдний зарим нь энэ цаг үед өндөр зохион байгуулалтанд ийм сайхан арга хэмжээ зохион байгууллаа гэж үзэж байгаа бол, зарим нь ингэж хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байгаа нь буруу гэж шүүмжилжээ.

9
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erdene Tuya

    Erdene Tuya

    2020/12/25 at 18:12

    Shagnal ugch bga avch bgaa ni arai l bishee 🤪

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *