Зурхайн ордуудын хайрладаг болон үзэн яддаг зүйлс, ааш зангийн байдал, аз авчрах тооны тухай эндээс мэдэж аваарай

6

Та тухайн хүний талаар зурхайн ордынх нь тусламжтай их зүйлийг мэдэж авах боломжтой: онцлог шинж чанар, давуу тал болон ямар төрлийн хүнтэй тохирох гэх мэт.

Бид та бүхэнд зурхайн ордуудын талаарх мэдээллийг 4 үнэн зүйл дээр тулгуурлан хүргэхээр бэлтгэлээ.

Хонь

Дуртай зүйл: Асар их мөнгөтэй болох дуртай. Мөнгөний төлөө ачаалал даасан ч чадна. Энэ бүхэн Хонинуудыг аз жаргалтай бас өөртөө итгэлтэй болгодог!

Үзэн яддаг зүйл: Чухал хийх ёстой зүйлс байсаар байтал, юу ч хийхгүй, зүгээр суудаг хүмүүст дургүй. Мөн тэд сул дорой хүмүүст дээрэнгүй зан гаргадаг.

Темперамент: Холерик

Аз дагуулах тоо: 3

Zvereva Yana / Shutterstock.com

 

Үхэр

Дуртай зүйл: Эргэн тойрон дахь хүмүүсээс бага зэрэг илүү амжилтад хүрэхийг хүсдэг: арай илүү ухаалаг, баян бас гоолиг. Өөр юу ч Үхрийг аз жаргалтай болгож чадахгүй!

Үзэн яддаг зүйл: Эрүүл ухаанаар сэтгэхгүй байхад дургүй. Мөн уйтгартай бас уур хүргэмээр хүмүүсийг үзэн яддаг.

Темперамент: Флегматик

Аз дагуулах тоо: 6

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Ихэр

Дуртай зүйл: Өдөр бүр өмнөх өдрүүд шиг байхгүй. Өөрчлөлт бол тэдний хамгийн их хийх дуртай зүйл юм.

Үзэн яддаг зүйл: Хэн нэгэн тэдний хувийн орон зайд халдахад дургүй нь хүрдэг. Мөн хошин шогийн мэдрэмжгүй хүмүүс тэдний уур бухимдлыг төрүүлдэг.

Темперамент: Сангвиник

Аз дагуулах тоо: 4

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Мэлхий

Дуртай зүйл: Хүн бүр аз жаргалтай байхад дуртай байдаг. Мэлхийнүүд гэр бүлийнх нь бүх гишүүд гэртээ эрүүл саруул байгаагаар төсөөлдөг бөгөөд энэ нь тэдэнд тав тух болон амар амгаланг авчирдаг. Энэ үед л Мэлхийнүүд жинхэнэ утгаараа аз жаргалыг мэдэрнэ.

Үзэн яддаг зүйл: Баян тансаг гэдгээ сайрхаж, гайхуулдаг занд дургүй. Тэд ов заль ихтэй, бүдүүлэг хүмүүсийг үзэн яддаг.

Темперамент: Меланхолик

Аз дагуулах тоо: 2 гэсэн тоо орсон тоонууд (2, 22, 222 болон 27, 102, 221 гэх мэт.)

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Арслан

Дуртай зүйл: Нийгэмд эзлэх байр суурь чухал. Өндөр хэргэм зэрэг, илүү сайн ажил. Тэд өөрөөс нь илүү хүчирхэг, ухаалаг эсвэл баян хүнтэй учрах үедээ сэтгэлийн жолоогоо алддаг.

Үзэн яддаг зүйл: Тэдний алдааг байнга шүүмжилдэг хүмүүст дургүй. Мөн тэд ам дамжсан худал яриаг тараадаг хүмүүсийг нэг нүдээрээ ч хардаггүй.

Темперамент: Холерик

Аз дагуулах тоо: 1

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Охин

Дуртай зүйл: Өөрийг нь ойлгодог хүн хэрэгтэй. Өөртэйгөө ижилхэн нэгнийг олсон үедээ, тэд маш их аз жаргалтай болдог.

Үзэн яддаг зүйл: Зөрүүд болон дээрэнгүй занд дургүй. Мөн анхаарал халамж тавихгүй байх нь түүнд таатай санагдахгүй. Тэд “Юу ч байсан чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй” гэдэг үгийг амьдралынхаа уриа болгодог.

Темперамент: Флегматик

Аз дагуулах тоо: 4

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Жинлүүр

Дуртай зүйл: Гадаад төрхөндөө ач холбогдол өгдөг. Гоё, сайхан зүйлээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай. Гэрээ цэвэрхэн байлгах, хувцсаа цэвэрлэх, оройн хоолны ширээ эмх цэгцтэй байх – энэ бүхэн түүнийг аз жаргалтай болгоно!

Үзэн яддаг зүйл: Хэн нэгэн тэднийг ашиглахад дургүй. Мөн Жинлүүр хайхрамжгүй, загварлаг бус, хайнга хүмүүсээс холхон байхыг хичээдэг.

Темперамент: Сангвиник

Аз дагуулах тоо: 6

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Хилэнц

Дуртай зүйл: Өрсөлдөх дуртай. Тэд өөр шигээ ойлгомжгүй бас нууцлаг хүмүүстэй уулзах дуртай байдаг.

Үзэн яддаг зүйл: Хууран мэхлэгчдэд дургүй. Тэд өөрийг нь гомдоосон гэдгээ мэдсээр байж “Одоо яамаар байна” гэж асуудаг хүмүүсийг үзэн яддаг.

Темперамент: Меланхолик

Аз дагуулах тоо: 3

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Нум

Дуртай зүйл: Адал явдалд дуртай. Мөн өөрийг нь сонсдог хүмүүсийг эргэн тойрондоо байлгадаг.

Үзэн яддаг зүйл: Шударга бус болон садар самуунд дуртай хүмүүст дургүй. Тэд үдэшлэг, зугаа цэнгэлд дуртай биш.

Темперамент: Холерик

Аз дагуулах тоо: 5

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Матар

Дуртай зүйл: Амьдрал нь түүний бодож, төлөвлөснөөр бага багаар биелэлээ олж эхлэхэд тэд аз жаргалтай байдаг.

Үзэн яддаг зүйл: Бусдад үргэлж сөрөг энерги цацруулж байдаг хүмүүсээс зайгаа барьцгаадаг. Мөн энэ ордод төрсөн хүмүүс хувь хүний хөгжилд анхаарал хандуулдаггүй, идэвхгүй хүмүүст дургүй.

Темперамент: Флегматик

Аз дагуулах тоо: 7

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Хумх

Дуртай зүйл: Энгийн, даруухан амьдрах дуртай. Хумхууд ерөнхийдөө хэрэгцээгээ хангасан үедээ аз жаргалтай байдаг.

Үзэн яддаг зүйл: Хоёр нүүртэй, тэвчээргүй, үзэл бодолдоо үнэнч биш хүмүүс тэдний уурыг хүргэдэг. Мөн тэд хэн нэгний хүчинд автаж, үйл хөдлөл хийх дургүй.

Темперамент: Сангвиник

Аз дагуулах тоо: 8

Elias Chatzoudis / Shutterstock.com

 

Загас

Дуртай зүйл: Өөрт нь юу хэрэгтэй байгааг маш сайн мэддэг. Тэдэнд туслахаас өөрөөр аз жаргалтай болгох боломж маш бага.

Үзэн яддаг зүйл: Хүлээх дургүй. Мөн амлалтаа биелүүлдэггүй хүмүүсийг үзэн яддаг.

Темперамент: Меланхолик

Аз дагуулах тоо: 9

Elias Chatzoudis / Shutterstock.com

Ингээд та зурхайн ордуудын талаарх товч мэдээлэлтэй танилцлаа. Танд амжилт хүсье!

121
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
11
Ха ХаХа Ха
10
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Eni Enkhmaa

    Eni Enkhmaa

    2019/10/22 at 01:01

    hahaha namaig heregtsegee hangachuul az jargaltai boldog genee unen yum bnaa bi hurgugchuu duurgesen udruu az jargaltai bdiin bna hahahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *