Бие биенээ эртнээс мэддэг байсан олны танил 14 эрхэм. Эцэст нь тэд хайр дурлалын харилцаатай болж, зарим нь бүр гэр болцгоожээ

4

Заримдаа бидний хайр дурлал бүхий л цаг хугацаанд маш ойрхон байдаг бөгөөд бид анзааралгүй өнгөрөх эсвэл яг тохирсон үедээ гарч ирээгүйгээс болж, дурлалт хостойгоо зөрж өнгөрөх нь бий. Хоёр тийш болж салсныхаа дараа найзууд болдог хүмүүс ч бас байдаг. Түүнчлэн удаан хугацаагаар бие биенээ таньдаг болон найзалсан хүмүүс хэдэн жилийн дараа хосууд болох тохиолдол ч байдаг билээ. Бодит байдал дээр, бид дотнын найзуудаараа хүрээлүүлэхээс өөрөөр тав тухыг мэдрэх өөр боломж бараг байхгүй.

Бид та бүхэнд бие биенийгээ удаан хугацаанд мэддэг байж байгаад эцэст нь дурлалт хосууд болсон 7 алдартай хосын тухай сонирхуулахаар бэлдлээ.

1. Justin Bieber болон Hailey Baldwin

Хосууд 2016 онд болзож эхэлсэн боловч, тэд бүр 2009 онд анх бие биетэйгээ уулзаж байжээ. Энэ бүхэн “The Today Show”-ны тайзны ард болсон бөгөөд Hailey-г түүний аав нь болох Stephen Baldwin тухайн цаг үеийн хамгийн шилдэг поп од хэмээн үзэгчдийн өмнө тайзан дээр урьж байв. Хосууд 2019 онд гэр бүл болсон билээ.

© Justin Bieber / instagram © Justin Bieber / instagram

 

2. Courtney B. Vance болон Angela Bassett

Courtney болон Angela нар Yale Drama ахлах сургуульд нэг ангид сурч байсан бөгөөд тэд анх 1980-аад онд уулзаж байжээ. Тухайн үед Courtney найз охинтой болсноор тэдний хайр дурлал бүтээгүй аж. Гэсэн хэдий ч олон жил найзалсан найзууд бие биетэйгээ илүү дотносож, романтик харилцаатай болсон бөгөөд 1990-ээд оны эхэн үед тэд хамтдаа Холливудад ажиллаж эхэлсэн юм.

© depositphotos © Courtney B. Vance / Facebook

 

3. Mila Kunis болон Ashton Kutcher

Жүжигчин Mila Kunis дэлгэцээр анх үнсэлцсэн залуутайгаа гэр бүлээ цуцлуулсны дараагаар, тэдний дунд романтик харилцаа эхэлжээ. Тэд анх 1998 онд “That 70’s Show” ситком цувралын үеэр танилцаж байсан бөгөөд тэрхүү цувралд хосууд Jackie болон Michael нарын дүрд хамтдаа тоглосон аж. Үүний дараа хосууд 2012 он хүртэл тус тусынхаа замыг хөөсөн ч, удалгүй эргэн холбогдож, хайр сэтгэлийнхээ түүхийг үргэлжлүүлэн бичсэн билээ.

© That 70’s Show / Carsey Werner © Ashton Kutcher / instagram

 

4. Ozzy Osbourne болон Sharon Osbourne

1970 онд Sharon өөрийн ирээдүйн нөхөр болох Ozzy-той танилцаж байв. Тэр үед Sharon дөнгөж 18 настай байсан бөгөөд аавтайгаа хамтран ажилладаг байжээ. Түүний аав болох Don Arden, Ozzy-гийн хуучин хамтлаг болох Black Sabbath-ийн менежер байсан бөгөөд Ozzy 1978 онд хамтлагаас гарсны дараа Sharon хамтлагийн менежер болж, Ozzy-той романтик харилцаатай болсон байна. Үр дүнд нь Ozzy өөрийн экс эхнэр болох Thelma Riley-аас гэр бүлээ цуцлуулж байсан юм.

© Sharon Osbourne / Facebook © Sharon Osbourne / Facebook

 

5. Shawn Mendes болон Camila Cabello

Тэд анх 2014 онд буюу хамтдаа Austin Mahone-ийн аялан тоглолтын нээлтийн үеэр танилцаж байв. Үүний дараагаар тэд маш дотно найзууд болсон бөгөөд тэдний харилцаа сошиал медиагаар ил болсон юм. Фенүүд нь тэднийг романтик харилцаатай болсон хэмээн цуу яриа дэгдээсэн боловч, тухайн үед тус бүрдээ өөр хүмүүстэй болздог байсан аж. Гэсэн хэдий ч 2019 онд, ганц бие болоод удаагүй байсан Shawn болон Camila нар Сан Франциско дахь нэгэн кафед үнсэлцэж байгаа нь папарациудын дуранд өртөж 1 жилийн дараа хосуудын харилцаа олны өмнө ил болжээ.

© camila / instagram © Shawn Mendes / instagram

 

6. David Foster болон Katharine McPhee

David Foster болон Katharine McPhee нар анх 2006 онд, American Idol 5 шоуны үеэр танилцаж байсан бөгөөд дуучин бүсгүй тухайн тэмцээнд Foster-ийн бичсэн дууг дуулж оролцож байжээ. Үүнээс хойш төд удалгүй McPhee, Nick Cokas-той гэр бүл болж, хуриманд нь Foster хүндэт зочноор уригдан ирж байв. Харамсалтай нь энэ гэрлэлт 2014 он хүртэл үргэлжилжээ, 3 жилийн дараа буюу 2017 онд 11 жил нөхөрлөсөн сайн найзууд албан ёсоор болзож эхэлсэн байна.

© depositphotos © Katharine McPhee Foster / instagram

 

7. Kim Kardashian and Kanye West

Хүмүүсийн дунд нилээн алдартай хосууд 2002 онд Kanye, Kim-ийн найз Brandy-тэй хамт клип хийж байх үедээ анх танилцаж байжээ. Тэр үед Kim, реппэр Ray J-тэй үерхдэг байв. Тэднийг хайр дурлалын харилцаатай байсныг Kanye тухайн үед мэдээгүй байсан гэдэг.

Үүний дараа тэд тус бүрдээ өөр хүмүүстэй үерхдэг байсан боловч, бие биедээ бага багаар татагдаж эхэлсэн байна. 2009 онд Kanye, өөрийн нэг дуундаа Kim-д зориулж нэг бадаг хүртэл дуулж байсан бөгөөд түүнийг Парист болсон загварын шоунд урьж байжээ. Дараа нь хосууд 2014 онд, Италид албан ёсоор гэр бүл болцгоосон билээ.

© Kim Kardashian West / instagram © Kim Kardashian West / instagram

Та хайртай хүнээ эртнээс мэддэг байсан уу? Хэрэв тийм бол бидэнтэй хайрын түүхээсээ хуваалцаарай.

31
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
12
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *