Тахианы шаржигнуур наггетс хийх 10 амттайхан жор. Бяслагтай, самартай, чипстэй…бүгдийг нь туршиж үзээрэй

2

Бяслагтай, бүйлсэн самартай, чипстэй бас зөгийн балаар амталсан – бүгдийг нь туршиж үзээрэй.

Санаж явах ёстой зүйл:

  • Наггетс хийхэд тахианы цээж мах илүү тохиромжтой. Илүү өөхлөг маханд дуртай бол гуяны мах ашиглана.
  • Махыг хальс, яснаас нь сайтар цэвэрлээд 1 см зузаантай жижиглэн хэрчинэ. Наггетсийн бэлдэцийг уртавтар эсвэл зууван хэлбэртэй байхаар, харин хүүхдүүдэд зориулж наггетс хийх гэж байгаа бол сонирхол татахуйц хэлбэр дүрс гарган хэрчиж болно.
  • Эрдэнэ шишийн гурилаар бүрвэл илүү шаржигнуур болно.
  • Энэхүү хагас бэлэн бүтээгдэхүүнийг хөлдөөгчинд хадгалаад шаардлагатай үедээ болгож иднэ.
  • Наггетсийг майонез болон кетчупээр амтлан иддэг, гэхдээ та өөрийн дуртай соусаар ч амтлан идэх боломжтой – ислэг чихэрлэгээс эхлээд хурц халуун ногоотой. Наггетсийг салатны навч зэрэг ногоон навчаар чимэглэн таваглана. Хачирт нь төмс, будаа эсвэл шпагетти тавиарай.

1. Уламжлалт тахианы наггетс

lisovskaya/Depositphotos.com

Орц:

  • 1 хоолны халбага нунтаг сармис
  • Чимх давс
  • ½ цайны халбага хар перец
  • 70 г гурил
  • 2 тахианы цээж мах
  • 100 г нунтаг шаржигнуур талх
  • 1 өндөг
  • Чидун жимсний тос – шарахад

Бэлдэх арга:

Сармис, давс, перец болон гурилаа нийлүүлж холино. Хэрчиж бэлдсэн тахианы махаа хольсон амтлагчдаа хийнэ.

Нэг тавганд нунтаг шаржигнуур талх, нөгөө тавганд өндгөө хагалаад сайтар хутгаарай. Амталсан тахианы махаа эхлээд өндгөнд дараа нь шаржигнуур талханд дүрнэ. Тавган дээр өрөөд хөргөгчид 20 минут байлгана.

Чидун жимсний тосоо халаагаад дунд зэргийн гал дээр тахианы махаа шаргал өнгөтэй болтол нь шарна.

 

2. Татсан тахианы махаар хийсэн наггетс

dolphfynlow/Depositphotos.com

Орц:

  • 3 зүсэм талх
  • 125 мл сүү
  • 500 г тахианы цээж мах
  • ½ цайны халбага нунтаг сармис
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулна
  • ½ цайны халбага паприка
  • 1 цайны халбага цуу
  • ½ цайны халбага хатаасан яншуй
  • 2 өндөг
  • ½ цайны халбага тахианы мах амтлагч
  • 130 г буудайн гурил
  • 1 хоолны халбага эрдэнэ шишийн гурил
  • 100 г талхны үйрмэг эсвэл нунтаг шаржигнуур талх
  • Ургамлын тос – шарах + гарандаа түрхэх

Бэлдэх арга:

Талхаа жижиг жижгээр нь хугалаад сүүнд дэвтээнэ Тахианы цээж махаа хэрчин блендер-ээр бутлаарай. Татсан махыг дэвтээсэн талх, саримс, давс, перец, паприка, цуу, яншуй болон 1 өндөгтэй хольж сайтар базна. Амталсан махыг хөргөгчид 30-45 минут байлгана.

Тахианы мах амтлагчаа буудайн болон эрдэнэ шишийн гурилтай холино. Өөр нэг тавганд өндгөө хагалж сайтар хутгана. Мөн тусад нь шаржигнуур талх, давс, перец хийнэ.

Гараа тослоод татсан махаараа зууван хэлбэр гарган хэвлэнэ. Хуурай гуриланд өнхөрүүлээд дараа нь өндгөнд дүрнэ. Хамгийн сүүлд шаржигнуур талхандаа хийгээрэй. Махаа тавган дээр тавьж хөргөгчид 30 минут байлгана.

Халаасан тосонд дунд зэргийн галаар шаргал өнгөтэй болтол нь шарна.

 

3. Моцареллатай тахианы наггетс

yummyaddiction.com

Орц:

  • 225 г моцарелла
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулж
  • 450 г тахианы татсан мах
  • 50 г шаржигнуур талх
  • Чимх хатаасан орегано
  • 2 өндөг
  • 50 г гурил
  • Ургамлын тос – шарах

Бэлдэх арга:

Бяслагийг дунд зэргийн дөрвөлжин хэрчинэ. Татсан тахианы махаа давс, перецээр амтална. 1 хоолны халбага хэмжээтэй тахианы мах аваад голд нь моцареллаг хийж бөмбөлөг болгоорой. Бяслаг нь наггетсийн голд орох ёстой.

Шаржигнуур талх болон ореганог холино. Өөр тусдаа саванд өндгөө хагалж сайтар хутган бэлдэнэ. Бяслагтай бөмбөлгийг гурилд эхэлж өнхрүүлээд дараа нь өндөг, хамгийн сүүлд нь шаржигнуур талханд өнхрүүлнэ. Халаасан тосонд дунд зэргийн галаар шаргал болтол нь шарна.

 

4. Жейм Оливерийн эрдэнэ шиштэй тахианы наггетс

HandmadePicture/Depositphotos.com

Орц:

  • 240 г тахианы цээж мах
  • 100 гр шаржигнуур эрдэнэ шиш
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулж
  • Розмарин – өөрийн амтанд тохируулж
  • 1 хоолны халбага чидун жимсний тос
  • 2 өндөг
  • 70 г гурил
  • Ургамлын тос – шарахад

Бэлдэх арга:

Тахианы цээж махыг хоёр хурууны өргөнтэй тэнцэх хэмжээгээр хэрчинэ. Блендерт шаржигнуур эрдэнэ шишээ хийгээд давс, перец, розмарин болон чидунт жимстэй цуг бутална. Бэлдэцийг тавганд хийнэ.

Тусдаа саванд 2 өндгөө хийж хутгана. Өөр нэг тавганд гурил хийгээрэй. Тахианы махыг гурил, өндөг болон эрдэнэ шишийн бэлдэц гэсэн дарааллаар өнхрүүлнэ.

Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаагаад хавтан дээр өрж бэлдсэн наггетсаа хийж 25-30 минут шарна.

 

5. Бяслагаар амталсан шаржигнуураар бүрсэн тахианы наггетс

tanchy/Depositphotos.com

Орц:

  • 2 тахианы цээж мах
  • 40 г пармезан
  • 125 г шаржигнуур нунтаг талх
  • Чимх давс
  • 1 хоолны халбага ургамлын тос + шарах
  • 2 өндөг
  • 40 г гурил

Бэлдэх арга:

Тахианы махаа ойролцоогоор 4 см урттайгаар хэрчиж бэлдэнэ.

Бяслагаа том ширхэгтэй үрүүлээр үрж шаржигнуур талхтай хольж давсаар амтална. Тос хийж сайтар хутгана. Өндгөө өөр саванд хийнэ.

Тахианы махаа гурилд дараа нь өндөг, шаржигнуур талханд өнхрүүлнэ.

Шарах шүүгээг 220 хэм хүртэл халаагаад хавтан дээр өрж бэлдсэн наггетсаа хийж 12-14 минут шарна.

 

6. Төмсний чипстэй тахианы наггетс

YouTube-канал STYLISHPIE Food

Орц:

  • 200 г төмсний чипс
  • 1 өндөг
  • 2 хоолны халбага сүү
  • 6 тахианы цээж мах
  • 70 г цөцгийн тос

Бэлдэх арга:

Чипсийг гялгар уутанд хийж гараараа нунтаглаад саванд хийнэ. Өндгөө сүүтэй холино. Цээж махаа хэрчин өндгөнд дүрсний дараа чипсэнд өнхрүүлнэ.

Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаагаад хавтан дээр өрж бэлдсэн наггетсаа хийж дээрээс нь ургамлын тос шүршинэ. Шаргал өнгөтэй болтол нь 15-18 минут шарна.

 

7. Бүйлсэн самартай тахианы наггетс

timolina/Depositphotos.com

Орц:

  • 150 г бүйлсэн самар
  • 100 г шаржигнуур нунтаг талх
  • Чимх давс
  • 1 цайны халбага паприка
  • 1 цайны халбага нунтаг сармис
  • 1 цайны халбага хар перец
  • 1 өндөг
  • 1 хоолны халбага сүү
  • 120 г гурил
  • 2 тахианы цээж мах
  • Ургамлын тос – шарах

Бэлдэх арга:

Бүйлсэн самраа блендрээр буталж бэлдэнэ. Дээрээс нь шаржигнуур нунтаг талх, давс, паприка, сармис, перецээ хийж сайтар хутгана.

Өндгөө сүүтэй хольж сайтар хутгана. Нэг тавганд гурилаа хийж бэлдэнэ.

Тахианы махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчээд гурил, өндөг дараа нь бүйлсэн самарт хийж өнхрүүлнэ.

Амталсан тахианы махыг тосолсон шарах шүүгээний хавтан дээр өрнө. 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 10-15 минут шарах бөгөөд наггетс бор-шаргал өнгөтэй болонгуут нь гаргана.

 

8. Гахайн мах, бяслагтай тахианы наггетс

tablespoon.com

Орц:

  • 3 тахианы цээж мах
  • 100 г гахайн мах
  • 100 г бяслаг
  • 70 г гурил
  • Чимх давс
  • Чимх перец
  • 1 өндөг
  • 125 мл ус
  • 100 г талхны үйрмэг
  • Ургамлын тос – шарахад

Бэлдэх арга:

Тахианы мах, гахайн мах болон бяслагаа адил хэмжээгээр жижгэвтэр хэрчинэ. Хэрчсэн тахианы махан дээр гахайн мах, бяслагаа хийгээд дээрээс нь дахиад тахианы мах тавьж шүдний модоор бэхэлнэ.

Гурил, давс болон перецээ холино. Өөр тавганд өндгөө бага зэргийн устай хольж хутгана. Талхны үйрмэгийг тусад нь тавганд хийж бэлдэнэ. Бэлдсэн тахианы махыг эхлээд гурил, өндөг болон талхны үйрмэгт өнхрүүлнэ.

Тос түрхсэн шарах шүүгээний хавтан дээр эгнүүлж тавиад 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 10 минут болгоно. Цаг дуусангуут махаа эргүүлээд шүдний модыг нь сугалж аван дахиад 10 минут болгоно.

 

9. Зөгийн бал, чеддер болон пармезантай тахианы наггетс

nilswey/Depositphotos.com

Орц:

  • 2 тахианы цээж мах
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 1 хоолны халбага лаймын шүүс
  • ½ цайны халбага паприка
  • 1 цайны халбага хатаасан гоньд
  • 60 г моцарелла
  • 1 өндөг
  • 130 г гурил
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • ½ цайны халбага хар перец
  • 60 г чеддар
  • 5 хоолны халбага. талхны үйрмэг
  • 5 х.х чидун жимсний тос

Бэлдэх арга:

Тахианы махаа хэрчиж бэлдэнэ. Зөгийн бал, лаймын шүүс, паприка, гоньд болон том ширхэгтэй үрүүлээр моцареллаг үрж холино. Цээж махандаа бэлдэцийг түрхэнэ.

Өндгөө хагалж хутгана. Өөр тавганд гурил, давс, перец хийнэ. Чеддер бяслагийг тусад нь том ширхэгтэй үрүүлээр үрж талхны үйрмэгтэй холино. Тахианы махаа гурил, өндөг, бяслагны холимог гэсэн дэс дарааллаар өнхрүүлнэ. Хөргөгчид 30 минут байлгана.

Хайруулын тавганд тос хийж халаагаад наггетсаа дунд зэргийн гал дээр шаргал өнгөтэй болтол нь шарна.

 

10. Мөөгтэй тахианы наггетс

unsplash.com

Орц:

  • 200 г шаржигнуур эрдэнэ шиш
  • 5 хоолны халбага хатаасан сонгино
  • 4 хоолны халбага нунтаг цагаан гаа
  • 5 хоолны халбага нунтаг сармис
  • 1 хоолны халбага паприка
  • 1 хоолны халбага хар перец
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • 240 г тахианы цээж мах
  • 170 г шинэ эсвэл хөлдөөсөн мөөг
  • 2 өндөг
  • 130 г гурил
  • Ургамлын тос – шарахад

Бэлдэх арга:

Блендерт шаржигнуур эрдэнэ шиш, сонгино, цагаан гаа, сармис, паприка, перец болон давсаа хольж хутгана.

Тахианы цээж махаа жижгэвтэр хэрчиж блендрээр татна. Мөөгөө угаагаад жижиглэн хэрчиж тахианы махандаа хийж хутгана. Өндгөө тусад нь саванд хийнэ, мөн гурилаа тавганд хийж бэлдээрэй.

Хоолны халбагаар тахианы махаа аваад хоёр талаар нь гурил, өндөг, шаржигнуур эрдэнэ шишид өнхрүүлнэ.

Тосолсон шарах шүүгээний хавтан дээр махаа өрж тавиад 250 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20 минут шарна.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *