4-хөн өдрийн дотор 3 кг турахыг хүсэж байна уу? Тэгвэл эргэлзэлгүйгээр энэ дэглэмийг баримтлаарай – эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй!

2

Энэ хоолны дэглэмийг 20-р зуунд Америкийн хоолны мэргэжилтнүүд илүү боловсронгуй болгож сайжруулсан.

Энэ хоолны дэглэм шинэхэн ногоон өнгийн хүнсний ногоонууд дээр суурилна. Жин хасах, арьс арчилгаанд эерэг нөлөө үзүүлэх, ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сайжруулах болон мэдрэлийн системийг тогтворжуулах үүрэгтэй.

Энэхүү хоолны дэглэмийг зөвхөн 4 өдрийн турш баримтлах ба 2-3 долоо хоног үргэлжлүүлэн баримталж, илүү үр дүнг үзэж болно.

4 өдрийн дотор та 2-3 кг жин хасна.

Хоолны дэглэмийг баримтлах үед хориглох зүйлс: цөцгийн тос, боловсруулсан сахар, өөх болон махтай шөл, согтууруулах ундаа гэх мэт.

Зөвшөөрөгдөх хүнс – 1-2 стакан хуурай цагаан дарс болон 50/50 хэмжээтэй эрдэс ус

Эхний өдөр

Өглөөний цай:

  • 2 ширхэг өндөг, бууцай болон ногоон сонгины омлет
  • Зэрлэг сарнай болон нимбэгийн шөл

Өдрийн хоол:

  • Нухсан төмсний шөл
  • Чанаж болгосон тахианы цээж мах
  • Шинэхэн өргөст хэмх, ногоон чинжүү, сонгино, яншуй болон гоньдоор хийсэн, давсаар биш, оливын тосоор амталсан салат
  • 1 стакан шинэхэн цоохор майлз болон алимны шахсан шүүс

Хөнгөн зууш:

  • Аругула болон хэрчсэн боргоцойн самартай цоохор майлзын талх

Оройн хоол:

  • Тахианы махан зайдас
  • Жигнэсэн байцаа
  • 1 стакан кефир

 

2 дахь өдөр

Өглөөний цай

  • Тараг болон ногоон соустой, бяслагтай хайрсан боов
  • Зэрлэг сарнай болон нимбэгийн шөл

Өдрийн хоол:

  • Брокколи, лууван болон шинэ төмсний шөл
  • Цөцгийн тосоор амталсан, хальсалсан цоохор майлз, алим болон ногоон сонгины салат
  • 1 стакан алимны шүүс

Хөнгөн зууш:

  • Ургамал болон бяслагаар хийсэн жигнэмэг

Оройн хоол:

  • Ногоон вандуй болон шар буурцгийн сүмстэй, бор будаатай шөл
  • 1 стакан кефир

 

3 дахь өдөр

Өглөөний цай:

  • 200 гр бяслаг
  • Песто соустой хайрсан хачиртай талх
  • Зэрлэг сарнай болон нимбэгийн шөл

Өдрийн цай

  • Фета бяслаг, базилик болон гоньдтой салат
  • Яншуй, гоньд, өндөг болон цөцгийн тостой байцааны шөл
  • 1 стакан өргөст хэмхийн шүүс

Хөнгөн зууш:

  • Зөөлөн бяслаг болон ногоон сонгинотой 8 ширхэг цоохор майлзын кекс

Оройн хоол:

  • Мөөгтэй хүнсний ногооны хуурга
  • 1 стакан кефир

 

4 дэх өдөр

Өглөөний цай:

  • Буталсан бяслаг болон гоньдтой хачиртай талх
  • Зэрлэг сарнай болон нимбэгийн шөл

Өдрийн хоол:

  • Цөцгийн тос болон сармистай брокколигийн нухаштай шөл
  • Чанаж болгосон сагамхай загас
  • 1 стакан яншуй болон цоохор майлзын шүүс

Хөнгөн зууш:

  • 2 ширхэг жигнэсэн алимтай боргоцойн самар

Оройн хоол:

  • Тос багатай бяслаг болог шинэ төмсний брокколитой хучмал
  • 1 стакан кефир

Танд амжилт хүсье!

5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *